Аяллын нэр
Үзэсгэлэнт Чежү арлын аялал
Үнэ
2,090,000 төгрөг
Хугацаа
Аяллын хугацаа: 4 шөнө, 5 өдөр
  • Аяллын тухай

    Чэжү арал аялал жуулчлалын тэргүүлэх хот билээ. Дэлбэрсэн галт уулын арлын орон Чэжү арал нь "дэлхий хамгийн үзэсгэлэнт арал" гэж хэлэхүйцээр үзэсгэлэнт байгаль, янз бүрийн түүх соёлыг хадгалж үлдсэн газар юм. 3 бурхан газар дороос гарч ирж үүсгэсэн гэсэн домогтой бөгөөд энэ газар хаа сайгүй шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд олддог тул эртнээс хүн амьдарч байсныг илтгэнэ.

    Жусоны үед мандарин, морь зэрэг ховор зүйлсээр Солонгос улсдаа алдартай газар билээ. Галт уулын дэлбэрсэн арал тул байгалийн өвөрмөц тогтоц, дулаан чийглэг уур амьсгал, өвөрмөц соёл зан заншил зэрэг аялал жуулчлалын баялгаар элбэг. Түүнчлэн хуурай газар руу нэвтрэх далайн болон агаарын тээвэр сайн хөгжсөн.

    Хүн ам: Солонгос улсын хамгийн урд зүгт орших үзэсгэлэнт Чэжү хот нь 600 мянга гаруй хүн амтай аялал жуулчлал цогцоороо хөгжсөн хот бөгөөд 2011 онд Дэлхийн долоон гайхамшгийн нэгт шалгарсан юм.

    Цаг агаар: Уур амьсгалын хувьд салхи ихтэй зундаа халуун, хавар намар хамгийн тохиромжтой улирал. Өвөл чийгтэй хүйтэвтэр, цас их унадаг.

    Чежү нь Өмнөд Солонгосын хамгийн жижиг муж, хамгийн том арал юм.  Арлын өвөрмөц байгаль нь  ЮНЕСКО-гийн чуулганаар батлагдсан "Дэлхийн соёлын болон байгалийн өв”-д бүртгэгдсэн.

    1-р өдөр

    Улаанбаатар – Чежү

    УБ хотоос хөөрч Чежү арал дээр газардана.

    Жежүд бууж, орон нутгийн хөтөчтэйгээ уулзаад, өдрийн хоол идсэний дараагаар аялалдаа гарна. Ер бусын зам: Энэ зам дээр хөдөлгүүрийг нь унтраасан ямар ч машин газрын өгсүүр өөрөө өнхөрдөг нууцлаг зам юм. Love Land буюу хайрын хүрээлэн: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа, тэдгээрийн хоорондын ариун харилцааг илэрхийлсэн орчин үеийн мэдрэмж бүхий олон тооны уран баримлууд бүхий хүрээлэнг үзэж сонирхоно.

    Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна. 

    2-р өдөр

    Чежү

    Өглөө эрт зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна.

    Солонгосын уламжлалт халуун рашаан болох Тансанд (сауна) орж биеийн алжаалаа тайлна. Тус халуун рашаан нь цусны эргэлтийг сайжруулж, зүрхний ачааллыг багасгах олон сайн талтай гэдгээрээ алдартай. Халуун рашаанд алжаалаа тайлсны дараагаар өдрийн хоолоо зооглоно. Солонгос үндэсний хоол зооглосны дараа Чонжиён хэмээх хүрхрээг үзэж сонирхоно. Сог Буг Чаг цэцэрлэгт хүрээлэн буюу сэдэвчилсэн паркаар зочилж цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Чэжү арлын нэрийн хуудас болсон жүрж жимс (мандарин) түүж амталгаа хийнэ. Дараа нь гоо сайхны дэлгүүр болон хүн орхоодойн дэлгүүрээр орж худалдан авалт хийнэ. Оройн хоолоо идээд зочид буудалдаа очиж амарна.

    3-р өдөр

    Чежү

    Өглөө эрт босоод зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна.

