Арга хэмжээний нэр
Чингис Фестиваль
Байршил
Чингис хааны морьт хөшөөт цогцолборт
Ангилал
  • Нэгэн цагт Дэлхийн талыг эзэгнэн хүчирхэг Их Монгол улсыг байгуулж морин дэл дээрээс гүрнээ удирдсан аугаа их суу билэгт эзэн Чингис хааны мэндэлсэн энэхүү бахархалт, хүндэтгэлт өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Монгол Улсын УИХ-ын тогтоол гарсан билээ. Энэхүү өдөр 2015 оны 10 сарын 31 өдөр тохиож байна. Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойд зориулж “Женко Тур Бюро” ХК –аас “Чингис хааны морьт хөшөө цогцолборт”  “Чингис Фестиваль” арга хэмжээг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

                                               АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

    10:00.   Баянгол зочид буудлын “А” байрны гаднаас Чингис хааны морьт хөшөөт цогцолборын зүг хөдөлнө.

    11:00. “Чингис хааны морьт хөшөөт цогцолборт” хүрэлцэн ирсэнээр нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ.

    12:00. Цогцолбортой танилцах:

    • Дэлхийн дээд амжилт Геннесийн номонд бичигдсэн дэлхий дээрх хамгийн том Морьтой хөшөө
    • “Алтан ургийн их хаадын”  хөргийн үзэсгэлэн
    • Монголын эзэнт гүрний үеийн музей
    • Хүрэл зэвсгийн үеийн, Хүннү гүрний музей
    • Цогцолборын бүтээх явцыг харуулсан богино хэмжээний баримтат кино үзэх
    • Морины дэл дээрээс орчныг тольдох
    • Номын өргөөний багшаар өөрийн нэрийг Монгол бичгээр бичүүлэх
    • Монгол үндэсний дээл хувцас өмсөж зураг авахуулах
    •  Баатрын хувцас өмсөж зургаа авахуулах
    • Зөвхөн энэ өдөрт зориулж Нислэг центрийн “Тэнгэрийн аялал”-ийн үнийн дүнгээс 15% -ийн хөнгөлөлттэй нислэг үйлдэх эрхийг олгож байна.
    • Морь унах, зураг татуулах боломжтой бөгөөд 80%-ийн хөнгөлөлттэй
    • Гэр бүл,хамт олноороо цэвэр агаарт манай “Чингисийн морьт хөшөөт цогцолбор дахь гэр баазад” 30% ийн хөнгөлттэй буудаллах боломжтой бөгөөд өглөөний цай багтсан болно.
    • Ирсэн бүх зочдод халуун аарц ,боорцогоор үйлчилнэ.

     

    13:00.  “Чингисийн хишиг” тусгай өдрийн хоол (монгол үндэсний хоол ,сет хоол)

    Б.   Улаанбаатар их сургуулийн археологийн танхимын “Археологийн музей” түүхийн үзвэрийн нээлт:  Хүннүгийн их хааны булшны судалгааны олдвор, Хүннү үеийн археологийн үнэт олдворууд , дэлхийд шуугиан тарьсан ховор үнэт зүйлсийн үзэсгэлэн болох бөгөөд хүрэлцэн ирж оюун мэлмийгээ баясгана уу

    В.  “ Чингис хаан ба Их Монгол улс” маркны төрөлжсөн үзэсгэлэн болох бөгөөд марк сонирхогчид та бүхэн худалдан авалт хийх боломжтой.

    Энэхүү үзэсгэлэнд мянганы суут хүн Эзэн богд Чингис хааны 1962 онд гаргасан  маркнаас эхлээд 2014 он хүртэлх Чингис хаан болон түүний байгуулсан Монголын эзэнт гүрэн, залгамжлагчдын тухай хэвлэгдэн гарсан шивээстэй шивээсгүй марк, блок, хэлхээ ,анхны өдрийн илгээгдсэн дугтуй, маркны эх зураг , хэвлэлийн эх загваруудыг багтаасан болно.

    15:00. Монгол үндэсний урлагийн тоглолтын хөтөлбөр

    “Аялгуу”  ардын урлагийн хамтлаг

    Монгол ардын дуу:  Арван тавны сар, Цэнхэрлэн харагдах уулс

    Монгол ардын уртын дуу: Эрхэм төр, Жаргалтайн дэлгэр

    Язгуур урлаг ,хөөмии:  Хартай сарлаг, Уран нугаралт, Ардын хөгжим, морин хуурын цөөхүүл ,гоцлол хөгжим  (өдрийн турш  )                 

    16:30.“ Чингис Хаан”сэдэвтэй АХА асуулт хариултын тэмцээн, хүрэлцэн ирсэн зочдын дунд (Шагналын сан өндөр) Та Их эзэн Чингис хааны талаарх мэдэлгээ сорьж АХА тэмцээнд оролцсоноор дурсгалын гарын бэлэгтэй болно.

    Тэргүүн байр:  “Их Хаадын түүх” 13 боть ном ,мөнгөн шагнал

     Удаах байр : “Цадиг” мөн дурсгалын зүйл

    17:00. “Үндэсний хувцастай шилдэг хос” шалгаруулж шагнал гардуулснаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөнө.

     

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

    “ЖЕНКО ТУР БЮРО”  ХК

  • Аяллын үнэд багтсан зүйлс:Тухайн өдрийн бүх үзвэр

    • Тэмцээний хураамж
    • Чингис хааны морьт хөшөөт цогцолборын 2 давхарт байрлах “Алтан ташуур” ресторанд тусгай меню бүхий өдрийн хоол
    • Аяллын хөтөч

    Аяллын үнэд багтаагүй зүйлс

    • Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зүйлс
    • Анги хамт олноороо (25-ээс дээш ) хүн явсан тохиолдолд манай компаниас 25% ийн хөнгөлөлттэй үнээр 25 болон 45 хүний суудалтай автобус гаргаж өгч болно.

    Хөнгөлөлт урамшуулал

    • 10-р сарын 31-нд төрсөн болон Чингис Тэмүүжин нэртэй хүмүүс энэхүү аяллын үзвэрийн үнээс 100% чөлөөлөгдөнө. / Аялалд хамрагдахдаа бичиг баримтаа авч ирнэ үү./
    • Хамт олон найз нөхдөөрөө аялж байгаа тохиолдолд 10 хүн тутамд нэг хүн үнэгүй
    • 6 хүртэлх насны хүүхэд 100% үнэгүй
    • 6- 12 насны хүүхэд 50% хөнгөлөлттэй

     

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202