Аяллын нэр
Япон аялал
Үнэ
1,450,000 төгрөг + тийз
Хугацаа
4 шөнө, 5 өдөр
  • Аяллын тухай

    Тус улсын нийслэл Токио хот нь Японы 47 мужийн нэг нь юм. Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүн амтай хотын тоонд ордог. 2013 оны 04 сарын 01-ний байдлаар хүн амын тоо 13,230,000 болсон байна. Байршлын хувьд засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Нийслэл хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын 9 бага хот тосгодоос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь бүрэлдэхүүн тавигдсан.

    Токио хотын эдийн засгийн эргэлт 1.479 их наяд америк доллараар хэмжигдэхүйц бөгөөд 2008 оны ХАЧ-аар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрсөн хот болно.

    1-р өдөр

    Улаанбаатар – Токио

    Чингис Хаан ОУ-н нисэх буудлаас Нарита ОУ-н нисэх буудал руу ниснэ. Нарита ОУ-н нисэх буудалд таныг буунгуут хөтөч тосон авч үйлчлэн автобусаар Токио хотруу зорчуулна. Хотод хүрэлцэн ирснээр 19-р зууны дундаас баригдсан хогон арлуудын нэг Токиогийн алдарт хогон арал Одайбаг сонирхож үзэх, дэлгүүр хэсэх, шөнийн хоттой танилцах аялал хийнэ. Дараа нь зочид буудалдаа амарна. 

    2-р өдөр

    Токио -Фүжи

    Зочид буудалдаа өглөөний цай ууна. Фүжи уулын зүг хөдөлнө. Ошино Хаккай хэмээх үзэсгэлэнт газраар зочилно. Алдарт Фүжи уулын 5 дахь үе хүртэл гарч үзнэ. Фүжи уулын үзэсгэлэнт цэцгийн үзэсгэлэнг үзэж сонирхоно. Япон үндэсний уламжлалын нэгээхэн хэсэг болсон халуун рашаан нь Японд очсон хүн бүхний очих дуртай газар юм. Халуун рашаан орж алжаалаа тайлахын зэрэгцээ олон төрлийн амтат хоол зооглох боломжтой. Япон маягийн зочид буудалд буудаллана. 

    Өглөөний цай, өдөр болон оройн хоолтой.

    3-р өдөр

    Токио

    Зочид буудалдаа өглөөний цай ууна. Аялал үргэлжилнэ. Японы эзэн хааны зуны цэцэрлэг нь хааны ордноос нийтэд нээлттэй байдаг цорын ганц хэсэг юм. 2 давхартай гүүр үзнэ. Токио хотын Гинза дүүрэг нь Токио хотын төв хэсэгт байрлах ба хамгийн алдартай худалдааны гудамж юм. Та Гинзагаас дэлхийн алдартай тансаг дэлгүүрүүд, уран зургийн галерей, зоогийн газрууд, шөнийн клуб зэргээр орох боломжтой. Сумо музей орж үзнэ. Акихаба нь цахилгаан барааны дэлгүүрүүд бүхий гудамжаараа алдартай бөгөөд сүүлийн жилүүдэд манга сэтгүүлүүд, Анимашоны бүтээгдэхүүний худалдаагаараа алдартай болжээ.  Хэдэн зуун электрон барааны дэлгүүрүүд нэгэн доор байрлах Акихабара гудамжнаас  та өөрт хэрэгтэй бүхий л электрон барааг олох боломжтой. Зочид буудалдаа амарна.

    4-р өдөр

    Токио Дисней лэнд - Нарита

    Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна.

    Токио хотын Диснейлэндэд бүтэн өдрийн турш тоглоно. Нарита хотын зүг хөдөлнө.

    Зочид бууудалдаа амарна. 

    5-р өдөр

    Нарита – Улаанбаатар

    Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Нарита нисэх онгоцны буудал руу хөдөлнө.

    Онгоцны буудалд ирээд ачаа тээшээ шалгуулна.

    Нарита ОУ-н нисэх буудлаас Улаанбаатар хотын зүг ниснэ.

    Чингис Хаан ОУ-н нисэх буудалд газардсанаар энэ удаагийн аялал өндөрлөнө.

  • Аяллын үнэнд багтсан зүйлс:

    • Жуулчны автобус, жолооч
    • Монгол хэлтэй хөтөч,
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Үзвэр үйлчилгээний зардал
    • Токио хотын зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн орох – 4 шөнө

                Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

    • Аяллын хөтөлбөрт багтаагүй бусад зардал
    • Хувь хүний зардал
    • Жолооч, хөтчийн гарын мөнгө
  • Япон

    Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм. Япон улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуулинд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон эзэн хааныг төрийн тэргүүн гэж хэлж болох юм.

    Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

    Уур амьсгал

    Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг. Сибирийн их даралт хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олонтаа. Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг. Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард (Окинавад 5, 6 сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно.

    Токио нь Японы 47 мужийн нэг юм. Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд орно. 2013 оны 04 сарын 01-ний байдлаар хүн амын тоо 13,230,000 –аар тоологдох болсон байна.

  • Зорих ёстой газар:

    • Токио цамхаг
    • Сумо музей
    • Сэнсоо сүмийг
    • Японы Эзэн Хааны Ордон
    • Далан акквариум
  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд

    Танд дараах зөвлөгөөг хүргүүлж байна:

     

    1. Аялахад тохиромжтой улирал: бүх улирал.
    2. Хөтчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    3. Япон улсын еэнь авч явах нь хамгийн тохиромжтой.
    4. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет, бусад бичиг баримтаа чандлан хадгалж, хаяж гээхээс сэргийлээрэй.
    5. Япон арал руу ороход хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэргийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.
    6. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    7. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    8. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.

     

    Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

     

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

     

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

     

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202