Аяллын нэр
Дубай аялал
Үнэ
3,590,000 төгрөг
Хугацаа
4 шөнө, 5 өдөр
  • Аяллын тухай

    Аялал жуулчлалын салбарын хурдацтай хөгжил нь Дубайн Засгийн газрын бодлогын анхаарлын төвд байдаг гол асуудлуудын нэг бөгөөд худалдаа, эртний түүхт газрууд болон орчин үеийн уран барилгын аварга бүтээн байгуулалт зэрэг нь Дубайн жуулчдыг татах хамгийн том зэвсэг нь болсон. Burj Al Arab зочид буудал, Gold Souk алтны зах, The Emirates Palace зэрэг хамгийн хамгийн тодотголтой бүхэн Дубайгаар хаягладаг. Дэлхийд томоороо 7-д орох Dubai Mall ч мөн таныг хүлээж байна.

    1-р өдөр

    Улаанбаатар – Дубай

    Өглөө эртлэн Улаанбаатараас Дубай чиглэлд ниснэ. МИАТ-ийн  агаарын хөлөг хөлөглөн Арабын нэгдсэн Эмират Улсын алдарт хот Дубайг зорин ниснэ. Нислэг 9 орчим цаг үргэлжилнэ.  Дубай хотод ирж нисэх онгоцны буудалд орон нутгийн хөтөчтэйгээ уулзан  4 одтой олон улсын буффет ресторанд оройн  хоолоо зооглон шөнийн Дубайтай танилцана.

    Дубайд ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар болох Gold Souk буюу “Алтны зах”, Персийн булангийн салшгүй нэгэн хэсэгт тооцогдох “Spice Souk” буюу Халуун ногоо, жимсгэний захаар орж  алт, үнэт эдлэл, гоёлын зүйлс мөн төрөл бүрийн жимс хямд үнээр  худалдан авах боломжтой. Дэлийн хамгийн өндөр Бурдж-Халифа цамхаг, Дэлхийн хамгийн том Дубай Их дэлгүүр, алдарт хөгжимт усан оргилуурын шоу зэргийг үзэн сонирхоно. Аяллын дарагаар зочид буудалдаа тухлан амарна.

    2-р өдөр

    Дубай

    Өглөө эртлэн зочид буудалдаа өглөөний цайгаа  уугаад Дубай хотоор аялна. Дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн алдаршсан “The Palm Jumeirah” хэмээх хиймэл арал руу  зочилно. Энэхүү аугаа том бүтээн байгуулалт болох хүний гараар бүтээсэн хиймэл арал нь 6 км-ийн диаметртэй бөгөөд 17 мөчир бүхий  дал модны хэлбэртэй. Дал модыг тойрон хоёр “хавирган сар” орших ба түүн дээр арабын холбоо үсгээр яруу найргийн үгс бичсэн байдаг.  Мөн  «Пальм Джумейра» арал дээр орших “Atlantis The Palm” хэмээх 5 одтой тансаг зочид буудалтай танилцана. 

    Арабын ертөнцийн гайхамшигт  хотоор хийх аяллаа үргэлжлүүлж орчин үеийн лалын шашны алдарт уран барилга болох “Жумейра” (Grand Mosque, Jumeirah) лалын сүмийг үзнэ. Энэхүү сүм нь Арабын Нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт “dirham”-ын 500-тын дэвсгэрт дээр байдаг. Мөн далайн эргээс 280 м зайд орших хиймэл арал дээр баригдсан Дубайн нэрийн хуудас болох далбаат завины хэлбэр бүхий  7 одтой “Burj Al Arab” буудлыг харж дурсгалын зургаа татуулна. Үдийн хоолны дараа Араб маягийн хот-цайзад  байрлах Дубайн түүхийн музейгээр  зочилно. Энэ музейд та орчин үеийн техникийн тусламжтайгаар Дубайн өнгөрсөн үеийн түүхийг сонирхон үзнэ.

    Үдээс хойш Эмиратын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг  таньд үлдээх элсэн цөлийн  жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, Арабын Хэнна шивээс хийлгэж, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ.  

    Зочид буудалдаа очиж амрана.

    3-р өдөр

    Абу Даби

    Өглөөний цайны дараа автобусаар  Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотыг зорино. Абу Дабид ирсний  дараа дэлхийн лалын хамгийн том 6 сүмийн нэг бөгөөд уран барилгын гайхамшиг болох  Шейх Зайдагийн сүм (Shaikh Zayed Mosque) –ийг үзнэ.

