Арга хэмжээний нэр
Номадик театрын тоглолт
Байршил
Чингис хааны морьт хөшөөт цогцолборт
Ангилал
  • НОМАДИК ТЕАТРЫН ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨР

    Номадик театрын театрчилсан үзүүлбэр нийт 1 цаг үргэлжилнэ. Нийт 11 мэргэжлийн уран бүтээлчид болон ардын язгуур урлагийн өв тээгчдийг багтаасан баг бүрэлдэхүүнтэй бөгөөд тусгайлан  мэргэшсэн найруулагчийн баг ажилладаг.

      Угтан авах:

     Тоглолт  үзэхээр ирж байгаа жуулчид нь цагийн хуваарийн дагуу ирж хашааны үүдэнд  тусгайлан бэлдсэн асарт Монгол хувцаснаас сонгон өмсөж  хөсөг нүүдэлд багтан тосон авч буй хүмүүстэй цуг нүүдэллэн театрын гэрийн зүг явна.  Нүүдэллэн ирж буй жуулчдыг гэрийн эзэгтэй хүүхэд, нохойгоо дагуулан цай идээгээ  барин нүүдэл тосох уламжлалын дагуу угтана. Угтах үйлчилгээ өөрийн гэсэн тусгайлсан номертой байна.

    Гэрийн гаднах үзүүлбэр

    Хөсөг явсаар гэрийн гадаа ирж сур элдэх, ноос савах, аргал түүх зэрэг Монгол ахуйн зан үйлүүдийг болон гэрийн гаднах Монгол айлын ахуйг урлагийн номеруудын хамт харна.

    Үндсэн үзүүлбэр

     Угтах үйлчилгээ болон гэрийн гаднах үзүүлбэр нь тоглолтын зохиолын эхлэл хэсэг бөгөөд гэрт  үргэлжлэн явна.  Тоглолтын ерөнхий зохиол нь нүүдэлчин  Монгол айлын нэг өдрийг харуулах болно.  Гэрт орсны дараагаар айраг бүлэх, шагай таалцах, шүүрэх наадаан, гэрийн эзний угталт, тос холих, аргал түлэх, дэмбээдэх, гал баясган өргөл өргөх, утас ээрэх, настны үгийг сонсох зэрэг зан үйл, заншлуудыг айлд өрнөж буй байдлаар өвөрмөц байдлаар найруулан хүргэнэ.  Мөн хуурын татлага, шанзчид, дуут мод, дэншиг, цуур, товшуур, төмөр хуур, бонг зэрэг хөгжмүүд, уран нугаралт, хөөмий, Монгол олон ястны бие биелгээ болон бүжгүүдийн гайхамшгийг үзүүлнэ.

    Зочдыг гэрээс нар зөв тойруулан гаргаж сүү өргөн үднэ.

  • Долоо хоног бүрийн Лхавга болон Бямба гарагуудад 13:00 цаг болон 17:00 цагуудад тогтмол тоглолт явагдана.

    Лавлах утас: 8010-8282

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202