Аяллын нэр
Явган аялал
Үнэ
Хугацаа
Бямба гараг
  • Албан байгууллага хамт олон, найз нөхдөөрөө цэвэр агаарт гарч алжаалаан тайлах, ой, хээрийн нөхцөлд аялах дадлага туршлага хуримтлуулах, Богд хан уул болоод түүний эргэн тойрны түүх соёлын дурсгалт газруудын тухай мэдээлэл авах, Монголчуудын уламжлалт байгаль хамгаалах зан үйл уламжлалын мэдлэгтэй болох, эх орныхоо байгалийн сайхныг мэдрэн ан амьтан, шувууд, байгалийн сонирхолтой газруудын фото зургийг авч амралтын өдрөө идэвхтэй, эрүүл мэнддээ тустай өнгөрүүлэхийг хүсвэл манай компаниас амралтын өдрүүдээр зохион байгуулдаг спорт явган аяллын хөтөлбөрт нэгдэх боломжийг олгож байна. 

     

    ЦАГ       АЯЛЛЫН ЧИГЛЭЛ

    09.00    Баянгол зочид буудлын өмнө аялагчид цуглана.
    10.00    Улаанбаатар  – Төр хурахын ам хүртэл авто бусаар  хүргүүлнэ. Төр Хурахын ам нь анхны долоон хошуу даншиг наадам болж байсан түүхэн газар юм.   

    11.00    Аяллын зөвлөгөөг өгч аялагчдад цэвэр ус тараана.
    11.30    Богд хан Уулын Саран хадыг чиглэн аяллын цувaa үүсгэн явган аялал эхэлнэ. Замдаа аялалын хөтчөөс өгөх Богдхаан уул болон Мандзуширийн хийдийн тухай мэдээллийг тайлбарлана.

    15.00    Нэгдсэн зохион байгуулалттай амралттайгаар 10 км алхаж д.т.д 2257м Цэцээ Гүн оргил дээр гарна. Аялагчид өөрсдийн бэлдсэн өдрийн хоолоо иднэ. Хангарьд хад болон оргилоос харагдах эргэн тойрон газруудын мэдээллийг өгнө. Тэмцээн уралдаан зохион байгуулна.  

    15.00    Чөлөөт цаг
    16.00    Мандзушир хийдийн зүг хөдлөн 6 км явган аялаад Мандзушир хийд дээр ирнэ.
    17.00    Мандзушир Тур жуулчны баазад оройн хоол иднэ.  
    18.00    Мандзуширын хийдийн музей, болон хийдийн бусад үзмэрүүдийг үзэж сонирхоно.
    18.30    Аялагчид автобусандаа сууж Улаанбаатар луу хөдлөнө.
    19.30    Баянгол зочид буудлын үүдэнд ирнэ. Аялал дуусна.

     

    Тухлах газрыг та сонго, туулах замыг бид хөтлөе!

    “Женко Тур Бюро”ХК- ийг сонгосон танд баярллаа.

  • Аяллын үнэд багтсан зүйл:  Автобус, аяллын хөтчийн хөлс, Мандзушир тур Музейн үнэ, амралтын газарт идэх оройн хоол, хорхог, цэвэр ус, аялал зохион байгуулалтын зардал,  тусгай хамгаалалттай газрын хураамж, уралдаан тэмцээний шагналын сан.

    Аяллын үнэд багтаагүй зүйл: Өдрийн хоол, замын хүнс, жуулчны баазын төлөвлөгдөөгүй зардал 

  • Богд хан уул: Байгалийн үзэсгэлэн төгөлдөр өнө эртнээс дархалсан Богд хаан уулыг Монголчууд хэзээнээс нааш эрхэмлэн дээдэлж хайрлан хүндэтгэсээр иржээ. Эдүгээ монгол улсын нийслэл Улаанбаатар хотын өмнө сүндэрлэж туул голын тунгалаг уснаа үзэсгэлэн төгөлдөр дүрээ тольдон байдаг. 13-Р зуунд Хан уулын ар, Тунгалаг туулын хар шугуйгаар Монголын Хэриэд аймгийн тэргүүн Ван хан нутаглаж байснаас Хан уул хэмээн нэрлэсэн тухай домог байдаг. Одооноос 400-гаад жилийн өмнө Богд хан уулын ар, тунгалаг Туулын хөвөөнд Монгол улсын төв Их Хүрээ байгуулснаас хойш сүрлэг сайхан энэ уулыг хайрлан хамгаалах явдал ард олны дунд төдийгүй, ихэс дээдсийн хүрээнд хэлцэгдэн хууль цаазын бичигт тусгагдсаар 1778 онд Манжийн хааны туслалцаатайгаар дэлхийг хамгийн анхны Дархлагсан газар болсон түүхтэй.  Богд хан уул бол Хэнтийн уулархаг нутгийн салбар бөгөөд хамгийн өндөр ноён оргил Цэцээ гүн далайн түвшнээс дээш 2257метр юм. Түшээ гүн, Их бага Тэнгэрийн нуруу, Баруун зүүн ширээт зэрэг бусад оргилууд  д.т.д 2000 метр гаруй өндөр болно. Богд уул нь Төр хурах, Шажин хурах, Их тэнгэрийн, Ар, Өвөр Зайсангийн гэх мэт нийт 34 амтай, танин мэдэхүйн явган аяллын хамгийн тохиромжтой уул юм.    

  • Аялагчдын хувийн бэлтгэл: Аяллын улирал/цаг хугацаанд тохирсон гутал хувцас, жижиг үүргэвч, гэрэл зургийн аппарат, хувийн хэрэглээний зүйлс /эм, дуран, газрын зураг, хангай дэлхийдээ өргөх хийморийн дарцаг, сүү, арц, хүж, цай, тавгийн идээ авч явж болно/.

    Анхаарах зүйл:

    • Нийт аялагчид зохион байгуулагчдын удирдлаганд аялна
    • Байгальд ээлтэй, ул мөргүй аялалын зарчмыг мөрдлөг болгоно /хоггүй аялал/
    • 5 хүн нэг баг болж аялана. Баг бүр ахлагчтай байна 

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202