Аяллын нэр
Чингисийн морьт хөшөөт цогцолбор, 13-р зуун цогцолбор
Үнэ
120.000 төг
Хугацаа
1 шөнө, 2 өдөр
Ангилал
  • Чингисийн морьт хөшөөт цогцолбор

    Чингис хаан эцгийгээ насан эцэслэсний дараагаар түүний дотны анд Тоорил ван хаантай хэлэлцээр хийж  буцаж явах замдаа Цонжигболдог гэх газраас алтан ташуур олж түүнийгээ ихэд бэлэгшээн түүний ирээдүйн их гүрэн байгуулах зам нь болж өгсөн гэдэг. Энэхүү түүхэн газарт сүндэрлэсэн байгууламж нь  40 метр өндөр гартаа алтан ташуур барьсан Чингис хаан наран ургах зүгт харсан байдаг бөгөөд дотор талд доод давхарт  хүннү гүрний үеийн музей, хүрэл зэвсгийн үеийн музей, уулзалт хурал хийх видеоны өрөө, 1 давхарт бэлэг дурсгалын дэлгүүр, Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том 9 метр өндөр монголын үндэсний гутал, алтан ташуур, 2 давхартаа “Алтан ташуур”  ресторан дээшээ цахилгаан шатаар морины дэлэн дээр  гарч Туул голын хөндий, эргэн тойрны үзэсгэлэнт байгалийг 40 метр өндрөөс тольдох боломжтой. Мөн морьт хөшөөн дотор Чингис хаан  болон 36 хаадын хөрөг зургийн гэлерей бий. Чингисийн морьт хөшөөг үзэж сонирхохоос гадна уулзалт хурал, шинэ жилийн үйл ажиллагаа, тусгай хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах боломжтой   мөн Женко Тур Бюро компаниас  жил бүрийн тухайн саруудад үндэсний болон орчин үеийн хэв маягтэй эвентүүд зохион байгуулдаг,  та мөн  зочлон ирж оролцох боломжтой.  Улаанбаатар хотоос 54 км зайд Төв аймагт орших энэхүү цогцолборыг  нэг өдөр үзээд явах биш та хөшөөг тойрч байрлах монгол люкс гэрт нэгэн үдэш цэвэр агаарт энэхүү түүхэн газар найз нөхөд ,гэр бүлээрээ хонож амрах бломжтой. 

     

    13-р зуун цогцолбор

    13-р зууны үед хүмүүс отог болон хуваагдаж тус тусдаа өөрсдийн ажлыг эрхэлж амьдарцгаадаг байжээ. Үүний дагуу энэхүү цогцолбор хааны отог, номын өргөө, урчуудын отог, бөөгийн отог, харуулын отог, малчны отог гэх тус бүр 6 отгоос бүрдэнэ. Цогцолборын төв хаалган дээр  “Эрхэм зочин та ертөнцийн гайхамшиг, өнө эртний Монголын хилийн дээсийг алхах гэж байгаа тул ирсэн унаанаасаа бууж, гэрэгэ, пайзаа үзүүлэн нэвтрэгтүн. Та зөвхөн манай ёс жаягийг дагах ёстой. Эл газар нутагт хөл тавьсан хэн боловч ертөнцийн цаг хугацааг тэс өөрөөр мэдрэх болно. Цагийн зүү нар жаргах зүгээс биш, наран мандах зүгээс эхлэн хөдөлж байсныг санагтун. Цагаас бүү айхтун. Харин түүнийг сөрөхтүн” гэсэн хааны зарилгийг бичсэн байх юм. Иймээс ирсэн зочид хамгийн эхлээд харуулын отог дээр бууж нэвтрэх эрхийг авдаг. Отгуудаар зочилж танилцахаас гадна хааны болон хатны өргөөнд хонож нэгэн үдшийг хаан, хатан мэт өнгөрүүлэх боломжтой.  Энэхүү бүрэн хэмжээний 13-р зууны үеийг харуулсан цогцолборт Монгол үндэсний аж амьдрал, ёс заншлыг харуулсан хонио ноослон эсгий хийх, төл малаа хөнгөлөх гэх мэт зан үйл болон жилд ганц зохиох Туг, Тэнгэр тахих зан үйл, Хурим найрын ёслол, Гүү барих, Үрс гаргах, Унага тамгалах, Эрийн 3 наадам зэрэг онцгой тэмдэглэлт ёслолуудыг зохион байгуулдаг, эрхэм та үүнд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох бүрэн боломжтой. Цаг хугацаагаар аялах алтан боломж танд бий. 

  • Төлбөрт орсон:

    √ Чингисийн морьт хөшөөт цогцолбор

    √ 13-р зуун цогцолбор

    √ 1 хоног 13-р зуун цогцолборт

    √ 3н хоол

    √ Түлш, Унаа

    √ Жолооч

    Төлбөрт ороогүй:

    √ Даатгал

    √ Согтууруулах ундаа

    √ Ариун цэврийн зэрэглээт зүйлс

    √ Хувийн хэрэгцээтэй зүйлс /эм тан, тос, тусгай өмсгөл, цүнх, камер.,г.м/

    √  Хөтөлбөрт дурдаагүй бусад бүх зүйлс

     

  • Цогцолборын хүчин чадал:

    • Нэг  ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах боломжтой
    • 20-50 хүний уулзалт, сургалт хийх
    • 10 морь, 5 тэмээгээр үйлчлэх
    • 1-6 хүн малчин айлд хонох
    • Эртний хэлбэрээр хурим зохион байгуулах
    • Ардын уламжлалт зан үйл, баяр наадам зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

    Цогцолборын үндсэн үйлчилгээ:

    • Отгуудын үзвэр, хөтөч
    • Хоол захиалгаар
    • Монгол бичгийн үзвэр
    • Үндэсний болон баатрын хувцас өмсөх
    • Нум сум харвах
    • Үндэсний тоглоом наадгай
    • Морь тэмээ унах
    • Урлагийн тоглолт /6-9 сард/

    Үндсэн үйлчилгээ нь аялалын төлбөрт багтсан болно

    Цогцолборын нэмэлт үйлчилгээ:

    • Гэр барих
    • Тогоо нэрэх
    • Морь тэмээгээр аялах
    • Галын наадам
    • Бэсрэг наадам
    • Бөөгийн тахилга
    • Баатрын тулаан
    • Бэлэг дурсгал

    Нэмэлт үйлчилгээ нь аялалын үнэнд ороогүй бөгөөд нэмж төлбөр төлж дээрх үйлчилгээг авч болно.

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202