Аяллын нэр
Хонг Конг – Макао хотын аялал
Үнэ
Аяллын үнэ: 2,400,000 төгрөг
Хугацаа
5 өдөр 4 шөнө
  • Аяллын тухай

    Хонг Конг нь 1942 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын засаг захиргаан дор байжээ. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонг Конгийн Үндсэн Хуулинд зааснаар шилжүүлэхээс тавин жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонг Конг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонг Конгийн аюулгүй байдалгадаад бодлогыг хариуцах бол хуулийн системцагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгтгаалийн бодлогоцагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна.

    Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонг Конг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ.Капиталист эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг бөгөөд засгийн газар үл оролцох бодлого нь ихээхэн тус үзүүлдэг. Хүн ам нь голдуу Хятад гаралтай боловч бусад үндэстнүүдийн иргэд нь нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонг Конгод барууны, зүүний соёл урлаг ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь хоолкинохөгжмийн урлагуудад нь тод харагддаг.

    1-р өдөр

    Улаанбаатар –ХонгКонг

    Өглөөний MR 885 дугаарт  нислэгээр 10.00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Хонг Конг хотыг зорино. 14.25 цагт Хонг Конг хотод буугаад, хил гааль нэвтэрсний дараа орон нутгийн хөтөчтэй уулзаад хотын аяллаа эхэлж, Хонгконгийн төв талбай Голден Баухин талбай, Сүр жавхлант Хурал, Үзэсгэлэнгийн ордон үзэж, “Peak Park” өндөрлөг дээр гарч Дорнын сувд болох Хонгконг хот, дэлхийд алдартай Викториягийн боомт, алсын  Коулоон хойгийг харах болно. Дараа нь Хонгконгийн гайхамшигт газруудын нэг болох “Оддын өргөн чөлөө”-өөр  аялна. Хонгконгийн кино урлагийн зуун жилийн дурсамжит түүхийг өгүүлсэн энэхүү гудамжаар аялснаар та бидний сайн мэдэх Гонгконгод төдийгүй дэлхийд алдаршсан одуудын нэг Bruce Lee-гийн хөшөө,  Jackie Chan, Jet Lee зэрэг олон одуудын гарын хээ болон Хонгконгийн кино наадмын алтан шагналын хөшөөг үзэх болно. Оройн нь буудалдаа байрлаж амарна.

    2-р өдөр

    ХонгКонг

    Өглөөний цайны дараа Диснейн гайхамшигт ертөнцөөр болох АНУ-ын гудамж, ирээдүйн ертөнц, мөрөөдлийн ертөнц, адал явдлын ертөнцөд зочилж өнгөрсөн, одоо, ирээдүйн гайхамшигт адал явдал, шидэт ертөнцөөр аялахын зэрэгцээ энэ ертөнцийн хүн бүхний мөрөөдөл болсон гайхамшигт тоглоомуудаар тоглож, үлгэрийн баатруудтай хамт зургаа авахуулах боломжтой. Диснейландын сэтгэл татам өхөөрдөм баатруудад  шагнал гардуулах ёслолын шоунд оролцоно. Мөн хүчирхэг арслангийн тоглолт, эгдүү хүрэм хөөрхөн Stitch-ийн сонирхол татам яриаг сонсон, од түгсэн шөнийн тэнгэрийг харж, адал явдлаар дүүрэн усан аялал, орон орны хүүхэлдэйн ертөнц, галт тэрэг болон машинаар аялж хөгжилдөхөөс гадна хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох 4D киног үзэж үлгэрийн шидэт ертөнцөд өөрөө очсон мэт болно. Энэ өдрийн аялал Диснейландын төв хэсэгт байрлах   үлгэрийн хотхоны цайз дээрээс өнгө өнгийн гэрэл цацруулах сүр жавхлантай ёслолын буудлагаар өндөрлөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hongkongdisneyland.com  сайтаас авна уу. Оройн хоолны дараа буудалдаа амарна./Диснейланд дотор хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/