    Энэхүү сүмд  40 мянган хүн  нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтой бөгөөд мөргөлийн гол танхим нь  9 мянган хүний багтаамжтай байна. Мөн Абу-Дабигийн үзэсгэлэнтэй газрын нэг болох “Corniche Road”  хэмээх далайн эргээр зугаалан, далайн цэвэр агаараар амьсгалахын зэрэгцээ  “LuLu” хэмээх хиймэл арлыг харах болно. Дараа нь дэлхийн хамгийн тансаг зочид буудлын тоонд багтдаг, 1,9 тэрбум  фунт стерлингээр баригдсан “The Emirates Palace” хэмээх 8 одтой зочид буудлын гадна байдалтай танилцана.

    Үүний дараагаар Дэлхийн алдарт Феррари Ворлд төвд орж тоглоно.

    17:00 цагт Дубай хотыг зорино. Энэ өдөр та бидныг мартагдашгүй усан онгоцон дээрх оройн цоог хүлээж байх болно. Шөнийн Дубай хот бүхэлдээ гайхамшигтай харагдах болно. Усан онгоцон дээр олон улсын буфет оройн хоол зооглоно.

    Оройн хоолны дараагаар Зочид буудалдаа очиж амрана.

    4-р өдөр

    Дубай

    Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. 

    Энэ өдөр та өөрийн хүссэнээр өнгөрөх боломжтой.

    Хэрэв хүсвэл та Азийн хамгийн том усан парк болох Атлантис усан парк дээр тоглох боломжтой. /1 хүний тээврийн зардал ороод 68$ болдог./

    Мөн зах болон томоохон худалдааны төвүүдээр зочлон чөлөөт худалдаа хийх боломжтой.

    Энэ өдөр хөтөч болон тээврээр үйлчлэхгүй болно.

    5-р өдөр

    Дубай -Улаанбаатар

    Зочид буудалдаа өглөөний цайгаа  ууна.  Чөлөөтэй амран 12 цагт Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч орон нутгийн хөтөчтэйгээ уулзан Улаанбаатар хотыг зорихоор нисэх онгоцны буудалруу хөдөлнө.

  • Аяллын үнэ: Шууд нислэгтэй аялал: 3,590,000 төгрөг

                          Захиалгат аялал:          3,900,000 төгрөг

    Аяллын үнэнд багтсан зүйлс:

    • 4 шөнө 4 одтой зочид буудал
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
    • Агааржуулагчтай жуулчны автобус
    • Англи хэлтэй хөтөч  
    • 2 талын онгоцны тийз, нисэх буудлын хураамж
    • Гадаадад зорчигчдын аяллын болон нислэгийн иж бүрэн даатгалын хураамж
    • АНЭУ-ын визний хураамж

    Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

    • Хувь хүний зардал
    • Хөтөлбөрт заагаагүй  бусад зүйл
    • Орчуулагч, жолоочийн гарын мөнгө
  • Дубай

    Дубай хот бол Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби-гийн дараа орох 2-дахь том хот юм. Персийн булангийн өмнөд эрэгт оршдог, өөрсдөө засах засаглалтай, Дубай улс ч гэж нэрлэдэг.

    Нутаг дэвсгэрийн хэмжээ: хиймэл арлуудтайгаа хамт 4,114 хавтгай дөрвөлжин км.
    Хүн ам: 226,200.

    Хотыг Арабын Нэгдсэн Эмират Улсыг байгуулсан үеэс эхлэн 150 жилийн түүхтэй гэдэг бөгөөд Аб Мактумын Династи (Ab Maktum Dynasty) 1833 оноос эхлэн захирч байгаа юм. Дубай нь Дубайн булангийн элсэн дээр байрладаг, байгалийн гол, ундрага байдаггүй элсэн дотор байрладаг, хотын зүүн хэсэг нь уулархаг бөгөөд уулынхаа өмнө талд олон улсын нисэх онгоцны буудал байдаг. Хотынхоо баруун талаар ихээхэн хэмжээний үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс эдгээрийн нэг нь Бүрж Араб (Burj Arab) гэдэг олон давхар өндөр барилга сүндэрлэж байдаг.

    Дубайд олон үндэстэн ястан (Иран, Энэтхэг, Пакистан гм.) амьдардаг, тэдний хооронд үндэстэн ястнуудын зөрчил бараг байдаггүй. Улс тунхагласныхаа баярыг 12-р сарын 2-нд тэмдэглэдэг. Дубайд жил бүр зохиогддог шоппинг фестиваль, Зуны сьюрприз зэрэг баяр наадмын үеэр 4 сая гаруй хүн очдог. Олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, соёлын арга хэмжээний үеэр зочид буудлууд ор хоногийн үнийг 60 хувиар, ресторанууд хоолныхоо үнийг 20 хувиар бууруулдаг. Чөлөөт цагаа өнгөрөөх дуртай нэг хэлбэр нь цөлийн сафарид юмуу кемтпингэд (беунч) очиж амрах хэлбэр байдаг.

