Аяллын нэр
Тайланд аялал
Үнэ
2,650,000 төгрөг
Хугацаа
4 шөнө 5 өдөр
  • Аяллын тухай

    Тайланд нь Зүүн Өмнөд Азийн төвд орших улс юм. Хойд талаараа Лаос, Мьянмар, зүүн талаараа мөн Лаос, Камбож, өмнөд талаараа Тайландын булан, Малайз, баруун талаараа Андаманы тэнгис, Мьянмартай тус тус хил залган оршино. Далайн хилээр зүүн өмнөд талаараа Тайландын булангаар Вьетнамтай, баруун өмнөд талаараа Андаманы тэнгисээр Индонез, Энэтхэгтэй хиллэнэ. Тайландын нийслэл бөгөөд хамгийн том хот нь Бангкок юм. Бангкок бол улсынхаа улс төр, худалдаа, аж үйлдвэр, соёлын төв юм. Тайланд газар нутгаараа дэлхийд 50-д, хүн амаараа 20-д ордог. Хүн амынх нь 80% нь тай, 10% нь хятад, 3% нь малай гаралтай. Үлдсэн 7%-ийг мон, кхмер, жижиг үндэстэн ястнууд бүрдүүлнэ. Патаяа эрэг бол тайландын аялал жуулчлалын алдартай эргийн хот юм.  Энд та гольф тоглож, машины уралдаан үзэж, зааны тосгон, амьтны хүрээлэнгүүд болон эртний түүхийн дурсгалт газруудаар зочлох боломжтой. Мөн мянган жилийн чулууны хүрээлэн, Паттаяа матрын ферм, Паттаяа усан парк ба далайн эргийн амралтын газар, лонхны урлагийн музей гэх мэт олон газруудаар зочлох боломжтой.

    1-р өдөр

    Улаанбаатар - Паттаяа

    Онгоцны буудал дээр аяллын хөтөчтэйгээ уулзан “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд өдрийн хоолоо буффет ресторанд зооглоод Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ.

    Үүний дараагаар шууд Бангкок хотруу явах ба Бангкокт ирээд хотыг баруун зүүн хэсэг болгон хуваадаг “Chao Phraya” голоор 2 цагын турш аялангаа олон улсын буфет хоол зооглоно. Оройн хоолны дараагаар зочид буудалдаа ирж амарна. 

    2-р өдөр

    Бангкок

    Өглөөний цайны дараагаар далайн шүрэн загас, матар, могойн арьсан эдлэлийн дэлгүүр орж худалдаа хийнэ. Үүний дараа “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”-г залсан хийдээр зочилно.

    - Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоно. 

    -Үдийн хоолны дараагаар дэлгүүр хэсэх чөлөөт цагтай байна.

    3-р өдөр

    Паттаяа

    Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Паттаяа далайн эргийн хотруу хөдөлнө. -Паттаяа орох замдаа хамгийн том нээлттэй амьтны хүрээлэнгээр зугаалж анааш, усны үхэр, сармагчин, оцон шувуу, арслан, бар зэрэг зэрлэгээр нутагшсан олон амьтадыг ойроос харж мөн тэдний шоу үзүүлбэрийг үзэх болно. 

    Замдаа Тайландад ургадаг олон төрлийн жимсний амталгаа хийнэ.

    -Цааш Паттаяад очоод өдрийн хоолондоо орсоны дараа буудалдаа ирж Тай массажинд 1 цаг орно. Хэрэв нэмж 1 цаг авахаар бол нэмэлт төлбөр төлнө (Нэмэлт 1 цагийн төлбөр 10$).

    Оройн хоолонд солонгос хоолны газар шарсан мах зооглоно. Оройн хоолны дараагаар аялагчийн хүсэлтээр нэмэлт төлбөртэйгээр шөнийн шоу үзэх боломжтой /нэг шоуны төлбөр 1000 батт/.

     

     

    4-р өдөр

    Бангкок

    Өглөөний цайны дараагаар “Алтан элс” арал руу завиар явна. Арал дээр далай дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завь унах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгээр зугаацаж болно.

    (Нэмэлт төлбөрүүд: шүхрээр нисэх – 500 батт; усны мотоцикл унах – 500 батт; далай доогуур аялах 1600 батт; банана завь унах– 300 батт)

    -Паттаяа эрэг рүү буцаж ирээд өдрийн хоолоо идэх ба бэлэг дурсгал болон арьсан эдлэлийн бөөний худалдааны төв орно. Эндээс матар, могой, далайн шүрэн загасны арьсаар хийсэн цүнх, түрийвч, бүс болон бусад бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн үнээс хямд бөөний үнээр нь авах боломжтой. Дараагаар нь үнэт чулуун эдлэлийн үйлдвэр орж танилцана.

      -Үүний дараагаар “Lady boy” show үзэхээр явна. 

