Аяллын нэр
Бали аялал
Үнэ
3.190.000 төгрөг
Хугацаа
5 өдөр 6 шөнө
  • Бали арал нь Зүүн Өмнөд Азийн Индонези улсад харьяалагддаг ба нийслэл Жакарта хотын зүүн талд орших Жава арлын дэргэд оршино. Арлын талбай нь 5.633 км2. Бага Зондын арлуудын баруун захын арал бөгөөөд Их Зондын арлуудад харьяалагдах Жава аралтай зэрэгцэн байрладаг. Баруун талд нь Балийн хоолойгоор тусгаарлагдсан Жава арал, зүүн талд Ломбокын хоолойгоор тусгаарагдсан Ломбок арал оршино. Бали арлын эргээс Жава арал харагддаг (Балийн хоолой нь хамгийн нарийн хэсгээрээ 3 км өргөн ) гэдэг. Балийн Хинду шашны ариун уул гэгдэх Агунг уул (3,142м өндөр) болон Батур уул зэрэг олон галт уултай. Батур уулын орчимд халуун рашаан элбэгтэй. Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан, мөн далайн эргийн наран шарлагийн газрууд олноор байгуулагдсан тул жуулчдын тоогоор өдгөө дэлхийд дээгүүр орох хэмжээнд аялал жуулчлал хөгжжээ. Тус арлын төсвийн ихэнх хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Балид мөн дэлхийн өнцөг булан бүрээс жилийн аль ч улиралд серфингчид цуглардаг.

    1-р өдөр

    Улаанбаатар - Бали

    Онгоцны буудал дээр аялалын хөтөчтэй уулзан буудалдаа ирж амарна.

    Оройн хоолоо Mall Gallery –д дугуй ширээний хоол зооглочихоод буудалдаа ирж амарна. 

    2-р өдөр

    Бали

    Зочид буудалд өглөөний цайгаа уусаны дараа алт мөнгөн эдлэлийн музей үзэж сонирхонгоо худалдаа хийх боломжтой. Мөн Батик болон эндэхийн алдарт кофений үйлдвэр үзэж сонирхоно.

    Нууран дээр орших Танах Лот хийдийг үзэж сонирхсны дараагаар өдрийн хоолоо зооглочихоод хүрхэрээ үзэж сонирхоно. Мөн энд усанд сэлэх боломжтой.

    Оройн хоолонд Солонгос ресторанд BBQ зооглочихоод буудалдаа ирж амарна. Нэмэлт төлбөртэйгээр Балиниз Спа Массаж-д 2 цаг орж болно. Төлбөр нь 40$ болно.

    3-р өдөр

    Бали

    Өглөөний цайны дараагаар Кутагийн төвд байралдаг дэлхийд 3-т, Азидаа 1-т ордог усан парк-т өдөржин тоглоно. Өдрийн хоолыг паркын гадна гарч зооглоод буцаж ороод 5 цаг хүртэл тоглоно. Үүний дараагаар Adhijaya зочид буудлын буффет хоол зооглоно. (http://www.adhijayahotel.com/beras-merah-waroeng-and-bar)

    4-р өдөр

    Бали аялал

    Өглөөний цайны дараагаар Dream Land далайн эрэг явна. Энд усан спортоор тоглох боломжтой. Наранд биеэ шарж усанд сэлсний дараагаар өдрийн хоолоо идчихээд дэлгүүр хэсэх чөлөөт цаг. Орой дэлгүүрийн гадаа цугларч Jimbaran далайн эрэг явж далайн түрлэг мэдрэнгээ далайн гаралтай оройн хоол зооглоно.

    5-р өдөр

    Бали

    Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгчихөөд Улувату хэмээх хавцлын эрмэг дээрх хийдээр орсны дараагаар ирээдүйд дэлхийн гайхамшигийн нэг болохоор зорилт тавин ажиллаж буй төсөл болон Граду палас орж Крис, Бали бүжгийн үзүүлбэрийг үзэхээс гадна хамгийн том хөшөөний хэсгүүдийг үзэж, балигийн соёлтой танилцана. Өдрийн хоолоо зооглочихоод нисэх буудал явна . 

  • Үнэнд орсон зүйс:

    1. Дэспансэр хотод байрлах 4 эсвэл 5 одтой буудалд энгийн өрөөнд хоёроороо байрлах зочид буудал
    2. Хөтөлбөрт заагдсан Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
    3. Хөтөлбөрт заасан үзвэрийн газруудын тасалбар
    4. 45 хүний суудалтай аялалын автобус
    5. Аяллын хөтөч /Англи, Монгол хэлтэй/

    Үнэнд ороогүй зүйлс:

    1. Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс
    2. Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
    3. Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтөчийн зардал
    4. Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Бали арал

    Бали арал нь Зүүн Өмнөд Азийн Индонез улсад харьяалагддаг ба нийслэл Жакарта хотын орших Жава арлын дэргэд, зүүн талд нь оршино.

    Бали аралд эртнээс хүн амьдарч байсны ул мөр элбэг олддог бөгөөд 4-р зуунд хинду шашинтнууд нүүдэллэж ирснээр арал нь хөгжил цэцэглэлийн замдаа оржээ.

    Газарзүй:

    Арлын талбай нь 5,633км2. Бага Зондын арлуудын баруун захын арал бөгөөд Их Зондын арлуудад харьяалагдах Жава аралтай зэрэгцэж байрладаг.Баруун талд нь Балийн хоолойгоор тусгаарлагдсан Жава арал, зүүн талд нь Ломбокын хоолойгоор тусгаарлагдсан Ломбок арал оршино. Бали арлын эргээс Жава арал харагддаг (Балийн хоолой нь хамгийн нарийн хэсгээрээ 3км өргөн) гэдэг.

    Балийн Хинду шашны ариун уул гэгдэх Агунг уул (3,142м өндөр) болон Батур уул зэрэг олон галт уултай. Батур уулын орчимд халуун рашаан элбэгтэй.

    Уур амьсгал:

    Халуун бүст багтдаг бөгөөд борооны улирал (10-3 сар), хуурай улирал (4-9 сар) нь эрс тэс ялгаатай.

    Аялал жуулчлал:

    Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан, мөн далайн эргийн наран шарлагын газрууд олноор байгуулагдсан тул жуулчдын тоогоор өдгөө дэлхийд дээгүүр орох хэмжээнд аялал жуулчлал хөгжжээ. Тус арлын төсвийн ихэнх хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Балид мөн дэлхийн өнцөг булан бүрээс жилийн аль ч улиралд серфингчид цуглардаг.

    Зорих ёстой газар:

    • Бесаких сүм
    • Далайн акквариум
    • Кинтанами галт уул
    • Мэлхий арал
  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд Танд дараах зөвөлгөөг хүргүүлж байна:

    1.    Аялахад тохиромтой улирал: бүх улирал.

    2.    Хөтчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.

    3.    Хятадын юань авч явах нь хамгийн тохиромжтой.

    4.    Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет бусад бичиг баримтыг чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.

    5.    Бали арал руу ороход хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.

    6.    Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

    7.    Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.

    8.    Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.

    Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202