Аяллын нэр
Хавай аялал
Үнэ
3,890,000 төгрөг + тийз
Хугацаа
6 шөнө, 7 өдөр
  • Аяллын тухай

    Хавай муж улс нь Америкийн Нэгдсэн Улсын эх газраас баруун өмнө зүгт, Японоос зүүн өмнө зүгт, Австралиас зүүн хойд зүгт Номхон Далайн төв хэсэгт орших АНУ-ын муж улс юм. Тус муж улс нь 1959 оны наймдугаар сарын 21-нд Холбоонд нэгдэн орсноор АНУ-ын тавьдахь муж улс болсон. Нийслэл нь Оаху арал дээр орших Хонолулу хот юм. Хүн амын хамгийн сүүлийн тооллогоор мужийн хүн ам 1,283,388 байв. Энэ муж улс нь уртаашаа 2400 гаруй км талбайд тархсан олон зуун арлаас бүрдэх, галт уулс бүхий Хавайн арлуудыг бараг тэр чигт нь хамардаг. Ольтригийн зүүн өмнөд үзүүрт найман "гол арал" нь байдаг ба баруун хойноос, зүүн өмнө зүгт нь нэрлэвэл Нийхау, Кауай, Оаху, Молокай, Ланай, Кахоолаве, Мауй, Хавай болно. Эдгээрээс Хавай арал хамгийн том бөгөөд муж улсын нэртэй андуурахгүйн тулд "Том арал" гэж дуудах нь элбэг байдаг. Энэ ольтриг нь физик газарзүй болон угсаатан судлалын хувьд Далайн орнуудын Полинезийн дэд бүсэд багтана.

    1-р өдөр

    1-р өдөр Улаанбаатар – Инчеон

    Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр цуглараад аялалдаа гарна.  Инчеоны зүгт ниснэ.

    2-р өдөр

    Инчеон - Хонолулу

    Инчеон олон улсын нисэх буудлаас Хонолулу олон улсын нисэх буудалд газардаж хил, гааль нэвтэрсний дараа орон нутгийн хөтөчтэй уулзсанаар хотын аялал эхэлнэ. Алоха таур, Засгийн газрын ордон, IOLANI ордон, Камхатуха хөшөө зэрэг Хавайн мужийн төв хэсэгтэй танилцах болно. Хотын аяллын дараагаар Хонолулу хотын төв цэгт байрлах Todai ресторанд буфетээр өдрийн хоолоо амтархан идээд зочид буудалдаа байрлаж амарна. Хэсэг хугацаанд замын алжаалаа тайлсны дараа орон нутгийн хөтөчтэй уулзаж оройн хоолоо иднэ. Оройн хоолны дараа чөлөөт цаг тул буудалдаа амарна.

    3-р өдөр

    Хонолулу

    Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа орон нутгийн хөтөчтэйгээ уулзаад аялалдаа гарна. Хавайн муждаа хамгийн томд тооцогдох ALA MOANA эсвэл Waikeke outlet шоппинг төвөөс та бүхэн худалдаа хийж болно. Үдээс хойш орон нутгийн хөтөчтэй уулзсаны дараа аяллын хамгийн оргил хэсэг болох STAR OF HONOLULU усан онгоцны аялал хийж, алдарт Хула бүжгийн шоу үзэж Хавайн уламжлалт хоолоор оройн зоог барина. Дараа нь зочид буудалдаа очиж амарна.

    4-р өдөр

    Хонолулу

    Өглөөний цайгаа буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийнхөө хүсэлтээр цагийг өнгөрүүлж дэлгүүр хэсч худалдан авалт хийж болно. Хөтөч унаагаар үйлчлэхгүй болно.

    5-р өдөр

    Хонолулу

    Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Хавай арлын хамгийн их жуулчин очдог Ханаума булан руу лимүзенгээр аялж, снорклин хийж, далайн эрэг дээр наранд биеэ шарж, алжаалаа тайлаад үдээс хойш Хавайн ард түмний үндэсний тосгонд зочилно. /Polynesian Cultural Center Luau show /. Уг тосгон нь нийт 16 цагийн шоу үзүүлбэртэй бөгөөд та бүхэн сонгон үзэх боломжтой болно.

    Дараа нь буудалдаа очиж амарна.

    6-р өдөр

    Хонолулу – Инчеон - Улаанбаатар

    Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа зочид буудлаа хүлээлгэн өгөөд Хонолулу ОУ-н нисэх онгоцны буудал руу очиж Инчеон ОУ-н нисэх буудал руу ниснэ. Дараа нь Инчеон ОУ-н нисэх буудлаас Улаанбаатарын зүгт ниснэ.

  • Аяллын үнэд багтсан зүйлс:

    • Зочид буудлын энгийн өрөө хоёроор байрлах.
    • Нислэгийн тийз, таксын хамт
    • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
    • Орон нутгийн хөтөч
    • Монгол хэлтэй орчуулагч
    • Хөтөлбөрт заасан тооны хоол
    • Жуулчны автобус
    • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

     

                Аяллын үнэд багтаагүй зүйлс:

    • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
    • Хувь хүний зардал
    • Хөтөч жолоочийн гарын мөнгө

                Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

     

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

  • Америкийн Нэгдсэн Улсын эх газраас баруун өмнө зүгт, Японоос зүүн өмнө зүгт, Австралиас зүүн хойд зүгт Номхон Далайн төв хэсэгт орших АНУ-ын муж улс юм. Тус муж улс нь 1959 оны наймдугаар сарын 21-нд Холбоонд нэгдэн орсноор АНУ-ын тавьдахь муж улс болсон. Нийслэл нь Оаху арал дээр орших Хонолулу хот юм. Хүн амын хамгийн сүүлийн тооллогоор мужийн хүн ам 1,283,388 байв.

    Энэ муж улс нь уртаашаа 2400 гаруй км талбайд тархсан олон зуун арлаас бүрдэх, галт уулс бүхий Хавайн арлуудыгбараг тэр чигт нь хамардаг. Ольтригийн зүүн өмнөд үзүүрт найман "гол арал" нь байдаг ба баруун хойноос, зүүн өмнөөшөө нь нэрлэвэл НийхауКауайОахуМолокайЛанайКахоолавеМауйХавай болно. Эднээс Хавай арал хамгийн том бөгөөд муж улсын нэртэй андуурахгүйн тулд "Том арал" гэж дуудах нь элбэг байдаг. Энэ ольтриг нь физик газарзүй болон угсаатан судлалын хувьд Далайн орнуудын Полинезийн дэд бүсэд багтана.

  • Визний мэдээлэл

    Америкийн элчинд виза мэдүүлэх үед шаардагдах материал

    1. Гадаад пасспорт  / 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
    2. DS-160 анкет
    3. 1 хувь цээж зураг 5смХ5см  /цагаан дэвсгэртэй/
    4. Визаны төлбөр төлсөн баримт
    5. Цаг авсан баталгаат хуудас
    6. Ажлын тодорхойлолт /англи хэлний орчуулгатай/
    7. Банкны тодорхойлолт, дансны хуулга /англи хэлний орчуулгатай/
    8. Гэр бүлийн лавлагаа /англи хэлний орчуулгатай/
    9. Үл хөдлөх хөрөнгийн баталгаа /англи хэлний орчуулгатай/
    10. Аяллын хөтөлбөр
    11. Буудлын захиалгын баталгаа
    12. Хуучин паспорт

    Буцаж ирнэ гэсэн батлах баримт байвал сайн /нэмэлт/

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202