    3-р өдөр

    Хонконг-Макао

    Өглөөний цайны дараа Хонгконгоос, ‘‘Дорны Лас Вегас’’ хэмээн алдаршсан Макао руу усан онгоцоор цаг гаруй аялан хүрч, хил гааль нэвтэрсний дараа Макаогийн билэг тэмдэг болсон ‘‘Павлын Сүм’’-ийн хана, ‘‘Алтан Лянхуа’’ талбайгаар зугаална. Мөн дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн тоонд багтах казиногийн хаан Макаогийн тэрбумтан Stanley Ho-гийн санаачилгаар бүтээгдсэн 338 м өндөр  ‘‘Макао Цамхаг’’ дээр гарч Макао хотыг бүтнээр нь буюу Колан, Тайпа хойгтой нь хамт мөн Хятадын өмнөд тэнгис, хил залгаа орших бүс нутаг Жухай, Хонгконг хотыг тольдон харах болно. Харин дараа нь өрнийг буюу Италийн Венец хотын нүүлгээд ирсэн мэт санагдах уран барилгачдын билэг оюун болон үндэснийхээ онцлогыг шингээж бүтээсэн гайхамшигт цогцолбор  болох ‘‘Venetion Macao Casino’’-д зочилно. Энэхүү чулуунд сийлсэн хөгжим мэт бүхэл бүтэн хот цогцолборт та бүхэн азаа үзэж, мөн дэлгүүр хэсч, хүүхэд багачууд нь тоглож цагийг мартагдахааргүй өнгөрүүлэх боломжтой. Орой нь 20.00 цагаас усан онгоцоор Макаогоос гарч Хонгконг- буцаж ирээд буудалдаа ирж амарна.

    4-р өдөр

    Хонгконг

    Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр. Хонгконг нь худалдаа наймаа хийхэд тун тохиромжтой, өргөн сонголт сайтай бараа бүхий худалдааны том төвүүд болон захаараа алдартай тул та өөрийн сонирхлоор Хонгконг хотоор чөлөөтэй аялж эсвэл дэлгүүр хэсч бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. /Чөлөөт өдөр унаа, хөтчөөр  үйлчлэхгүй/

    5-р өдөр

    Хонгконг

    Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Чөлөөт цаг. Дараа нь өдрийн хоолоо идээд нисэх буудал явж,  15.25 цагт Хонгконгоос Улаанбаатарын чиглэлд ниснэ. 4 цагийн дараа Чингис Хаан олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

  • Аяллын үнэнд багсан зүйлс:

    • Зочид буудал
    • Хөтөлбөр заагдсан хоол
    • Агааржуулагчтай жуулчны автобус
    • Бүх үзвэрийн үнэ
    • Монгол хэлтэй хөтөч
    • 2 талын онгоцны тийз, нисэх буудлын хураамж
    • Аяллын даатгал

    Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

    • Хувь хүний зардал
    • Хөтөлбөрт заагаагүй  бусад зүйл
    • 4 дэх өдрийн өдөр, оройн хоол
    • Орчуулагч, жолоочийн гарын мөнгө
  • Тусгай Захиргааны Бүс нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоёр тусгай захиргааны бүсийн нэг нь (нөгөө нь Макао) юм. Хонг Конг нь Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандонг мужтай хиллэдэг. Зүүн, баруун, өмнөд талд нь Өмнөд Хятадын Тэнгис оршино. Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонг Конг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ. Диснэйланд, Далайнпарк, Victoria Peak буюу хотыг бүхэлд нь харж болохоор өндөрт байрлах уулаас харах хэсэг, Оддын өргөн чөлөө гэх мэт хэзээ ч мартагдахааргүй зүйлүүдийг та үзэж болох юм. Хонгконгийн мөнгөн тэмдэгт нь Хонгконг Доллар (HKD)

  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд Танд дараах зөвлөгөөг хүргүүлж байна:

    1. Нарны шил, малгай, өөрт тохирсон нарны тос, эм  зэргийг авч явахыг зөвлөе. Мөн аяллын хөтөлбөрт удаан явган алхах үе байх тул хөлд эвтэйхэн углааш, эсвэл кэт аваарай.
    2. Хөтчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    3. Хятадын юань авч явах нь хамгийн тохиромжтой.
    4. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет, бусад бичиг баримтаа чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.
    5. Хонг Конг, Макао руу ороход хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.
    6. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    7. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    8. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.
    9.  Гадаад паспортын сунгалт 6-н сараас доошгүй байна.

     

                            Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

     

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

     

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202