Арга хэмжээний нэр
"Хөх Сувд" Мөсний баяр
Байршил
Ангилал
  • Та бүхнийг Монгол орныхоо хийморь болсон гайхамшигт Хөвсгөл далайн Мөсний баярын аялалд урьж байна. Хөвсгөл далай дээгүүр морин болон нохой чаргаар гулгаж, цаа буга унаж цэвэр агаарт амрангаа, аялахыг хүсвэл манай аялалд хамрагдаарай.

    Аяллын Хөтөлбөр

    Өдөр 1

    Өглөөний 7 цагт цугларан Баянгол зочид буудлаас Мөрөн хотын зүг хөдөлнө.

    Мөрөнд зочид буудалд хононо.

    Өдөр 2

    Өглөө 7 цагт босон Хөвсгөл далайн зүг хөдлөнө.

    • Нээлтийн ажиллагаа
    • Нээлтийн үг
    • УИХ-ийн гишүүдийн төлөөлөгч, тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн
    • Аймгийн засаг дарга A.Эрдэнэбаатар
    • Уран бүтээлчдийн ардын урлагийн тоглолт (Баярт зориулж дэглэсэн бүжгийн үзүүлбэр, сүлд дуу, бөөгийн бүжиг)
    • “Гайхамшигт Хөвсгөл нутаг” мөсөн хотхоноор аялах
    • Мөсөн шагайн тэмцээн
    • Үдийн хоолны завсарлага
    • Чаргатай морьдын танилцуулга, уралдаан
    • Цаатан өрхтэй танилцах, Цаа бугын үзүүлбэр
    • Сумдын болон оролцогч байгууллагуудын “Сор” бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ, үзэсгэлэн яармаг.
    • Жуулчны баазад хононо.

    Өдөр 3

    • Өглөөний цай бааздаа ууна.
    • Мөсөн дээрх Сумо барилдааны тэмцээн.
    • Тэшүүрийн тэмцээн
    • Үдийн хоол
    • Олс таталтын тэмцээн
    • Үндэсний  хувцасны өвлийн загварын үзүүлбэрүүд
    • Шагнал гардуулах ажиллагаа
    • Оройн хоол-Мөрөн хотод ирнэ.
    • Мөрөнд зочид буудалд хоноглоно.

    Өдөр 4

     

    • Өглөө цайны дараа Улаанбаатар хотын зүг хөдлөнө.
    • Оройн Улаанбаатарт ирж аялал өндөрлөнө.
  • Аяллын маршрут: Улаанбаатар – Мөрөн хот – Хатгал  – Улаанбаатар

    Аяллын хугацаа: 2016 оны 03-р сарын эхээр                                     

    Аяллын үргэлжлэх хугацаа: 3 шөнө 4 өдөр

    Аяллын үнэ: 450,000 төгрөг /нэг хүний / 

    Аяллын үнэнд: Аяллын хоол, жуулчны бааз, зочид буудал, тээврийн хэрэгсэл, мөсний   баярын хураамж.

    Аяллын үнэнд багтаагүй зүйлс: Хувийн хэрэглээний зүйлс

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202