Аяллын нэр
Солонгос аялал
Үнэ
2,800,000 төгрөг
Хугацаа
Аяллын хугацаа: 5 шөнө, 6 өдөр
  • Аяллын тухай 

    Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл, зүрхэн хотыг нь Сөүл гэнэ. Улс дотроо ямар нэгэн аймагт харьяалагддаггүй хэдэн хот байдгаас Сөүл ганцаараа “онцгой хот” гэсэн нэрээр зүйлчлэгддэг. Ийм учир солонгос бүтэн нэрийг нь Монголчловол Сөүл онцгой хот гэх юм. Сөүл хот Өмнөд Солонгос орныхоо өрнө умард хэсэгт далайн түвшнээс дээш 20-40 м өндөрт, хоёр Солонгосын хилээс 50 км зайнд оршдог. Хотын дундуур Хан мөрөн урсаж өмнөд умард хоёр тал болгон хуваадаг. Сөүл хот анх 1394 онд Ивансан, Намсан, Наксан, Пукагсан гэсэн дөрвөн уулын дунд зайд багтаж байсан бол тэлсээр одоо найман уулын дунд гэж яригдаж, 15 км радиустай тойрогт багтах 605 км² газрыг харъяалдаг болжээ. Гэхдээ хотын баруун хэсэг мөрний адаг тул уул толгодгүй нам доор газар байдаг.

    1-р өдөр

    Улаанбаатар – Чонжү

    Чонжү ОУ-ын нисэх онгоцны буудал буусны дараа хөтөчтэй уулзаж Бусан хот руу хөдлөхийн өмнө өглөөний цай ууна.

     Өглөөний цайгаа уусны дараагаар Бусан хотыг зорино. Кёнсан аймгийн Бусан хот БНСУ-ын хоёрдогч том хот бөгөөд Бусан хотын далайн боомт нь ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд 5-рт ордог эдийн засгийн том хот юм.

    Өдрийн хоолоо хурдны замын амралтын газарт зооглоно.

    Бусан хотод  очсоны дараагаар Хэүндэ далайн эргээр

     “APEC хаус” /Ази номхон далайн орнуудын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллага/ энэ газарт 2005 оын 11-р сарын 19-ны өдөр 21 орны төрийн тэргүүнүүд оролцсон  APEC төрийн тэргүүнүүдийн уулзалт болж байсан ба гадаад жуулчдын ихээр зочилдог газруудын нэг юм.

    Оройн хоолоо зооглосны дараагаар Зочид буудалдаа амарна. 

     

    2-р өдөр

    Бусан - Улсан хотын аялал

    Өглөөний цайнаа уусны  дараа аяллаа эхлүүлнэ.

    Гамчон тосгонтой танилцана. Бусан хотын түүх хадгалагдаж байгаа тосгон бөгөөд үзэсгэлэнт байгальтай зэрэгцэн орших уран зураг шиг тосгонтой танилцангаа гудамжны хананд байрлах төрөл бүрийн бүтээлүүлийг үзэж сонирхон хөгжилтэй зураг авхуулан зургын цомогоо баяжуулаарай.

     “Sky walk”  35м өндөртэй хадан хясаан дээр байрлах энэхүү шилэн гүүрний шилэн  шал нь 12мм зузаантай шилэн хавтан болон 4давхар хатуу шилийг нааж 55,49 мм-тэйгээр тусгайлан хийгдсэн. 

    Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн сонирхох шоппинг хийх

    Улсан хотын Агуйн сэдэвт паркаар аялана. Агуй дотор тоглолтын талбай байдаг ба төрөл бүрийн тоглолт болдог байна.

    Канжолгуд   энэхүү далайн эргийн хэсэг нь Солонгос  улсад хамгийн эхэнд нар мандахийг харж болох газар бөгөөд 1.1 ны өглөө энэ газрыг зорьж ирэн мандаж буй нарыг харж ил захидал бичин шуудангийн том хайрцганд хийж илгээдэг алдартай аялал жуулчлалын газар юм. 

    Оройн хоол  /Самгебсал/

    Оройн хоолны дараа буудалдаа амарна. 

    Өдрийн хоолоо зооглосны дараагаар Улсан хотыг зорино. 

     

    3-р өдөр

    Кёнжү - Доксан халуун рашаан

    Өглөөний цайгаа уусны дараагаар  буудлаа хүлээлгэн өгч Кёнжү хотын аяллаа эхлүүлнэ. Энэ хот нь Шила улсын эртний нийслэл бөгөөд бүхэлдээ UNESCO –ийн дэлхийн  өв-д бүртгэгдсэн түүхийн дурсгалт газар юм.