    Seonnyeowa Namuggun Солонгос үндэсний хүүхэлдэйн музейд зочилж үндэсний хэв маягийг харуулсан үзмэрүүдийг үзэж сонирхоно.

    Аварга том усан онгоцоор далайд бүтэн 1 цаг зугаалах аялал Seoung-eub хэмээх одоо ч эртний ахуй амьдралаа хадгалан амьдарч буй Чэжү арлын уугуул оршин суугчдын тосгоноор зочилно. Эндээс та Чежү арлын дахин давтагдашгүй зөгийн бал худалдан авах боломжтой. Өдрийн хоол (Солонгос маягийн амталж шарсан гахайн мах)-ыг

    Соб Жи Ку Жи -далайн эрэг (Амьдралын ээдрээ киноны зураг авалт хийсэн үзэсгэлэнт газар)-т зооглоно. Мөн арлын Зүүн талд Нар мандах Оргил (UNESCO Дэлхийн Угийн Үнэт зүйлст орсон) -ийн оройн нар жаргахыг харж, явган аяллын сайхныг мэдэрч,  энерги авч аялах болно. Оройн хоолоо идээд дараа нь буудалдаа ирж амарна. 

    4-р өдөр

    Чежү

    Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.

    Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та өөрийн сонирхсоноор дэлгүүр хэсэн цагийг өнгөрөөх боломжтой.

    /Энэ өдөр унаа, хөтөч, жолооч, хоолоор үйлчлэхгүй болно./

    5-р өдөр

    Чежү – Улаанбаатар

    Өглөөний цайгаа буудалдаа ууна.

    Sumokwon  хэмээх Жежү арлын орчин үеийн мөсөн баримал музейд зочилно.

    /Dragon Head Rock/ Лууны толгой хэмээх сөнөсөн галт уулын сонирхолтой тогтоц бүхий газрыг үзэж сонирхоно. Сөнөсөн галт уулсын хүрмэн чулуунууд хүчтэй салхинд янз бүрийн хэлбэртэй болж тогтсон байдаг. Тэр хэлбэрүүд нь Чежүчүүдэд Луу явж өнгөрсөн, Луутай тулалдсан, Лууны толгой зэрэг олон домогийг төрүүлсэн гэдэг.

    Жежү арлын үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд зочилно.

    Өдрийн хоол зооглоод Duty free буюу татваргүй барааны дэлгүүр орж үйлчлүүлнэ.

    Нисэх онгоцны буудалруу явна. Чэжү – УБ хотруу ниснэ.

    Чингис Хаан олон улсын нисэх буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

  • Аяллын үнэ:

    Шууд нислэгтэй аялал: 2,090,000 төгрөг

    Захиалгат аялал:           2,400,000 төгрөг

    Аяллын үнэд багтсан зүйлс:

    • Зочид буудлын энгийн нэг өрөөнд хоёроор байрлах.
    • Жуулчны автобус
    • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Нисэх онгоцны буудлын такс
    • Нислэгийн 2 талын тийз
    • Аяллын хөтөч, орчуулагч
    • Аяллын иж бүрэн даатгал

    Аяллын үнэд багтаагүй зүйлс:

    • Аяллын зардалд багтсан зүйлсээс бусад зардал, хувийн хэрэгцээний зардал, гарын мөнгө
    • Чөлөөт өдрийн унаа/хөтөч/өдрийн хоол, оройн хоол
    • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
  • Чэжү арал

    Чэжү арал аялал жуулчлалын тэргүүлэх хот билээ. Дэлбэрсэн галт уулын арлын орон Чэжү арал нь "дэлхий хамгийн үзэсгэлэнт арал" гэж хэлэхүйцээр үзэсгэлэнт байгаль, янз бүрийн түүх соёлыг хадгалж үлдсэн газар юм. 3 бурхан газар дороос гарч ирж үүсгэсэн гэсэн домогтой бөгөөд энэ газар хаа сайгүй шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд олддог тул эртнээс хүн амьдарч байсныг илтгэнэ.

