Аяллын нэр
Пукет аялал
Үнэ
3,090,000төгрөг /нэг хүний/
Хугацаа
4 Шөнө 5 өдөр
  • Аяллын тухай  

    Тайланд нь Зүүн Өмнөд Азийн төвд орших улс юм. Хойд талаараа Лаос, Мьянмар, зүүн талаараа мөн Лаос, Камбож, өмнөд талаараа Тайландын булан, Малайз, баруун талаараа Андаманы тэнгис, Мьянмартай тус тус хил залган оршино. Далайн хилээр зүүн өмнөд талаараа Тайландын булангаар Вьетнамтай, баруун өмнөд талаараа Андаманы тэнгисээр Индонез, Энэтхэгтэй хиллэнэ. Тайландын нийслэл бөгөөд хамгийн том хот нь Бангкок юм. Бангкок бол улсынхаа улс төр, худалдаа, аж үйлдвэр, соёлын төв юм. Тайландын хүн амын 80% нь тай, 10% нь хятад, үлдсэн хувь нь малай гаралтай.

    Та бүхэнд санал болгож буй Пукет хот бол Тайландын хамгийн том арал ба газар нутгийн хэмжээгээр Сингапуртай ижил. Пукет арал нь Тайланд улсын аялал жуулчлалын гол төв тул энд та гольф тоглож, машины уралдаан үзэж, зааны тосгон, амьтны хүрээлэнгүүд болон эртний түүхийн дурсгалт газруудаар зочлох болно. 

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

    1-р өдөр

    Пукет

    Онгоцны буудал дээр аялалын хөтөчтэй уулзан өдрийн хоолоо зооглочихоод зочид буудалдаа ирж байрлана.

    Орой  Fantasea show (Lady boy, Тай соёлын шоу, зааны үзүүлбэр гэх мэт олон үзүүлбэр багтсан) үзээд олон улсын буфет хоолонд орно.

    2-р өдөр

    Пукет

    Өглөөний цайны дараагаар 42 хадан хясаан арлуудаас бүрддэг Панг На байгалийн үзэсгэлэнт цогцолбор луу усан завиар аялангаа Холливудын алдарт кино болох Жеймс Бонд цувралын Алтан буутай хүн киноны зураг авалт хийгдэж байсан Жеймс Бонд арлыг үзэж сонирхоно. 

    -Үүний дараагаар өдрийн хоолоо зооглоод үдээс хойш Пүкет хотруу буцаж ирээд оройн хоол зооглочихоод буудалдаа ирж амарна.

    3-р өдөр

    Пукет

    Өглөөний цайны дараагаар дараагаар Пукет хотын аялал эхэлнэ.

    -Наккерт толгодын орой дээр сууж буй 45 метр өндөртэй бурхан будда-гийн хөшөөг үзэж сонирхоно. 

    -Дараагаар нь хөгшин европийг санагдуулам, 200 гаруй жилийн түүхтэй хуучин хотоор зугаалж зургаа даруулах боломжтой.

    -Өдрийн хоолонд Тай үндэсний хоол зооглоно.

    - Мөн Пукетийн үзэсгэлэнт газрууд болох Помтеп булан болон 3 эргийг хардаг газруудаар зочилно.

    -Үүний дараагаар үнэт чулууны дэлгүүр болон бэлэг дурсгал, арьсан эдлэлийн дэлгүүр орно.  Оройн хоолондоо орчихоод буудалдаа ирж амарна.

    4-р өдөр

    пукет

    Өглөөний цайны дараагаар Beach киноны (Лианорда Ди Каприо гол дүрд нь тоглосон) үзэсгэлэнт Пи Пи арал болон Кай арлуудруу хурдан завиар очиж арлын эргийн наран шарлагын газар амрах ба хүссэнээрээ далайн усанд сэлж өдрийг өнгөрүүлнэ. 

    Өдрийн хоолоо арал дээр зооглох бөгөөд оройхон Пукетруу буцаж оройн хоолондоо орчихоод буудалдаа ирж амарна.

    Оройн хоолоо A-One зочид буудалд далайн хоолны буффет ресторанд өөрийн сонголтоор хоолоо зооглочихоод буудалдаа ирж амарна.

    5-р өдөр

    Пукет - Улаанбаатар

    Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд үд хүртэл дэлгүүр хэсэх чөлөөт цаг гарна.

    Өдөр хөтөчтэй уулзаж өдрийн хоолоо зооглочихоод нисэх буудал руу явна.  

  • Аяллын үнэ:  3,090,000төгрөг/ нэг хүний/

    Буудалдаа ганцаараа орох бол:  3,290,000төгрөг/ нэг хүний/

    Аяллын үнэд багтсан зүйлс:

    • ****Зочид буудлын энгийн өрөөнд хоёроор байрлах.
    • Нислэгийн тийз, таксын хамт
    • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
    • Орон нутгийн хөтөч
    • Монгол хэлтэй орчуулагч
    • Хөтөлбөрт заасан тооны хоол
    • Жуулчны автобус
    • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

    Аялалын үнэд багтаагүй зүйлс:

    • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
    • Пи Пи арал дээр снорклинг хийх
    • Панг На цогцолборт хөнгөн завиар сэлүүрдэх
    • Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
    • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтөчийн зардал
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Тайландын Вант Улс Танилцуулга

    Тайландын Вант Улс товчоор Тайланд Улс нь Дорно-Өмнө Азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэн, далайд гарцтай 513 мянган км² газрыг эзлэн оршдог. Бангкок нийслэлтэй, бүрэн эрхтхэмжээт эрхт хаант засагтай вант улс. 67 сая хүний эх орон.Тайланд улсын засаглал нь ардчилсан хэлбэр бүхий үндсэн хуульт Вант улс бөгөөд Засаг захиргааны хувьд 76 мужид хуваагддаг.

    Хүн амын 75 хувийг тай үндэстэн, 14 хувь нь хятад, 11 хувийг лаос, вьетнам, малай зэрэг үндэстэн бүрдүүлдэг.

    Тайланд орон халуун бүсийн уур амьсгалтай бөгөөд халууны /гурваас тавдугаар сар/, борооны /зургаагаас аравдугаар сар/, хуурай сэрүүний /арван нэгээс хоёрдугаар сар / гэсэн гурван улиралтай. Жилийн дундаж халуун нь +27 хэм байдаг бөгөөд Бангкок хот болон өмнөд хэсэгт дөрөвдүгээр сард +39 -өөс +40 хэм, 12 дугаар сард +20 -оос +25 хэм дулаан байдаг.

    Тайландын төрийн шашин тул хүн амын 89 хувь нь Буддын шашны хинаяна урсгалыг даган шүтдэг. Үлдсэн хүн ам нь лалын болох христийн шашинтай.

    Албaн ёсны хэл нь тaй. Англи хэл Бангкок хотод болон бизнесийн хүрээнд өргөн хэрэглэгддэг.

    Тайланд улсын мөнгөн тэмдэгт нь Батт /1 thai baht = 69₮; = 0.029$/ байдаг.

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202