    Хёндэ машины үйлдвэртэй танилцана.

    Бүлгүгса хийд нь 1995 онд UNESCO гийн дэлхийн өвд бүртгэгдсэн хийд юм.

    Өдрийн хоол

    Чонмачун бунханыг үзэж сонирхох болно.

    “Чомсондэ” Шила улсын үед байгуудагдаж байсан 9.17м өндөр одон орон судлалын төвтэй танилцаж, тэр үед яаж дээшээ гарч од харж судладаг байсан талаар мэдэх боломжтой.

    Үүний дараагаар Доксан хот руу хөдлөнө.

    Чөлөөт оройн хоол

    Доксан Resom resort бүртгэлээ хийлгэж амарна.

     

    4-р өдөр

    Доксан - Сөүл хотын аялал

    Буудлаас гарч өглөөний цайгаа уусны дараагаар

    Сөүл хот руу хөдлөнө.

    Кёнбуг хааны ордон болон Чонвадэ хөх ордог буюу ерөнхийлөгчийн ордонг үзэж сонирхоно.

    Өдрийн хоолоо зооглосны дараагаар эрүүл

     мэндийн бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилоно.

    Татваргүй барааны дэлгүүрээр шоппинг хийх боломжтой. 

    Оройн хоолны дараагаар Зочид буудалдаа амарна.

                                                          /IBIS tundemun hotel/

    5-р өдөр

    Сөүл хотын аялал

    Чөлөөт өдөр       /IBIS tundemun hotel/

    6-р өдөр

    Сөүл хотын аялал

    Зочид буудлаасаа гарч өрөөгөө хүлээлгэн өгнө               

    Өглөөний цайгаа зочид буудлын ойролцоох буфет зоогийн газарт хооллоно.

    “Лотте ворлд цамхаг”   Дэлхийд өндөрөөрөө 5-р байранд бичигддэг 123 давхар  555м-ийн өндөртэй Солонгосын хамгий өндөр барилга юм. 117-123 давхарт Сөүл Скай байрладаг.

    Өдрийн хоолоо зооглоно.

    Дэлхийд алдартай Солонгос үндэсний өвөрмөц "Нанта" тоглолт  эсвэл Body Paint тоглолтыг үзэж сонирхоно.

    Гутал цүнхний дэлгүүрээр шоппинг хийх боломжтой.

    Чонжү нисэх онгоцны буудал руу явах

    Оройн хоол /хурдны замын амралтын газарт чөлөөт хоол

         Чонжү- Улаанбаатар нислэгээр Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд бууснаар бидний хөгжилтэй         аялал дуусах болно. 

  • Аяллын хугацаа: 2018.01.09-01.16

    Шууд нислэгтэй аялал үнэ: 2,800,000 төгрөг

    Аяллын үнэд багтсан зүйлс:

    • Зочид буудлын энгийн нэг өрөөнд хоёроор байрлах.
    • Жуулчны автобус
    • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Нисэх онгоцны буудлын такс
    • Нислэгийн 2 талын тийз
    • Аяллын хөтөч, орчуулагч
    • Аяллын иж бүрэн даатгал

    Аяллын үнэд багтаагүй зүйлс:

    • Аяллын зардалд багтсан зүйлсээс бусад зардал, хувийн хэрэгцээний зардал, гарын мөнгө
    • Чөлөөт өдрийн унаа/хөтөч/өдрийн хоол, оройн хоол
    • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
  • Чэжү арал

    Чэжү арал аялал жуулчлалын тэргүүлэх хот билээ. Дэлбэрсэн галт уулын арлын орон Чэжү арал нь "дэлхий хамгийн үзэсгэлэнт арал" гэж хэлэхүйцээр үзэсгэлэнт байгаль, янз бүрийн түүх соёлыг хадгалж үлдсэн газар юм. 3 бурхан газар дороос гарч ирж үүсгэсэн гэсэн домогтой бөгөөд энэ газар хаа сайгүй шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд олддог тул эртнээс хүн амьдарч байсныг илтгэнэ.

    Жусоны үед мандарин, морь зэрэг ховор зүйлсээр Солонгос улсдаа алдартай газар билээ. Галт уулын дэлбэрсэн арал тул байгалийн өвөрмөц тогтоц, дулаан чийглэг уур амьсгал, өвөрмөц соёл зан заншил зэрэг аялал жуулчлалын баялгаар элбэг. Түүнчлэн хуурай газар руу нэвтрэх далайн болон агаарын тээвэр сайн хөгжсөн.

