Та бүхнийг азийн бар Арслант хот Сингапур улсыг зорин Санхүүгийн төв хотын алдарт барилгууд, Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөө, амтат хоол, өргөн сонголттой дэлгүүр худалдааны төвүүд, хөл хөдөлгөөн тасрахгүй шөнийн амьдралтай танилцан, алдарт зугаа цэнгэлийн” Сентоза” арлаар аялан “Universal Studios” сэдэвчилсэн парк, дэлхийн хамгийн том Далайн паркаар зугаалан, “Далайн аялгуу” хэмээх хөгжимт усан оргилуурын тоглолт үзэх гайхалтай аялалд урьж байна.
Мөн хөрш улс Малайзаар аялан эртний түүхэн хот Маллакка болон нийслэл Куала-Лампур хотуудад зочилон ихэр цамхаг буюу Питронас, Малайз төдийгүй Азийн байгалийн гайхамшиг болсон Харанхуй агуйг үзэж, далайн төвшинөөс 1750 м өндөрт буй 3,4 км урт агаарын дүүжингээр зугаа цэнгэлийн хот уул Гентин Хайланд руу очих гэх мэтчилэн барагдашгүй гайхалтай үзвэрүүдийг үзэж аялангаа хүссэнээрээ дэлгүүр хэсэх гайхалтай тав тухтай шууд нислэгтэй аялалд урьж байна.
ОУ Нисэх буудал дээр 6-р сарын 4-ний өдөр 23:00 цагт ирснээр бүртгэл хийгдэж, онгоцондоо сууна. 6-р сарын 5-ны өглөө 10:10 цагт Сингапур хотын дэлхийн хамгийн тансаг олон улсын нисэх буудал дээр газардана. Унаа болон нутгийн хөтөч тосон авч, зочид буудал руу хүргэнэ. Үүний дараа Сингапур хоттой танилцах аяллаа эхэлнэ.
Бид Сингапур улсын бэлгэ тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөө (Merlion)-г үзэж, дурсгалын зургаа татуулна. Дараа нь Gardens by the Bay хэмээх эко цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, гайхалтай байгалийн зохицол, өвөрмөц байгууламжуудыг сонирхоно. Марина Бэй Сэндс хэмээх тансаг зэрэглэлийн 5 одтой зочид буудлын өмнө болдог гайхамшигт усан үзүүлбэр, гэрэл, лазерын шоуг үзэж сонирхоно.
Мөн Сингапурын түүхэн болон орчин үеийн барилгуудтай танилцана. Үүнд:
Сингапурын Парламентын ордон
Дээд шүүхийн ордон
Санхүүгийн төв ордон
Викториа дуурийн театр
Английн алдарт уран барималчийн бүтээл Стэнфорд Рафлесийн хөшөө
Соёлын ордон
Дараа нь "Gardens by the Bay – Super Tree Light Up" хэмээх ер бусын эко цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Энэхүү 101 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн нь Зүүн Өмнөд Азидаа хамгийн шилдэг цэцэрлэгт хүрээлэнгийн нэг юм. Уг цогцолбор нь Сингапур улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эко хот байгуулах хөтөлбөрийн хүрээнд бүтээгдсэн бөгөөд ирээдүйн ногоон хотын жишиг болсон газар юм.
Хоол: Өглөөний хоол онгоцонд, өдөр, оройн хоол
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд, Малайз улс руу автобусаар хил гарах боомт хүртэл хүргүүлнэ. Малайзын боомт дээр ирмэгц нутгийн хөтөч, унаатайгаа уулзаж, Куала Лумпур хот руу хөдөлнө.
Замдаа Малайз улсын Султан Абдул Хааны ордон-г гаднаас нь үзэж, түүхэн ач холбогдлын талаар мэдээлэл авна. Үүний дараа Тусгаар тогтнолын талбай дээр зочилж, Малайз улсын бэлгэ тэмдэг болсон алдарт Ихэр цамхаг (Petronas Towers)-ийн өмнө дурсгалын зургаа татуулна.
Оройн аяллаа өндөрлөөд Куала Лумпурын зочид буудалд хоноглоно.
Хоол: Өглөөний, өдөр, оройн хоол
Өглөөний цайны дараа алдарт Гентинг Хайланд хот руу явах замдаа Их Хөлөгний бурхан шашны голомт болсон Харанхуй агуй-г сонирхоно.
Далайн түвшнээс 1750 м-ийн өндөрт байрлах Гентинг Хайланд руу 3.4 км урт агаарын дүүжин замаар өгсөхдөө халуун орны ширэнгэн ойг дээрээс нь тольдон харна. Гентинг цогцолборт хүрэлцэн ирсний дараа чөлөөтэй аялж, амарч зугаалах боломжтой.