    Жусоны үед мандарин, морь зэрэг ховор зүйлсээр Солонгос улсдаа алдартай газар билээ. Галт уулын дэлбэрсэн арал тул байгалийн өвөрмөц тогтоц, дулаан чийглэг уур амьсгал, өвөрмөц соёл зан заншил зэрэг аялал жуулчлалын баялгаар элбэг. Түүнчлэн хуурай газар руу нэвтрэх далайн болон агаарын тээвэр сайн хөгжсөн.

    Хүн ам: Солонгос улсын хамгийн урд зүгт орших үзэсгэлэнт Чэжү хот нь 600 мянга гаруй хүн амтай аялал жуулчлал цогцоороо хөгжсөн хот бөгөөд 2011 онд Дэлхийн долоон гайхамшгийн нэгт шалгарсан юм.

    Цаг агаар: Уур амьсгалын хувьд салхи ихтэй зундаа халуун, хавар намар хамгийн тохиромжтой улирал. Өвөл чийгтэй хүйтэвтэр, цас их унадаг.

    Чежү нь Өмнөд Солонгосын хамгийн жижиг муж, хамгийн том арал юм.  Арлын өвөрмөц байгаль нь  ЮНЕСКО-гийн чуулганаар батлагдсан "Дэлхийн соёлын болон байгалийн өв”-д бүртгэгдсэн.

     

  • Зорих ёстой газар:

    • Love Land буюу хайрын хүрээлэн
    • Сог Буг Чаг цэцэрлэгт хүрээлэн
    • Seonnyeowa Namuggun Солонгос үндэсний хүүхэлдэйн музей
    • Соб Жи Ку Жи -далайн эрэг
    • Далайн акквариум
  • Таны аялалыг тавтай сайхан байлгахын тулд Танд дараах

    зөвлөгөөг хүргүүлж байна:

    1.         Солонгосын Чэжү арлын цаг агаарын хэм  дунджаар +20 градус байх тул та хувцсаа тохируулан авч явна уу.

    2.         Солонгос улсад гарын мөнгө өгөх ёс заншил байдаггүй учраас та заавал өгөх албагүй.

    3.         Хөтчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.

    4.         Солонгосийн вон авч явах  нь хамгийн тохиромжтой.

    5.         Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет, бусад бичиг баримтаа чандлан хадгалж, хаяж гээхээс сэргийлээрэй. 

    6.         Чэжү арал нь Солонгосын бусад хотоос хилийн шалгалт нь илүү чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг их хэмжээгээр авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.

    7.         Аяллын туршид архидан согтуурч бусдад хүндрэл учруулсан тохиолдолд торгуультай болохыг анхааруулж байна.

    8.         Насанд хүрээгүй хүүхдийг төрсөн эцэг эхээс нь өөр хүн харгалзан авч явж байгаа тохиолдолд итгэмжлэл авах хэрэгтэй.

    9.         Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

    10.       Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно. Үнэртэй ус, нүүрний тос, сахлын ус гэх мэт шингэн зүйлсийг гар тээшэндээ хийхийг хатуу хориглоно.

    11.       Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.

    12.       Чежү арал нь эко-доо маш их анхаардаг тул нэг удаагийн бүтээгдэхүүнийг зөвшөөрдөггүй. Тиймээс аль ч  зэрэглэлийн зочид буудалдаа оо сойз, сахлын татуурга, шампунь, ангижруулагч, биеийн шингэн саван тавьдаггүй учраас та хувийн бэлтгэлээ базаана уу.

    13.       Таны гадаад пасспорт 6 сараас дээш сунгалттай байх ёстой.

    14.       Чэжүгийн хил дээр  хаана ямар ажил хийдэг зэрэг өөрийн талаар  үнэн зөвөөр хариулах ёстой ба бичиг баримт болон ямар нэгэн зөрчлийн улмаас хил дээр саатуулагдсан, хилээс буцаагдсан тохиолдолд манай компани хариуцахгүй болно.

    15.       Солонгосийн тог хэрэглээний цахилгаан нь 220 волтийн хүчин чадалтай.

    16.       Та группын аялалд хамрагдан явж байгаа тул заавал маршрутын дагуу хөтөлбөртөө оролцох шаардлагатай. Оролцоогүй тохиолдолд торгуультай.

     

    Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа

     

    ТА САЙХАН АЯЛААРАЙ.

     

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202