Аяллын тухай
Шанхай нь Хятад улсын хамгийн том төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм. Хятадын мужийн зиндааны 4 хотын нэг ба 2010 оны тооллогоор 23 сая хүнтэй байна. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг, Жианьсу, Жезян мужуудтай баруун талдаа хил залгана. Шанхай нь анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байсан боловч 19-р зууны үеэс өөрийн байр суурьтай болжээ. Үүний учир нь Шанхайн боомтын ашигтай байрлал болон 1842 оны Нанкины гэрээгээр гадаадтай худалдаа хийхийг зөвшөөрсөн хотуудын нэг байсанд оршино. Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны төв болж хөгжсөн бөгөөд 1930-аад он гэхэд санхүү, бизнесийн томоохон төв болсон байв. Гэвч 1949 онд Коммунистууд засгийн эрхэнд гарснаар гадаадын хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг нь гэнэт зогсчээ. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомт болсон байна.
Шанхай нь өсч буй аялал жуулчлалын төв бөгөөд Бунд, Шинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пудонг дүүргийн байшин барилга, соёл урлаг, дизайны төв гэдгээрээ алдартай. Өнөө үед Шанхай нь худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Шанхайг "ирээдүйн дэлхийн хот", дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн "үзүүлэн" хэмээн тодорхойлж байна.
Шанхай
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Шанхай хотын Дорнын гэрэлт сувд хэмээх Азийн хамгийн өндөр телевизийн цамхагийн /263 метрийн өндөр/ дээрээс Шанхай хотыг бүхэлд нь харна. Дараа нь өдрийн хоолны дараа усан онгоцоор Шанхай хотыг чимэглэн урсдаг Пү мөрний эргийн дагуу орших жуулчид олноор ирдэг үзэсгэлэнт газраар зугаалах болно. Мөн усан онгоцоор аялангаа 19-р зууны колоничлолын үед баригдсан Их Британи, Франц, АНУ, Орос, Герман, Япон зэрэг улсуудын банк болон худалдааны байгууллагын тухайн үеийн барилга бүхий дүүргийг харах болно. Дараа нь Шанхай хотын төв талбай болох Ардын талбай-гаар аялж, Шанхай хотын хамгийн алдартай худалдааны гудамж болох Нан Жин Лу гудамжаар зочилж худалдаа хийнэ. (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
Шанхай
Өглөөний цайгаа буудалдаа уугаад Шанхай хоттой танилцах аялал үргэлжилнэ. 1559 онд Минь гүрний үед баригдсан “Юу юань” цэцэрлэгт хүрээлэнгээр зочилно. Тус парк нь алт болон, сувенирын худалдаагаараа алдартай. Өдрийн хоол идсэний дараагаар чөлөөт худалдан авалт хийнэ. Оройн хоол идээд шөнийн Шанхай хоттой танилцана. “Шинэ дэлхийн диваажин” буюу XinTianDi шөнийн зугаа цэнгээний гудамжаар зугаална. Шанхай хотын томоохонд тооцогдох шөнийн цэнгээний газруудаар орж үдшийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Буудалдаа ирж амарна. (өглөөний цай)
Аяллын үнэнд багсан зүйлс:
Аяллын үнэнд багтаагүй зүйлс:
· Хувь хүний зардал
· Хөтөлбөрт заагаагүй бусад зүйл
· 4 дэх өдрийн өдөр, оройн хоол
· Орчуулагч, жолоочийн гарын мөнгө
Шанхай
Шанхай хот нь хойноос урагш 120 км орчим урт, баруунаас зүүн тийш 100 км орчим өргөн, ойролцоогоор 6340м2 талбайтай БНХАУ-ын шууд харъяа хотуудын нэг, эдийн засаг, зам тээвэр, түүх уламжлал, соёл урлагийн төв болсон хот юм. Хотын төвийн эзлэх талбай нь 2643.06 м2 буюу нийт хятадын нутаг дэвсгэрийн 0.06%-ийг эзлэх бөгөөд хотын харьяа тосгоных нь эзлэх талбай нь 3697.44 м2 юм. 2008 оны байдлаар Шанхай хотын хүн ам 18.88 сая байсан ба түүнээс 13.72 сая нь Шанхай хотын байнгын оршин суугч юм. Шанхай хот нь нийт 16 дүүрэг, 4 тосгон, 205 хороотой. Шанхайн иргэд мандарин хятад хэлийг албан ёсоор хэрэглэдэг бөгөөд түүнээс гадна өөрсдийн Шанхай нутгийн аялгаар ярьдаг.
Цаг агаар: 4 улиралтай, нарлаг, чийглэг уур амьсгалтай азийн дулаан бүсэд хамаардаг. Өвөл, зуны улирал нь харьцангуй урт, хавар, намрын улирал нь богино. Жилийн дундаж агаарын хэм нь 15-16С, 7-8-р сард хамгийн халуун байдаг ба дундаж агаарын хэм нь 28С, өвлийн улирлын дундаж агаарын хэм нь 4С байдаг. Жилийн дундаж хур тунадасын хэмжээ 1200 мм ба хур тундасын 60% нь борооны улирал буюу 6-9-р сард ордог. Тиймээс 9-11 сар болон 3-5 сар бол аялахад хамгийн тохиромжтой улирал юм.
Зам харилцаа: Шанхай нь агаар, төмөр зам, авто зам, усан замын гэсэн бүх төрлийн тээврийн хэрэгслээр хятадын бүх хотуудтай холбогддог хятадын өмнөд бүсийн зам тээврийн төв зангилаа болсон хот юм.
Метро: Шанхай хотын зам тээврийн хамгийн тохиромжтой хэрэгсэл нь метро юм. 2010 оны Шанхай Экспод зориулж шинээр олон метроны шугам барьсан, нийт 13 шугам баригдахаар төлөвлөгдөж байсан. Метрогоор зорчих үнэ нь зорчих замын урт богиноос шалтгаалан нийт 2-7 юань байдаг.
Зорих ёстой газар:
Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд Танд дараах зөвлөгөөг хүргүүлж байна:
Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.
ТА САЙХАН АЯЛААРАЙ
ЖЕНКО ТУР БЮРО ХК
УТАС: 9401-1900, 70120202, 91961900
Имэйл: outbound@genco-tour.mn
Website: www.genco-tour.mn
Facebook: Genco Tour Bureau