Аяллын нэр
Грек аялал
Үнэ
6,200,000 төгрөг
Хугацаа
5 шөнө, 6 өдөр
  • Аяллын тухай

    Грек улсын  албан ёсны нэр Бүгд Найрамдах Грек Улс бөгөөд Балканы хойгийн өмнөд хэсэгт оршдог, зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа АлбаниМакедонБолгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгейн тэнгис, баруун талд нь Ионий тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газарт маш олон арал байдаг. Газарзүйн байршлын хувьд Грек нь ЕвропАзиАфрик гурван тивийн уулзварт оршдог. Мөн Эртний ГрекРомВизант гүрнүүдОсманы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грект ардчилал, барууны философиОлимпийн тоглолт, барууны утга зохиол, историограф, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг улс төр, шинжлэх ухаан, соёл анх үүсч хөгжжээ.

  • Аяллын үнэд багтсан :

    • Бүх өдөр үдийн хоол 5 удаа, оройн хоол 5 удаа.
    • Аяллын автобус
    • Нутгийн хөтөч
    • Орчуулагч
    • Дотоодын усан онгоцын хоёр талын тийз
    • Такс
    • Олон улсын нисэх онгоцны тийз

    Аяллын үнэд багтаагүй :

    • Хөтөлбөрт ороогүй өдөр, оройн хоол
    • Ундаа
    • Музей орох тасалбарууд
    • Гарын мөнгө
    • Хөтөлбөрт заагаагүй бусад зүйл
  • Визний мэдээлэл

    Аяллын болон гэр бүлийн айлчлал

    Шенгений виз :

    1. Визийг төлөвлөж буй аялал эхлэхээс дор хаяж 15 хоногийн өмнө мэдүүлсэн байх шаардлагатай.
    2. Мэдүүлэгт хавсаргах бичиг баримтыг доорхи дарааллын дагуу цэгцэлсэн байна.
    3. Визний мэдүүлгийн хураамж /буцааж олгогдохгүй/: 60 евро харин 6-12 насны хүүхэд 35 евро, 6 – аас доош насны хүүхэд үнэгүй .
    4. Хавсаргах бичиг баримт дутуугаас виз татгалзах магадлал өндөр болохыг анхаарна уу.
    5. Виз хүсэгч нь өөрийн биеэр ирж мэдүүлгээ өгөх шаардлагатай бөгөөд ингэхдээ доорхи бичиг баримтуудыг хавсаргасан байна. Үүнд:
    6.  Бүрэн гүйцэд бөглөсөн визний мэдүүлгийн маягт 1 ш.
    7. Шаардлага хангасан 35 мм * 45 мм-ийн хэмжээтэй 1 хувь цээж зураг / зурганд тавигдах шаардлагыг ЭСЯ-ны цахим хуудаснаас, эсвэл визний хэлтэст ирж үзнэ үү/
    8. Паспорт /хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар \ - мэдүүлж буй визний дуусах өдрөөс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх.
    9. Төрсний гэрчилгээ /эх хувь, хуулбар, англи хэл дээрх орчуулгын хамт/
    10. Өмнөх паспортууд /эх хувь + хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар / /хэрэв үрэгдүүлсэн, эсвэл өмнө нь паспорт авч байгаагүй бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авчрах + орчуулга /
    11. Гэр бүлийн байдлыг харуулсан иргэний бичиг баримт /гэрлэлтийн баталгаа – эх хувь, хуулбар, англи хэл дээрх орчуулга/
    12. Дор хаяж 6 сарын хугацаагаар ашигласан банкны дансны хуулга /эх хувь/, эсвэл хадгаламжийн дэвтэр /эх хувь, хуулбар/

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202