Энэхүү цогцолборын нэгээхэн хэсэг болсон доторх болон гадаах төрөл бүрийн тоглоомууд дээр тоглож болно. Үүнд:
Галзуу хулгана
Өндрөөс унах
Алсыг харагч
Жингүйдэн нисэх зэрэг сонирхолтой тоглоомууд багтана (өөрийн зардлаар).
Мөн Зүүн Өмнөд Азийн хамгийн том казино-гийн цогцолборт зочилж, азаа үзэх эсвэл худалдааны гудамжаар зугаалах боломжтой.
Тогтсон цагт хөтөчтэйгөө уулзан, агаарын дүүжин замаар Гентинг Хайландаас бууж, Куала Лумпур хотын зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөөний хоол
Өглөөний цайгаа зочид буудалдаа тухтай ууж, амар тайван эхлүүлнэ.
Үүний дараа Куала Лумпур хотод чөлөөт цагтай байх бөгөөд та өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой. Шоппинг хийх, хотын үзэмжит газруудаар зугаалах, амралтын цэцэрлэгт хүрээлэнгээр алхах зэрэг өөрийн сонирхолд нийцсэн үйл ажиллагааг сонгон цагийг өнгөрүүлнэ.
Хоол: Өглөөний хоол
Өглөөний цайны дараа бид Португал улсын колони байх үеийн нийслэл Малакка хотоор аялж, Европын уран барилга, түүхэн дурсгалт газруудыг сонирхоно.
Малакка хот нь 2008 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өв-д бүртгэгдсэн бөгөөд олон түүхэн үйл явдлын гэрч болсон газруудтай. Энэ аяллын хүрээнд бид дараах үзмэрүүдтэй танилцана:
Christ Church – Иисус Христийн сүм
A’Famosa Fort – 1511 онд баригдсан эртний Португал улсын цамхаг
Cheng Hoon Temple – 1645 онд баригдсан эртний Хятад сүм
Stadhuys – Голландын хамгийн эртний барилга
Малакка тосгон нь 300 гаруй жил Голландын колони байсан бөгөөд 1641 онд баригдсан эдгээр барилгууд өнөөдөр ч Голландын засаг захиргаа, элчин сайдын яамд байрлаж байдаг.
Аяллын төгсгөлд Jonker Street гудамжинд зочилж, төрөл бүрийн худалдаа хийх боломжтой.
Хоол: Өглөөний, өдөр, оройн хоол
Өглөөний цайны дараа бид Малайз улсын Малакка хотоос Сингапур улс руу буцна.
Сингапур хотод ирсний дараа чөлөөт цагтай байх тул та өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой. Шоппинг хийх, хотын алдартай газруудаар зугаалах эсвэл амралтын цэцэрлэгт хүрээлэнгээр алхах зэргээр өдрийг таатай өнгөрүүлнэ.
Хоол: Өглөөний, өдрийн хоол
Өглөөний цайны дараа бид Малайз улсын зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.
Үүний дараа Universal Studios Singapore-д зочилж, сэтгэл ханамж дүүрэн тоглож, мартагдашгүй мөчүүдийг мэдрэнэ.
Энэхүү алдарт парк нь гэр бүл, адал явдал сонирхогчдод зориулсан үзвэр үйлчилгээ, зугаа цэнгэлийн олон сонголттой. Тус парк нь дараах 7 хэсгээс бүрдэнэ:
Hollywood – Холливудын кино ертөнц
New York – Нью-Йорк хотын гудамж
Madagascar – "Мадагаскар" киноны дүрслэл
Ancient Egypt – Эртний Египетийн пирамид, муммигийн ертөнц
The Lost World – Алдагдсан ертөнц, динозавруудын газар
Far Far Away – Шрек ба үлгэрийн баатруудын ордон
Sci-Fi City – Ирээдүйн хот, робот, гайхалтай технологи
Энд та адал явдалт тоглоомуудаар тоглож, амьд жүжиг, кино сэдэвт үзүүлбэрүүдийг үзэж, бүхэл өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
Хоол: Өглөөний хоол
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
Тогтсон цаг, газарт цугларч, Сингапур улсын Олон улсын нисэх буудал руу автобусаар хүргүүлнэ.
6-р сарын 12-ны орой 20:25 цагт Улаанбаатар хотын Шинэ нисэх буудал дээр онгоц газардсанаар манай энэ удаагийн аялал амжилттай өндөрлөнө.
Хоол: Өглөөний хоол
© All Rights Reserved