Арга хэмжээний нэр
Галын тахилга
Байршил
13-р зуун цогцолборт
Ангилал
  • Өөрсдийн  хувь заяагаа мөнх хөх тэнгэртээ даатган, тэнгэр газар, лус савдагаа тахин шүтэж ирсэн Монгол ард түмний бөө мөргөлийн зан үйлийн хамгийн том ёслол бол “Галын тахилга” юм. Монгол туургатны овог удмын их бөө, удган нар нэгэн тэнгэрийн дор, нэгэн галын дэргэд цугларч өөр өөрийн овог удмын заншлаар тэнгэр тахих, галын их тайлга ёслолыг үйлдэн төр улс, түмэн олны амар амгаланг даатгаж хурмастын даллага дуудна. Ингэж тахил өргөн галын тахилга үйлдэн хурмастын даллага авахуулснаар:

    • Зуурдын өвчингүй
    • Төр самуунгүй
    • Төрсөн бие өвчингүй
    • Үр хүүхэд эрүүл саруул
    • Ард олон амар амгалан болох буйзаа

     

    Мөн та тахилгад оролцохын зэрэгцээ бидний өвөг дээдсийн эртний ахуй амьдралыг харуулсан “13-р зуун” цогцолбороор аялах болно.

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202