Аяллын нэр
Үзэсгэлэнт Хайнан арлын аялал
Үнэ
2,390,000 төгрөг
Хугацаа
4 шөнө, 5 өдөр
  • Аяллын тухай

    Хайнан муж нь баруун талаараа Вьетнамтай, зүүн болон өмнөд талаараа усаар Филлипин, Малайз, Индонезтой тус тус хиллэдэг. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 33,920 км.кв. Хамгийн өндөр уул нь Таван хуруут уул бөгөөд ноён оргил нь 1867,1 метр. Энэхүү арлын олонхи ургамал нь ЮНЕСКО-ийн хамгаалалтанд байдаг. Санъяа хот нь Хятадын хамгийн өмнөд хэсгийн халуун бүс нутагт орших арлын хот юм.

    Хайнан арлын алтан нар, торгон элс, цэнхэр далайн эрэгт алжаал тайлан амрахаас гадна Сармагчингийн Вант улс, Ли Мяо үндэстний тосгон, Дэлхийн Миссийн олон удаагийн тэмцээн зохион байгуулагдаж байсан Гоо Үзэсгэлэнгийн Титэм /Beauty Crown/ ордоны гадна дурсгалын зураг авахуулахаас гадна Хайнан мужийн ард түмний эрүүл, урт наслахын нууц болсон алдартай Ногоон цайны музей, Хятадын хамгийн том, хамгийн цэвэр Болор чулууны уурхайгаас олборлодог Болор эдлэлийн дэлгүүр орно.

    1-р өдөр

    Улаанбаатар – Саньяа

    Энэ өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудалд цуглан газрын диваажин гэж нэрлэгддэг Хайнан арал руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа Хайнан арлын Саняа хотод газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч Далайн эргийн 4 одтой буудалд хүргэнэ.

    Буудалдаа тухлан байрласны дараагаар та олон төрлийн кальци, сода, магни, төмөр, фосфор агуулсан эмчилгээний рашаан болон массажтай, загасны тостой, кофетой, эмэгтэйчүүдийн, сүүн зэрэг 50 гаруй төрлийн халуун рашаанаас сонголтоо хийж алжаалаа тайлан амарна. 

    Оройн хоолоо буудалдаа зооглоно.

     

    2-р өдөр

    Саньяа

    Өглөөний цайгаа буудалдаа уугаад Сувд, Болорын үйлдвэрт зочилж Хайнан арлын хамгийн томд тооцогдох “Кристал” их дэлгүүр орж Болор болон Сувд худалдан авах боломжтой.

    Үүний дараагаар цэнхэр далай, цэлмэг тэнгэрээрээ алдартай “Баруун эрэг” арал руу завиар аялна. Арал дээр шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгээр зугаацаж болно.

    Буудалдаа буцаж ирээд 1 цагийн турш хөлний массаж хийлгэж алжаалаа тайлна.

    3-р өдөр

    Саньяа

    Энэ өдөр чөлөөт өдөр. Цагаан элсэн далайн эрэг, дал модны сүүдэрт амрангаа наранд биеэ шарах боломжтой.  

    /Чөлөөт өдрөөр хөтөч, унаагаар үйлчлэхгүй болно./

    4-р өдөр

    Саньяа – Улаанбаатар

    Зочид буудалдаа өглөөний цайгаа  ууна. 

    Чөлөөтэй амран 12 цагт Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч орон нутгийн хөтөчтэйгээ уулзан өдрийн хоолоо идээд Улаанбаатар хотыг зорихоор нисэх онгоцны буудал руу хөдөлнө.

    5-р өдөр

    Саньяа

    Буудалдаа өглөөний цайгаа уусны  дараагаар Ли болон үндэсний тосгонтой танилцаж, уугуул иргэдтэй Бамбоо саваат бүжиг бүжиж, Ли үндэстний ёс заншилтай өөрийн биеэр танилцана. Зон-Жиа далайн гаралтай бүтээгдэхүүний дэлгүүрт зочилно.

