Арга хэмжээний нэр
Шинийн нэгний нар харах ёслол
Байршил
Чингис хааны морьт хөшөөт цогцолбор
Ангилал
  • Эр барс сарыг жилийн тэргүүн болгон тогтсоноос хойш Монгол улс найман зууны турш цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлж цагаан сарын шинийн нэгний өглөө мандах нарыг харж ирэх жилийн хувь заяагаа даатган, хүслээ шивнэж, сүүн цацлаа өргөсөөр ирсэн эртний уламжлал бидэнд бий.

    XVII жарны Согтоогч хэмээх модон хонь жилээ үдэж ,угтан ирж буй Нүүр муут хэмээх Гал Бичин жилийнхээ шинэ өглөөг угтаж, сэтгэл бүхнийг шинэтгэх хүчтэй ургахын улаан нарыг Чингис хааныхаа мэлмий дороос харж ирэх жилийн ажил үйлсээ даатган зүг мөрөө гаргах сар шинийн аялалдаа урьж байна

     

    Шинийн нэгний нар харах аяллын хөтөлбөр

    05.40 Баянгол Зочид Буудлын “А”байрны урд цугларах
              • Зочдод энэ өглөөний хөтөлбөрөө хөтөч нь тайлагнана 
    06.00 Чингис хааны хөшөөт цогцолборруу хөдөлнө.
    07.20 Чингис хааны хөшөөт цогцолборт очих

              • Морьтон баатрууд угтаж авна. /4 морьтон баатрууд ба 4 хатад зочдыг угтан авна/ 
              • Баатруудтай дурсгалын зураг татуулах /Мөн зочдын болон үйл ажиллагааны зургийг үйл явцад нь дарж байх/
    07.30 Зочид гадаа гарч зүг мөрөө гаргаж, уул хангайдаа идээ будааны дээжээ өргөнө.

              • Зочдод зүг мөр гаргах тайлбар, хэрэгцээт зүйлсийг тараана. /Тайлбар болон заавар нь мөн Англи хэл дээр байх/
    07:45 Хөтлөгч нээлтийн үг хэлж Нар харах ёслолыг танилцуулна.

              /Энэ үед гадны зочид гийчдэд нар харах ёслолын товч танилцуулгыг тараана/
    07:50 Шинэ оны анхны нараа угтаж, мэндчилнэ.

              /Хөшөөний терраснаас зочид нар мандахыг харан идээ будаагаа өргөн бариж хүслээ шивнэнэ, энэ үеэр хөшөөний бөмбөрийн хамтлаг үзүүлбэрээ үзүүлнэ./ 
    08.00 Цагаалга, ууц хөндөх, золгох ёслол

              • Хөшөөний драммийн багийнхан цагаалга ууц хөндөх, золгох ёслолыг хийж үзүүлнэ.
              /Гадны зочдод энэ ёс заншлуудын товч тайлбаруудыг Англи хэл дээр явуулна/
    08:20 Ардын урлагын тоглолт

              • Уртын дуу, Морин хуур, Хөөмий гэх мэт язгуур урлагийн номеруудыг үзүүлнэ
              /5- 8 номерийг багтаана/
              /Зочдыг Ширээндээ урин суулган захиалгын дагуу хоолоор үйлчилнэ/
              /Ардын уламжлалт тоглоом болох шагайн наадгай Морь уралдуулах, Яст мэлхий өрөх, шагай няслах ба харваа зэргийг тоглох, тайлбарлуулах/

              /Ардын уламжлалт тоглоом болох 9 түлхүүр, шагай нийлүүлэх, уран ээдрээт тоглоом, оньсон тоглоом зэргээс тоглон наадна, тайлбартай/

              /Захиалгын дагуу хоол цайгаар үйлчилнэ./
    09:00 Хөшөөт цогцолбортой танилцах 

              /Хөшөөн тайлбарлагчийн хамт хөшөөт цогцолбортой танилцана/
    10.30 Улаанбаатар хотруу буцах
    11.45 – 12.00 Баянгол зочид буудалд эргэж ирэх 

    Дэлгэрэнгүй мэдээллийг: 7012-0202, 93229323

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202