Аяллын тухай
Итгэлт хамбын тухай итгэмээргүй, гайхалтай олон яриа байдгийн дотор түүнд мөргөн залбирсан олон хүн эрүүл саруул болж, хүсэл зорилго нь биелсэн гэдэг.
Итгэлт хамба дээр Оросын ерөнхийлөгчөөс авахуулаад ОХУ-ын улс төрийн зүтгэлтнүүд, одод, нэр хүндтэй хүмүүс очиж мөргөдөг аж. Оросын ерөнхийлөгч В.Путин болон экс ерөнхийлөгч Д.Медведев, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХалимаг Улсын ерөнхийлөгч К.Илюмжинов гээд томчууд Итгэлт хамбад очиж мөргөл үйлджээ. Украины ерөнхий сайд Юрий Ехануров Итгэлт хамбад мөргөснийхөө дараа нь ерөнхий сайд болж, ОХУ-ын Дотоод Хэргийн сайд Рашид Нургалиев гэгээнтэн дээр очсоныхоо дараа сайд болов. Харин ОХУ-ын Засгийн газрын 7 сайд Итгэлт хамбад мөргөснийхөө дараа сайд болцгоосон гэх мэт итгэмээргүй боловч бодит гайхамшигт үнэн байдаг байна. Харин Байгал далай бол ОХУ-ын Эрхүү муж ба Буриад Улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн (хамгийн гүнзгий хэсэгтээ 1642 метр гүн) , цэнгэг уст, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нуур юм. Дэлхийн гадаргын цэвэр усны 20% болох 23,000 шоо километр эзлэхүүнтэй. Энэ нь ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болно. Байгалийн үзэмж бүрдсэн газар гэсэн утгатай монгол үгнээс тус нуурын нэр үүсчээ.
Улаанбаатар – Улаан-Үд
Өглөө эрт компанийн байранд цугларан автобусандаа сууж, Улаан –Үдийн чиглэлд хөдөлнө. Замдаа Дархан хот, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайран явах ба дараа нь 2 улсын хил гаалийг нэвтэрнэ. Үдээс хойш ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод ирж оройн хоолоо идсэний дараагаар зочид буудалдаа байрлан амарна.
Улаан-Үд
Өглөөний цайгаа уугаад бүх Оросын бурхан шашны алдарт төв болох д хүрэлцэн очиж Амьд бурхан Итгэл Хамба Дашдоржид бараалхан мөргөл үйлдэнэ. Энэхүү дацан нь зөвхөн Орост төдийгүй бурхны шашны ард түмний дунд нэр алдар түгж байгаа билээ.
Өдрийн хоолны дараагаар хотын төв талбайгаар зочилно. В.И.Ленины хөшөө, Ханхүү Николайн арк, Дуурь бүжгийн театр зэрэг алдартай байгууламжуудыг үзнэ.Өдрийн хоолны дараа Төв худалдааны төвөөр өөрийн хүссэнээр худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолоо идээд. Буудалдаа орж амарна.
Улаан-Үд – Улаанбаатар
Өглөөний цайны дараа Улаанбаатар хотын зүг хөдөлнө. 2 улсын хил гааль нэвтэрсний дараа Сүхбаатар хотод ирж өдрийн хоолоо иднэ./өөрийн зардлаар/.Үдээс хойш Монголчуудын шүтээн Ээж модонд ирж дурсгалын зургаа татуулна. Дархан хот дахь Бурхан багшийн хөшөө болон Морин хуурын толгойд гарах бяцхан аялал хийнэ. Орой нь Улаанбаатар хотод ирж аяллаа өндөрлөнө. /өглөөний цай /
Аяллын үнэнд багтсан зүйлс:
Аяллын үнэнд багтаагүй зүйлс:
Улаан-Үд
Улаан-Үд , Үд гэсэн нь Үд голын нэрээс өгөгдсөн; Монголд Улаан-Үүд гэж андуурч бичих нь түгээмэл таардаг; Орост буриадаар Улаан-Үдэ; худам монголоор улаганүдэ; 1934 оноос урьдахыг кирилл монголд Дээд-Үд; кирилл буриадаар Дээдэ-Үдэ; оросоор 1775—1934 онд Верхнеудинск) — ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ)-ын нийслэл, дөрвөн бумаас олон хүнтэй хот юм. Байгал нуурын зүүн урагш 130 км зайнд Сэлэнгэ - Үд хоёрын бэлчирт байрладаг. Хотын эзлэх талбай — 347.6 км². 2011 оны байдлаар 404 мянган хүн оршин сууж байна. Орос улсын хэмжээнд харьцуулбал 45-р олон хүн амьдардаг хот нь болно.
Зорих ёстой газар:
Итгэлт хамба аялагчдад өгөх зөвлөмж
ТА САЙХАН АЯЛААРАЙ.
ЖЕНКО ТУР БЮРО ХК
УТАС: 9401-1900, 70120202, 91961900
Имэйл: outbound@genco-tour.mn
Website: www.genco-tour.mn
Facebook: Genco Tour Bureau