Арга хэмжээний нэр
33 хурмаст тэнгэр байгаль дэлхийгээ аргадан тахих бөөгийн ёслол
Байршил
13-р зуун цогцолборт
Ангилал
  • "Женко Тур Бюро" ХК-аас жил болгоны хавар "33 хурмаст тэнгэр байгаль дэлхийгээ аргадан тахих бөөгийн ёслол"-ийг зохион байгуулдаг. Энэхүү ёслолд ирсэнээр өөрсдийн хувь заяагаа мөнх хөх тэнгэртээ даатган, тэнгэр газар, лус савдагаа тахин шүтэж, өөрийн хувь заяагаа асуух боломжтой. Монгол туургатны овог удмын их бөө, удган нар нэгэн тэнгэрийн дор, нэгэн галын дэргэд цугларч өөр өөрийн овог удмын заншлаар тэнгэр тахих, галын их тайлга ёслолыг үйлдэн төр улс, түмэн олны амар амгаланг даатгаж хурмастын даллага дуудна. Ингэж тахил өргөн галын тахилга үйлдэн хурмастын даллага авахуулснаар:

    • Зуурдын өвчингүй
    • Төр самуунгүй
    • Төрсөн бие өвчингүй
    • Үр хүүхэд эрүүл саруул
    • Ард олон амар амгалан болох буйзаа

    Мөн та тахилгад оролцохын зэрэгцээ бидний өвөг дээдсийн эртний ахуй амьдралыг харуулсан “13-р зуун” цогцолбороор аялах болно.

    Өглөө 9 цагт Баянгол зочид буудлын үүднээс нэгдсэн автобус хөдлөнө.

                           

  • Хэзээ:  2016 оны 05 сард

    Хаана: Төв аймаг, Эрдэнэ сум, Ёл уул, XIII зуун цогцолбор, Бөөгийн отогт

    Сүсэгтэн олны бэлтгэж ирэх зүйлс:

    • Хувийн тавгийн идээ

    Тахилгын хөтөлбөр 1 Үнэ 34,000₮

    • Унаа / Эхний 12 хүн мини автобус /
    • Тахилгад оролцох эрх
    • Чингис хааны морьт хөшөө үзвэрийн эрх
    • 13-р зуун цогцолбороор аялах эрх
    • Өдрийн хоол

    Тахилгын хөтөлбөр 2 үнэ 24,000₮

    • Унаагүй \өөрсдийн унаагаар\
    • Тахилгад оролцох эрх
    • 13-р зуун цогцолбороор аялах эрх
    • Өдрийн хоол

    Жич: унаатай очиж байгаа гадаад /дотоод жуулчид тухайн өдрийн үзвэрийн билетээр үйлчлүүлнэ.

    Тахилгын хөтөлбөр 3 үнэ Үнэ 29,000₮

    • Унаа / Эхний 12 хүн мини автобус /
    • Тахилгад оролцох эрх
    • 13-р зуун цогцолбороор аялах эрх
    • Өдрийн хоол

    Тусгай хөтөлбөрийн  үнэ: 29,000 төгрөг / нэг хүний /

    Хүүхэд 0-5 нас үнэгүй, 6-11 нас 50%  хөнгөлөлттэй.

     

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202