Арга хэмжээний нэр
Мянган тэмээний баяр
Байршил
Өмнөговь аймаг Ханбогд сум
Ангилал
  • Өмнөговь аймгийн Ханбогд сум нь Монголын хамгийн олон тэмээтэй. Энэ сум нь бахархал болсон “Галбын-Улаан” хэмээх нутгийн шилмэл омгийн тэмээгээ оролцуулан жил бүрийн 3-р сарын эхээр “1000 тэмээний баяр”-ийг хийдэг.

    Энэхүү арга хэмжээнд та хүрэлцэн ирсэнээр:

    1. Тэмээний уралдаан,
    2. Жин тээх үзүүлбэр,
    3. Тэмээтэй сайхан хос шалгаруулалт,
    4. Үндэсний хувцасны үзүүлбэр,
    5. Тэмээний сэдэвт урлагийн тоглолт,
    6. Тэмээний сэдэвт дуу шүлгийн уралдаан,
    7. Сайхан ингэ, ат, буур шалгаруулалт үзэх боломжтой.

    Аяллын Хөтөлбөр:

    Өдөр

    Очих газар

    Аяллын тухай

    Хоол

    1 өдөр

    Даланзадгад Өмнөговь аймаг

    Өглөө бид нар “Баянгол зочид” буудлын “А” корпус дээр 08:00 цагт цуглараад бид Даланзадгад хотын зүг хөдөлнө. Үдийн хоолоо бид зам зуураа идэнгээ Цагаан суваргаар зочилно. Цагаан суварга нь олон жилийн туршид салхи бороонд байгалийн өвөрмөц тогтоцтой болон тогтсон заавал үзэх ёстой газрын нэг билээ. Бид оройхондоо Даланзадгад хотод ирэх бөгөөд оройн хоолоо идсэний дараа бид зочид буудалдаа хононо.  

     

     

     

    2 өдөр

    “Тэмээний баяр”- Булган сум

    Өглөөний цайгаа уусны дараа бид Булган сумруу хөдөлнө. “Тэмээний баяр” жил болгон Булган суманд зохион байгуулагддаг билээ. Өдрийн хоолоо Булган суманд иднэ. Баяр өндөрлөсний дараа бид Даланзадгадад ирж хононо.

    Өглөөний цай

     

    3 өдөр

     

    Улаанбаатар хот

    Энэ өглөө бид аажуу боссон цайгаа уусны дараа Улаанбаатар хотруу хөдөлнө. Орой бид Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.

    Өглөөний цай

  • Аяллын зардалд багтсан зүйлс

    • Hotel /өглөөний цай/
    • Үзвэрийн тасалбар
    • Тээвэр
    • Хөтөч

    Аяллын хөтөлбөрт багтаагүй зүйлс

    • Хувь хүний аяллын зардал/ ус, архи, ундаа, кофи /
    • Аялагчын хувийн бэлтгэлийн зүйлс
    • Даатгал
    • Өдөр болон оройн хоол

     

    “Женко тур бюро” ХК-ийг сонгосонд танд баярлалаа!

    Тухлах газрыг та сонго

    Туулах замыг бид хөтлөе

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202