Аяллын нэр
Вьетнам аялал
Үнэ
2,390,000 төгрөг
Хугацаа
4 шөнө, 5 өдөр
  • Аяллын тухай 

    Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог. Вьетнам нь 85 сая гаруй хүн амтай бөгөөд үүгээрээ дэлхийд арван гуравт жагсдаг.  Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байна. 2006 оны байдлаар олон орны 3.56 сая жуулчдыг хүлээн авсан бөгөөд энэ нь 2005 онтой харьцуулахад 3.7%-иар өсчээ. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.

    1-р өдөр

    Улаанбаатар - Ханой

    Олон жилийн түүхт Вьетнамын нийслэл Ханой хотод бууна. Орон нутгийн хөтөч Ной Бай онгоцны буудал дээр биднийг хүлээж авна. Өдрийн хоолыг Ханой хотын ресторанд амтархан зооглоно. Зочид буудалдаа  ирж амарна. Ханой хотын 1000 жилийн түүхтэй Вьетнам улсын түүх агуулсан 36 хуучны гудамжуудын нэг болох Old Quarter гудамжаар 1 цагийн турш электрон машинаар явна. Орой 17:00 цагт улсын ёс заншил, түүхийг харуулсан усанд шумбах хүүхэлдэйн амьтад мөн усан дээр завьтай хөвөх хөөрхөн хүүхэлдэйнүүдийн усан дээрх жүжгийг үзнэ. /өдөр, оройн хоол /

    2-р өдөр

    Ханой

    Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар хөтөчтэйгээ уулзана. Вьетнам улсыг ардчилсан орон болгосон ерөнхий сайд болон ерөнхийлөгч Хо Чи Минх-н бунхан байрлах цогцолбороор аяллыг эхэлнэ. Түүний амьдарч байсан усан дээр байрлах байшин зэрэг олон сонирхолтой байгууламжуудаар орно. 1070 онд байгуулагдсан “Уран Зохиолын Сүм” гэж нэрлэгдэх Вьетнам улсын анхны их сургуулиар орно. Өдрийн хоолоо тэнд байрлах ресторанд иднэ. Орой Ха Лонг хотын зүг хөдөлнө. Замдаа улаан “Делта” голоор өнгөрөн  гайхамшигтай дурсгалт газруудад зогсож зураг авах боломжтой. Буудалдаа ирэн оройн хоолоо зооглоно. /өглөө, өдөр, оройн хоол/

    3-р өдөр

    Ханой – Халонг бай

    Ханой – Халонг бай

    Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар Халонг хойгт байрлах усан онгоцны буудалд очиж усан онгоцонд сууна  Halong арлын хамгийн гайхамшигт агуйнуудын хажуугаар өнгөрнө Thien Cung, Ga Choi, Dinh Huong, Co Don, Cho Da. Gia Luan зогсоол дээр очин автобусанд суун Cat Ba хотруу 40 минутын турш явна. Буудалдаа буугаад далай эрэг дээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Оройн хоолоо идээд Cat Ba арал дээр хононо. /өглөө, өдөр, оройн хоол/

    4-р өдөр

    Халонг бай – Ханой

    Буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар Ha Long-ын эргээс  гайхамшигтай нар мандахыг харна. Буцаж усан онгоцны боомтод очно. Halong өдрийн хоолоо идсэний дараагаар 3 цаг 50 минутын турш Hanoi руу буцна. 16.00 цаг гэхэд буудалдаа ирэн оройн хоолоо идэж амарна. /өглөө, өдөр, оройн хоол/.

    5-р өдөр

    Ханой – Улаанбаатар

    Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа ачаа бараагаа баглан Ной Бай олон улсын нисэх буудалд ирж онгоцондоо сууна. Улаанбаатар хотод бууснаар бидний аялал өндөрлөнө. /Өглөө, өдрийн хоол/

  • Аяллын үнэ: Шууд нислэгтэй аялал: 2,390,000 төгрөг

                            Захиалгат аялал:            2,600,000 төгрөг

    Аяллын хугацаа: 4 шөнө, 5 өдөр

    Аяллын үнэд багтсан зүйлс:

    • Нислэгийн тийз, таксын хамт
    • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
    • Орон нутгийн хөтөч
    • Монгол хэлтэй орчуулагч
    • Хөтөлбөрт заасан тооны хоол
    • Агааржуулагчтай жуулчны автобус
    • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
    • Зочид буудлын энгийн нэг өрөөнд 2-оороо байрлах үнэ
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

    Аяллын үнэд багтаагүй зүйлс:

    • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
    • Хувь хүний зардал
    • Визний хураамж /30USD/
    • Хөтөлбөрт заагдаагүй үйлчилгээний гарын мөнгө
  • ВЬЕТНАМ УЛС

    ВЬЕТНАМ, албан ёсоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ) нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог.

    ГАЗАР ЗҮЙ, УУР АМЬСГАЛ

    Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Газар нутгийн хэмжээгээр Италиас арай том ба Герман улстай дүйцэхүйц юм. Газар нутгийн талбайн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дунджаар агаарын температур +27-оос +34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-ээс +28 хэм байна.

    СОЁЛ УРЛАГ

    Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг бий болгожээ. Орон нутгийн Чо дуурь, Чуан хо ардын дуу зэрэг нь уламжлалт урлагийн төрөл зүйлүүд бөгөөд Дү хү болон Торгон дээрх зураг, шавар вааран урлал нь алдартай. Вьетнамд жил бүр зохиогддог баяр наадам нь Тед баяр буюу Цагаан сар, Хуан луут бүжиг, Луут завины наадам, бух ноцолдуулах Дү Сүн наадам, Заанчдын уралдааны Тай Гин зэрэг 30 гаруй арга хэмжээ зохиогддог байна.

  • Зорих ёстой газар:

    • “Уран Зохиолын Сүм”
    • Ха Лонг хот
    • “Делта” гол
    • Cat Ba арал
    • Royal City худалдааны төвөөр
  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд Танд дараах зөвөлгөөг хүргүүлж байна:

     

    1. Вьетнам улсын цаг агаарын хэм дунджаар +30 байдаг тул та хувцасаа тохируулан авч явна уу.
    2. Нарны шил, малгай, өөрт тохирсон нарны тос, эм  зэргийг авч явахыг зөвлөе. Мөн аяллын хөтөлбөрт удаан явган алхах үе байх тул хөлд эвтэйхэн углааш, эсвэл кэт аваарай.
    3. Хөтчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    4. Америк доллар авч явах нь хамгийн тохиромжтой.
    5. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет бусад бичиг баримтыг чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.
    6. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    7. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    8. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.
    9.  Гадаад паспортын сунгалт 6-н сараас доошгүй байна.

     

    Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

     

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202