    Хүн ам: Солонгос улсын хамгийн урд зүгт орших үзэсгэлэнт Чэжү хот нь 600 мянга гаруй хүн амтай аялал жуулчлал цогцоороо хөгжсөн хот бөгөөд 2011 онд Дэлхийн долоон гайхамшгийн нэгт шалгарсан юм.

    Цаг агаар: Уур амьсгалын хувьд салхи ихтэй зундаа халуун, хавар намар хамгийн тохиромжтой улирал. Өвөл чийгтэй хүйтэвтэр, цас их унадаг.

    Чежү нь Өмнөд Солонгосын хамгийн жижиг муж, хамгийн том арал юм.  Арлын өвөрмөц байгаль нь  ЮНЕСКО-гийн чуулганаар батлагдсан "Дэлхийн соёлын болон байгалийн өв”-д бүртгэгдсэн.

     

  • Зорих ёстой газар

    Бусан хот:  APEC хаус

    Гамчон тосгон

     “Sky walk”

    Улсан хот :

    Агуйн сэдэвт Тэма Парк

    Канжолгуд

    Кёнжү хот

    Хьюндай машины үйлдвэр

    Бүлгүгса хийд

    Чомсондэ

    Доксан халуун рашаан

    Сөүл хот  

    Кёгбуг хааны ордон

    Чонхвадэ ерөнхийлөгчийн ордон

    Лотте ворлд цамхаг

    Мёндун худалдааны гудамж

    Татваргүй барааны дэлгүүр 

     

  • Таны аялалыг тавтай сайхан байлгахын тулд Танд дараах

    зөвлөгөөг хүргүүлж байна:

    1.         Солонгосын Чэжү арлын цаг агаарын хэм  дунджаар +20 градус байх тул та хувцсаа тохируулан авч явна уу.

    2.         Солонгос улсад гарын мөнгө өгөх ёс заншил байдаггүй учраас та заавал өгөх албагүй.

    3.         Хөтчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.

    4.         Солонгосийн вон авч явах  нь хамгийн тохиромжтой.

    5.         Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет, бусад бичиг баримтаа чандлан хадгалж, хаяж гээхээс сэргийлээрэй. 

    6.         Чэжү арал нь Солонгосын бусад хотоос хилийн шалгалт нь илүү чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг их хэмжээгээр авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.

    7.         Аяллын туршид архидан согтуурч бусдад хүндрэл учруулсан тохиолдолд торгуультай болохыг анхааруулж байна.

    8.         Насанд хүрээгүй хүүхдийг төрсөн эцэг эхээс нь өөр хүн харгалзан авч явж байгаа тохиолдолд итгэмжлэл авах хэрэгтэй.

    9.         Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

    10.       Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно. Үнэртэй ус, нүүрний тос, сахлын ус гэх мэт шингэн зүйлсийг гар тээшэндээ хийхийг хатуу хориглоно.

    11.       Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.

    12.       Чежү арал нь эко-доо маш их анхаардаг тул нэг удаагийн бүтээгдэхүүнийг зөвшөөрдөггүй. Тиймээс аль ч  зэрэглэлийн зочид буудалдаа оо сойз, сахлын татуурга, шампунь, ангижруулагч, биеийн шингэн саван тавьдаггүй учраас та хувийн бэлтгэлээ базаана уу.

    13.       Таны гадаад пасспорт 6 сараас дээш сунгалттай байх ёстой.

    14.       Чэжүгийн хил дээр  хаана ямар ажил хийдэг зэрэг өөрийн талаар  үнэн зөвөөр хариулах ёстой ба бичиг баримт болон ямар нэгэн зөрчлийн улмаас хил дээр саатуулагдсан, хилээс буцаагдсан тохиолдолд манай компани хариуцахгүй болно.

    15.       Солонгосийн тог хэрэглээний цахилгаан нь 220 волтийн хүчин чадалтай.

    16.       Та группын аялалд хамрагдан явж байгаа тул заавал маршрутын дагуу хөтөлбөртөө оролцох шаардлагатай. Оролцоогүй тохиолдолд торгуультай.

     

    Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа

     

    ТА САЙХАН АЯЛААРАЙ.

     

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 90921900, 9196-1900, 70120202

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202