    Уг арал ойролцоогоор 2000 сармагчин амьдардаг, жуулчдын очих дуртай газрын нэг бөгөөд Дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат арал юм.

    Уг “Нанван” сармагчингийн арал руу агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн Вант Улс ”-аар аялаж тэдний тоглолтыг үзэж сонирхон энэ өдрийг хөгжилтэй өнгөрөөнө.

    Орой нь далайн эрэг дээрх зочид буудалдаа байрлан амарна.

  • Аяллын үнэ:  Шууд нислэгтэй : 2,390,000 төгрөг

                          Захиалгат аялал:  2,600,000 төгрөг

    Аяллын үнэд багтсан зүйлс:

    • Зочид буудлын энгийн өрөөнд хоёроор байрлах.
    • Нислэгийн тийз, таксын хамт
    • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
    • Орон нутгийн хөтөч
    • Монгол хэлтэй аяллын хөтөч
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Жуулчны автобус
    • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

    Аяллын үнэд багтаагүй зүйлс:

    • Хувь хүний зардал
    • Хувь хүний өөрийн хүсэлтээр үзсэн үзвэрийн төлбөр
    • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Хайнан

     

    Хайнан муж нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын  муж, Хятадын шууд харъяа хотуудын нэг. Хайнан арал нь 1988 оныг хүртэл Гуангдонг мужид харьяалагддаг байсан бөгөөд БНХАУ-ын хамгийн залуу муж юм.  Нийт 33,920 км2 нутаг дэвсгэртэй бөгөөд аялал жуулчлал дээд түвшинд хөгжсөн газар юм.

    Билэг тэмдэг нь 1867 м өндөртэй “Wuzhi Shan” уул бөгөөд арлын төв хэсэгт оршдог хамгийн өндөр уул юм. Энэхүү уулын нэр нь Хятадаар “Таван хуруут уул” гэж орчуулагдах бөгөөд алсаас харахад яг гарын таван хуруу мэт харагддаг байна.

    Ихэнх жуулчдын зорих дуртай газар бол Саньяа хот юм. Саньяа хот бол дулаан орны тааламжтай уур амьсгалаараа олон хүмүүсийг татдаг БНХАУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх хотуудын нэг юм. Тус хот нь өөрийн толь мэт тунгалаг тэнгисийн ус, цэвэр агаар, үзэсгэлэнт далайн эргийн наран шарлагын газрууд болон түүхэн үзмэрүүдээрээ алдартай юм. Тус хотыг Хятадын Хавай хэмээн нэрлэх нь олонтаа тохиолддог. Мөн түүнчлэн тус хот нь хагас сая гаруй оршин суугчидтай бөгөөд 1900 орчим километр квадрат талбайг эзлэн оршдог аялал жуулчлалын томоохон төвүүдийн нэг билээ. 

  • Зорих ёстой газар:

    • Саньяа хот
    • Сармагчингийн арал
    • “Ли” үндэстний тосгон
    • Татваргүй барааны дэлгүүр
    • Дэлхийн мисс зохион байгуулагдсан ордон
  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд

    Танд дараах зөвлөгөөг хүргүүлж байна:

    1. Хятадын Хайнан арлын цаг агаарын хэм дунджаар +30 байдаг тул та хувцсаа тохируулан авч явна уу.
    2. Нарны шил, малгай, өөрт тохирсон нарны тос, эм  зэргийг авч явахыг зөвлөе. Мөн аяллын хөтөлбөрт удаан явган алхах үе байх тул хөлд эвтэйхэн углааш, эсвэл кэт аваарай.
    3. Хөтчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    4. Хятадын юань авч явах нь хамгийн тохиромжтой.
    5. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет, бусад бичиг баримтаа чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.
    6. БНХАУ-руу ороход хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.
    7. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    8. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    9. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.
    10.  Гадаад паспортын сунгалт 6-н сараас доошгүй байна.

     

                            Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

     

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

     

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

     

     

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202