    Дубайн бүх барилга байгууламжуудыг дэлхийд хамгийн гэсэн тодотголоор л хэмждэг. Энд дэлхийн хамгийн өндөр барилга, хамгийн анхны 7 одтой зочид буудал, далай дотор барьсан хамгийн том хиймэл арал дээрхи орд харшууд, тансаг зочид буудлууд нь хөрөнгө оруулагчдыг, олон орны жуулчдыг соронзон мэт татаж байна.

    Хуурай газартай залгаж барьсан 3 том хиймэл арлын нэг нь далдуу модны хэлбэртэй байхад 2 дахийг дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй хийсэн.

    Жумурайх Бийч хиймэл арал дээр дарвуулт хөлгийг дууриалгаж барьсан Бүрж ал Араб гэдэг зочид буудлыг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтанд оруулсан ба өндөр нь 321 метрт хүрдэг анхны 7 одтой буудал юм. Энэ буудлын гол онцлог нь далайн дээр 200 метрийн өндөрт задгай агаарт хийсэн ресторан юм.

    Дубайн бас нэг гайхамшигтай барилга бол 2010 онд ашиглалтанд оруулсан Бүрж Калифа дэлхийд хамгийн өндөрт тооцогдох 828 метр өндөр, 124 давхар комплекс барилга юм. Нийтдээ 1,5 миллиард долларын өртөгтэй барилга дотор зочид буудал, оффисууд, люкс байрууд, дэлгүүрүүд байрладаг, 421 метрийн өндөрт буюу 124 дүгээр давхарт дэлхийд хамгийн өндөрт байрлуулсан задгай терас байдаг.

    Дубайд хийж болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй, цөл дотор байгуулсан, нэг дор 1500 хүн хүлээж авах багтаамжтай Скай Дубай (Sky Dubai) цанын баазын битүү дээвэртэй хиймэл цасан уул руу лифтээр очих боломжтой. Нийт уртаараа дэлхийд 2-рт орох анхны автомат (жолоочгүй) метро хийснээрээ асар өндөр хөгжлийн хурдацаас болж үүссэн хотын хөдөлгөөны түгжрээг тэр дор нь шийдвэрлэж чадсан. Хуурай газартай холбогдсон хиймэл арал руу нэг замтай (монораил) түргэн галт тэргээр хоромхон хугацаанд хүрч болно.

    Үндэсний орлогын эх үүсвэр нь анх газрын тос байсан бол одоо аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн бизнес, банк, санхүүгийн үйлчилгээ орлогын ихэнхи хэсгийг эзэлж байна.

    Хөгжлийн хурдац саарахгүй цаашид улам эрчимтэй хөгжиж байна. Бэл бинчинтэй хүмүүс очих тоолондоо дахиад ямар шинэ зүйл хийгдэж хамгийн хамгийн гэсэн ямар зүйл гарч ирснийг үзэхийн тулд очдог тийм түвшинд хүрч чаджээ.

    Дубайд очих тохиромжтой үе нь намар, өвөл, хаврын улирал байдаг, зундаа 40 градус хүртэл халдаг, хур тунадас бага ордог юм.

  • Зорих ёстой газар:

    • Пальм Джумейра
    • “Burj Al Arab” зочид буудал
    • Шөнийн Дубай
    • Элсэн цөл
    • Gold Souk” алтны зах
    • Шейх Зайдагийн сүм
    • “The Emirates Palace”
  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд

    Танд дараах зөвлөлөгөөг хүргүүлж байна:

    1. Арабын Нэгдсэн Эмирт Улсын төв хот Дубай цаг агаарын хэм дунджаар +24 градус байдаг тул та хувцасаа тохируулан авч явна уу.
    2. Нарны шил, малгай, өөрт тохирсон нарны тос, эм, óñíû õóâöàñ зэргийг авч явахыг зөвлөе. Мөн аяллын хөтөлбөрт удаан явган алхах үе байх тул хөлд эвтэйхэн углааш, эсвэл кэт аваарай.
    3. Хөтөчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    4. Америк доллар авч явах нь хамгийн тохиромжтой. Арабын мөнгөн тэмдэгтийг Дирхам хэмээн нэрлэдэг бөгөөд доллартай харьцах ханш нь 1 доллар 3.6 дирхам.
    5. Монгол төгрөгтэй харьцах ханш нь 1 дирхам 500 төгрөг байдаг.
    6. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет бусад бичиг баримтыг чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.
    7. Араб руу ороход хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.
    8. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    9. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    10. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.
    11. Гадаад паспортын сунгалт 6 сараас доошгүй байх ёстой.

    Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202