    Оройн хоолоо A-One зочид буудалд далайн хоолны буффет ресторанд өөрийн сонголтоор хоолоо зооглочихоод буудалдаа ирж амарна.

    5-р өдөр

    Бангкок – Улаанбаатар

    Зочид буудалдаа өглөөний цайгаа  ууна.  Чөлөөтэй амран 12 цагт Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч орон нутгийн хөтөчтэйгээ уулзан Улаанбаатар хотыг зорихоор нисэх онгоцны буудал руу хөдөлнө.

  • Аяллын үнэ: Шууд нислэгтэй аялал: 2,650,000 төгрөг

                            Захиалгат аялал:        2,900,000 төгрөг

    Аяллын үнэд багтсан зүйлс:

    • ****Зочид буудлын энгийн өрөөнд хоёроор байрлах.
    • Нислэгийн тийз, таксын хамт
    • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
    • Орон нутгийн хөтөч
    • Монгол хэлтэй орчуулагч
    • Хөтөлбөрт заасан хооны хоол
    • Жуулчны автобус
    • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

    Аялалын үнэд багтаагүй зүйлс:

    • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
    • Хувь хүний зардал
    • Хөтөч жолоочийн гарын мөнгө
  •  

                Тайланд улс

    Хүн амын 75 хувийг тай үндэстэн, 14 хувь нь хятад, 11 хувийг лаос, вьетнам, малай зэрэг үндэстэн бүрдүүлдэг.

    Тайланд орон халуун бүсийн уур амьсгалтай бөгөөд халууны /гурваас тавдугаар сар/, борооны /зургаагаас аравдугаар сар/, хуурай сэрүүний /арван нэгээс хоёрдугаар сар / гэсэн гурван улиралтай. Жилийн дундаж халуун нь +27 хэм байдаг бөгөөд Бангкок хот болон өмнөд хэсэгт дөрөвдүгээр сард +39 -өөс +40 хэм, 12 дугаар сард +20 -оос +25 хэм дулаан байдаг.

    Хүн амын 89 хувь нь Буддагийн шашинтай. Буддагийн шашин нь Тайландын төрийн шашин бөгөөд тайчууд Буддагийн шашны хинаяна урсгалыг даган шүтдэг. Түүнээс гадна, лалын шашныг хүн амын 10%, христийн шашныг 0.7%, бусад шашныг 0.3% тус тус шүтдэг.

    Албaн ёсны хэл нь тaй. Англи хэл Бангкок хотод болон бизнесийн хүрээнд өргөн хэрэглэгддэг.

    Тайландын төрийн сүлдэнд аугаа хүчтэйн бэлгэдэл болох хүний биеллийг олсон хангарди шувууг дүрслэх агаад далбаа нь хоёр захаараа тууш улаан, цагаан, голоороо хөх өнгөтэй бөгөөд тай үндэстэн, Буддагийн шашин, хаант засаглалыг илэрхийлнэ.

    Газар нутаг:   513.115 мянган кв/км нутагтай

    Тайланд улсын засаглал нь ардчилсан хэлбэр бүхий үндсэн хуульт Вант улс бөгөөд Засаг захиргааны хувьд 76 мужид хуваагддаг.

    Газар зүйн хувьд 6 бүсэд хуваагдана:

    Хойд болон баруун хэсэг нь уулархаг халуун орны ширэнгэ ой мод ихтэй.

    Зүүн, зүүн хойд, төв болон өмнөд хэсэг нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой нам дор газар юм.

  • Зорих ёстой газар:

    • Пераяа мөрөн
    • “Grand palace” буюу хааны ордон
    • BAIYOKE SKY цамхаг
    • “ALCAZAR” шоуг
    • “Nong Nooch” тосгон
  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд

    Танд дараах зөвлөгөөг хүргүүлж байна:

    1. Тайландын цаг агаарын хэм (+28 аас + 32) байдаг тул та хувцсаа тохируулан авч явна уу.
    2. Нарны шил, малгай, өөрт тохирсон нарны тос, эм, óñíû õóâöàñ  зэргийг авч явахыг зөвлөе. Мөн аяллын хөтөлбөрт удаан явган алхах үе байх тул хөлд эвтэйхэн углааш, эсвэл кэт аваарай.
    3. Хөтөчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    4. Америк доллар авж явах нь хамгийн тохиромжтой. Тайландын мөнгөн тэмдэгтийг БАТТ хэмээн нэрлэдэг бөгөөд доллартай харьцах ханш нь 1 доллар 32.50батт.
    5. Монгол төгрөгтэй харьцах ханш нь 1 төгрөг нь 57.82батт байдаг.
    6. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет бусад бичиг баримтыг чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.
    7. Тайланд руу нэвтрэхэд хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.
    8. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    9. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    10. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.

     

    Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202