Аяллын нэр
Сингапур & Малайзын Аялал
Үнэ
1,150,000төг+тийз
Хугацаа
3 шөнө, 4 өдөр
  • Аяллын тухай

    Сингапур нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас тогтож, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм. Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт,аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

    1-р өдөр

    Улаанбаатар - Сингапур

    Чингис Хаан Олон Улсын нисэх буудлаас хөөрч Сингапурын олон улсын онгоцны буудалд буугаад хөтөч  жолоочтой уулзаж зочид буудал руу хөдөлнө. Орой хоол идээд буудалдаа орж амарна.

    2-р өдөр

    Сингапур – Сентоза арал

    3-р өдөр

    Сингапур

    Өглөөний цайны дараа та чөлөөтэй амарч болно.

    4-р өдөр

    Сингапур - Малайз

    Сингапур хотын захиргаа болон парламентийн танхимтай танилцана. Аялал жуулчлалын алдартай газар болох Мерлион Парк орно. Азийн хамгийн сүүлийн технологийг ашиган цэцэрлэгт хүрээлэнг бүтээжээ. Чайна таун хэмээх хятад хорооллоор худалдан авалт хийж, гудамжаар зугаална. Мөн Литл Индиа хэмээх Энэтхэгийн онцлогийг тусгасан гудамжаар орно. Өдрийн хоолны дараа ОУ-н нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар чиглэлд ниснэ.Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардсанаар энэ удаагийн аялал өндөрлөнө. 

  • Аяллын үнэд багтсан зүйлс:

    • 4 одтой зочид буудалд 3 шөнө
    • Хөтөлбөрт орсон өдөр оройн хоол
    • Агааржуулагчтай аялалын автобус
    • Орох тасалбарууд
    • Нутгийн хөтөч

    Аяллын үнэд багтаагүй зүйлс:

    • Хувь хүний зардал
    • Хөтөлбөрт ороогүй өдөр, оройн хоол
    • Хөтөлбөрт ороогүй бусад зүйлс 

     

  • Сингапур

                  Сингапур нь Малайзын хойгийн өмнөд цэгт орших арлын орон юм. Экваторын хойно 137 км зайд, Малайзын Жохор мужийн өмнөд талд, Индонезийн Риау арлуудын хойд талд оршдог. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот-улсуудын нэг юм. Мөн зүүн өмнөд азийн хамгийн жижиг орон юм. Британийн Зүүн Энэтхэг Компани (British East India Company) нь 1819 онд энэ арал дээр худалдааны бааз байгуулжээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой бааз болгон ашиглаж байжээ. Улмаар Британийн эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлохдоо "Британийн хамгийн том ялагдал" хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна. Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.
    • Улсын нийслэл : Сингапур
    • Засаглал: Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс
    • Албан хэл : Англи, Малай,Хятад, Тамил
    • Нийт газар нутгийн хэмжээ : 695.4км.кв
    • Хүн ам : 5,183,700
    • Мөнгөн тэмдэгт: Сингапур доллар (SGD)

  • Зорих ёстой газар:

    • Сентоза арал
    • Universal Studio
    • Си акквариум
    • Мерлион парк
  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд Танд дараах зөвөлгөөг хүргүүлж байна:

    1. Нарны шил, малгай, өөрт тохирсон нарны тос, эм  зэргийг авч явахыг зөвлөе. Мөн аяллын хөтөлбөрт удаан явган алхах үе байх тул хөлд эвтэйхэн углааш, эсвэл кэт аваарай.
    2. Хөтөчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    3. Та АНУ-ын доллар авч явах нь хамгийн тохиромжтой..
    4. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет бусад бичиг баримтыг чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.
    5. Сингапур болон Малайз руу ороход хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.
    6. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    7. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    8. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.
    9. Гадаад паспортын сунгалт 6-н сараас доошгүй байна

                            Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

     

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

     

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

     “Женко Тур Бюро” ХК

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202