Аяллын нэр
ХАНОЙ АЯЛАЛ
Үнэ
2.450.000 төгрөг
Хугацаа
4 шөнө, 5 өдөр
  • ВЬЕТНАМ УЛСЫН ТУХАЙ ТОВЧ

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь зүүн өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон, хойд зүгт нь эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Газар нутгийн хэмжээгээр Италиас арай том ба Герман улстай дүйцхүйц юм. Нутгийн тал хувийг өндөр уулс, нөгөө талыг халуун орны ой шугуй эзлэнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь хоёр улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хооронд хуурай улирал байдаг. Агаарын хэм хойд, өмнөд нутгаараа ялгаран +21 - +34 хооронд хэлбэлздэг байна.

    Байгалийн үзэсгэлэнт унаган төрх, олон орны түүх соёлыг шингээсэн эртний хот суурин, уйгагүй хөдөлмөрч ард түмэнтэй Вьетнам улсын эдийн засаг, аялал жуулчлалын салбар сүүлийн 10 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж Азийн томоохон улс болоод байгаа билээ.

    1-р өдөр

    Улаанбаатар – Ханой

    Олон жилийн түүхт Вьетнамын нийслэл Ханой хотод бууна. Орон нутгийн хөтөч Ной Бай онгоцны буудал дээр биднийг хүлээж авна. Өдрийн хоолыг Ханой хотын ресторанд амтархан зооглоно. Зочид буудалдаа  ирж амрана.

    Ханой хотын 1000 жилийн түүхтэй Вьетнам улсын түүх агуулсан 36 хуучны гудамжуудын нэг болох Олд Куартер гудамжаар 1 цагийн турш электрон машинаар явна. 

    Орой 17:00 улсын ёс заншил, түүхийг харуулсан усанд шумбах хүүхэлдэйн амьтад мөн усан дээр завьтай хөвөх хөөрхөн хүүхэлдэйнүүдийн усан дээрхи жүжгийг үзнэ.

    2-р өдөр

    Ханой – Хотын аялал

    Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар хөтөчтэйгээ уулзан

    Вьетнам улсыг адчилсан орон болгосон ерөнхий сайд болон ерөнхийлөгч

    Хо Чи Минх-н бунхан байрлах цогцолбороор аялалыг эхлэнэ. Түүний амьдач байсан усан дээр байрлах байшин зэрэг олон сонирхолтой байгууламжуудаар орно.

    1970 онд байгуулагдсан “Уран Зохиолын Сүм” гэж нэрлэгдэх Вьетнам улсын анхны их сургуулиар орно. Өдрийн хоолоо сүмд байрлах ресторанд иднэ.

    Орой Ха Лонг хотын зүг хөдөлнө. Замдаа улаан “Делта” голоор өнгөрөн  гайхамшигтай дурсгалт газруудад зогсож зураг авах боломжтой. Буудалдаа ирэн оройн хоолоо зооглого.

    3-р өдөр

    Халонг Хойг– Бат Ка арал

    Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар Халонг хойгт байрлах усан онгоцны буудалд очно усан онгоцоор  Halong арлын хамгийн гайхамшигт агуунууд болох Thien Cung, Ga Choi, Dinh Huong, Co Don, Cho Da. Gia Luan дундуур аялана.

    Далай дээгүүр усан онгоцоор аялсны дараагаар Кат Ба арал руу автобустай хөдлөнө.

    Кат Ба Арал дээр ирж зочид буудалдаа  буудаллах ба үдшийг далайн эрэг дээр чөлөөтэй өнгөрүүлнэ.

        Оройн Хоолыг зочид буудлын ресторандаа зооглоно.

    4-р өдөр

    Халонг Хойг – Ханой хот

    Буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар Халонг эргээс гайхамшигт нар мандахыг харна.

    Буцаж усан онгоцны боомтод очно.

    Халонгд өдрийн хоолоо идсэний дараагаар 4 цагийн турш Ханой руу буцна.

    Үдээс хойш 16:00 цагийн үед буудалдаа ирэн оройн хоолоо идээд амарна.

    5-р өдөр

    Ханой хот - УБ

    Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар ачаа бараагаа баглан Ной Бай олон улсын нисэх буудалд ирэн онгоцондоо сууна.

    Улаанбаатар хотод бууснаар бидний аялал өндөрлөнө. 

  • Аяллын үнэд багтсан зүйлс:

    • Зочид буудлын энгийн өрөөнд хоёроор байрлах.
    • Нислэгийн тийз, таксын хамт
    • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
    • Орон нутгийн хөтөч
    • Монгол хэлтэй аяллын хөтөч
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Жуулчны автобус
    • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

    Аяллын үнэд багтаагүй зүйлс:

    • Хувь хүний зардал
    • Хувь хүний өөрийн хүсэлтээр үзсэн үзвэрийн төлбөр
    • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

     

  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд

    Танд дараах зөвлөгөөг хүргүүлж байна:

    1. Хятадын Ханой арлын цаг агаарын хэм дунджаар +20-30 байдаг тул та хувцсаа тохируулан авч явна уу.
    2. Нарны шил, малгай, өөрт тохирсон нарны тос, эм  зэргийг авч явахыг зөвлөе. Мөн аяллын хөтөлбөрт удаан явган алхах үе байх тул хөлд эвтэйхэн углааш, эсвэл кэт аваарай.
    3. Хөтчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    4. Хятадын юань авч явах нь хамгийн тохиромжтой.
    5. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет, бусад бичиг баримтаа чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.
    6. БНХАУ-руу ороход хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.
    7. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    8. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    9. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.
    10.  Гадаад паспортын сунгалт 6-н сараас доошгүй байна.

                            Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202