Аяллын нэр
Хустайн-Нуруу болон Горхи-Тэрэлжийн цогцолбор газар
Үнэ
210.000 төг
Хугацаа
1 шөнө, 2 өдөр
Ангилал
  • Хустайн байгалийн цогцолборт газар

    Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нуруу нь ургамал газар зүйн мужлалаар Монгол дагуурын дүүрэгт, экологи газар зүйн мужлалаар хангайн уулт их мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид, байгалийн бүс бүслүүрийн мужлалаар Туул –Тамирын голын дэд мужид харъяалагддаг, Хэнтийн нурууны сэжүүрийн зүүн хойноос баруун урагш тогтсон цувраа уулс бөгөөд хээрийн бүсрүү түрж орсон ойт хээрийн урд зах өвөрмөгц тогтоц бүхий үзэсгэлэнтэй нутаг юм.

    УИХ-ын 1993.11.12 ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. ХБЦГ нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км-т оршино.

    Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) –ын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг  217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29  зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн билээ.

    ХБЦГ 2002 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Хүн ба шим мандлын хамгаалалттай газрын сүлжээнд бүртгэгдсэн.

     

    Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газар (ГТЦГ)

    Улаанбаатараас зүүн тийш 50-76 км газарт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтолцоороо өвөрмөц бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамаарна. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн бөмбөгөр оройто, нилээд хэсэгчлэгдсэн эрсдүү хажуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг юм.

    Хурдасын хувьд боржин, шүлтлэг боржин, цахиурлаг занар, хас, нүүрстөрөгчит шаварлаг занар, элсэн чулуу зэргээс тогтдог. Хар хүрэн, хүрэн хөрс, ойн саарал хөрс тус тус тархжээ. Голын хөндийгөөр нам газрын бараан хөрс зонхилно. Хүмүүсийн нэрлэж заншсанаар мэлхий хад, тэмээн хад, гурван найзын агуй, яриа өвгөд, лам өвгөний хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс бүхий байгаль эхийн урласан бүтээлүүд бий. Энэ бүс нутгийн хойд захаар Тэрэлж гол урсдаг бөгөөд Туул голд цутгана. 1960 он хүртэл Тэрэлжид усан, утаат, ягаан болор зэргийг олборлож байв. Газрын гүнээс усны түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. Улаанбаатарын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Тэрэлжээс олдсон олдворууд юм. Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жуулчны баазуудаас гадна хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд байрладаг.

    Горхи Тэрэлж нь ургамалаар баялаг бөгөөд алаг өвс- улалжит, алаг өвс- үетэн, шинэсэн ой, сургар-алирс, ногоон хөвдөт, бадаант хуш, нарс, хус улиас, гацуур зонхилно. Амьтны аймгийн хувьд буга, чоно, хүдэр, туулай гэх мэт хөхтөн амьтан элбэг. Хур сойр, хөтүү ятуу, ногтруу, тоншуул, зэрлэг тагтаа, хэрээ, шаазгай зэрэг жигүүртэн шувуудтай.

    Мэлхий хад: Энэ хадны өндөр 24метр бөгөөд өмнө нь Мөнгөт хад гэдэг нэртэй байв. Эрт үед Луузаншарав болон Хатанбүүвэй гэдэг Ойрдын нэртэй хоёр баатар байжээ. Тэр хоёр хоорондоо таарамж муутай байсан бөгөөд Хатанбүүвэй баатар Луузаншаравтай байлдахаар ойролцоох Өтөг эрүү гэдэг газар нуугджээ. Үүнийг мэдсэн Луузаншарав хүчин мөхөс байсан тул зугтахаар шийдээд эхнэрээ хамт явя гэтэл эхнэр нь эд хөрөнгөндөө хорогдоод явахгүй гэжээ. Тэгэхээр нь Луузаншарав эхнэрээ хороогоод хөрөнгөө энэ хаданд нуугаад оргожээ. Нутгийн ардууд зун болохоор хадны завсар луу нойтон мах хийж хадгалдаг байв. Гэтэл тэр явдлаас хойш уг хаданд нойтон мах хийнгүүт алт, мөнгөн зоос наалдаж ирээд авах гэхээр доош уначихдаг байжээ. Тэр агшинд хадны ёроолоос эмэгтэй хүний доглоон нээх дуу гардаг гэсэн домогтой юм. Ийм учраас нутгийн ардууд Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.

    Тэрэлжийн зуун мод: Улаанбаатараас зүүн тийш 50километрт Налайхын цаахан талд орших хэсэг модтой газрыг Тэрэлжийн зуун мод гэдэг. 1696 оны 5 дугаар сарын 13ны өдөр энд Ойрдын Галдан хаан Манжийн баруун замын цэрэгтэй тулалджээ. Тэр тулаанаар Галдан хаан ялагдаад дахин сэхэл авч чадаагүй билээ. Галдан хаан 1697онд 54 настайдаа нас барсан бөгөөд эрхий хурууг нь Цамбагарав уулын ойролцоо авчирж булсан гэдэг.   

  • Төлбөрт орсон:

       √  ХНБЦГ болон ГТЦГ үзвэр үйлчилгээний хураамж

       √ 1 хоног ХНБЦГ

       √ 3н хоол

       √ Түлш, Унаа

       √ Жолооч 

    Төлбөрт ороогүй:

       √ Даатгал

       √ Согтууруулах ундаа

       √ Ариун цэврийн зэрэглээт зүйлс

       √ Хувийн хэрэгцээтэй зүйлс /эм тан, тос, тусгай өмсгөл, цүнх, камер.,г.м/

       √  Хөтөлбөрт дурдаагүй бусад бүх зүйлс

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202