Арга хэмжээний нэр
Сэвлэг үргээх ёслол
Байршил
13-р зуун цогцолборт
Ангилал
  • Хүүхдийн сэвлэг үргээх найр

    Mонголчуудын хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Жил бүрийн намрын дунд сарын шинийн 17-нд хүүхдийн сэвлэг үргээх найрыг хийдэг билээ. Уг арга хэмжээн гадаад, дотоодын зочид, жуулчдад өөрсдийн өв соёл, уламжлалаа таниулах сурталчлахад оршино.

    Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар нэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь, эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй, эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад ёслол, зан үйл, найрын нэг адил шүүс зоог, идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалгаас хүн бүр амсан, ирсэн хүүхэд бүрт аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг, эхийнх нь дотно найз нөхөд оролцдог. Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь, эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, Буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж хүүхдийн үсэнд хутга, хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч "За одоо хүүгийнхээ (охиныхоо) даахийг үргээе" гэж хэлэхэд баруун хойд талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутга хүргээд дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэгхэн үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог.

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202