Аяллын нэр
Бээжин хот - Амралтын өдрийн аялал
Үнэ
1,050,000төг
Хугацаа
2 шөнө, 3 өдөр
  • Аяллын тухай

    Бид танд цаг, мөнгө хэмнэсэн аяллаа санал болгож байна. Та зөвхөн амралтынхаа өдрүүдээр Бээжин хотоор аялж амраад ирэх боломжтой.

    Бээжин хот бол Дунд Газрын Эзэнт Гүрний нийслэл бөгөөд Beijing гэдэг үгийн “Bei” нь “Хойд”, “Jing” гэдэг нь “Нийслэл” гэсэн утгатай. Одоогийн Бээжин хотыг яг үгчлэн орчуулбал “Хойд зүгийн нийслэл” түүнчлэн “Nanjing” гэдэг нөгөөтэйгүүр “Өмнөдийн нийслэл” гэсэн утгыг агуулна. Сүүлийн жилүүдэд маш том хот болж хөгжин цэцэглэж байгаа  бөгөөд дэлхийн анхаарлыг 2008 оны Олимпийн Наадмаараа татаж чадсан. “Сэргээн боссон” гэдэг үг нь энэ хотод илүү тохирсон нэр томьёо болох бөгөөд 13-р зууны Юань төрт улсын (Монгол гүрний үеийн) үеэс Эзэнт Гүрний нийслэл нь байсаар ирсэн юм. Мин төрт улсын (1368-1644 он) үеэс Бээжин нь жинхэнэ утгаараа том хот болсон байна. Одоогийн оршин байгаа хот буюу Хориотой хотыг Эзэн хаан Ёонглегийн удирдлагаар сая сая ажилчдын хүчээр бүтээн цогцлоосон байна.

    1-р өдөр

    Улаанбаатар - Бээжин

    Өглөөний нислэгээр Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх буудлаад 2 цагийн дараа газардана. Өдрийн хоолны дараа Дэлхийн паркаар аялна. Цаг үлдвэл Торгоны гудамж эсвэл Сувдны Үйлдвэр орж шоппинг хийнэ.

    Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.

    2-р өдөр

    Бээжин

    Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Дэлхийн долоон гайхамшгийн нэгт зүй ёсоор ордог, 2000-аад жилийн түүхтэй, 1 сая гаруй хүний хөлс, цусаар босч байсан Сансараас хүртэл цайран харагддаг Хятадын алдарт “Цагаан Хэрэм”-ээр аялна. Та энд өөрийн зардлаар кабель машинаар үйлчлүүлэх боломжтой. Үүний дараа Jade Carving Artistic  (Чулуун Сийлбэрийн Үйлдвэр) –т зочилно.

    Өдрийн хоолны дараа Хятадын түүхийн нэгээхэн гэрч болсон алдарт Тиэн Ан Мэн талбайгаар зочилно. Үүний дараа хориотой хотыг үзэх болно (2 цаг орчим). Торгоны гудамжаар дэлгүүр орж, чөлөөт худалдаа, худалдан авалт хийж болно. Оройн хоолны  дараа буудалдаа амарна.

    3-р өдөр

    Бээжин – Улаанбаатар

    Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараа нисэх буудалруу хөдөлнө.

    11:30 цагийн нислэгээр Улаанбаатар хотруу нисэн 14:00 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

  • Аялалын үнэд багтсан зүйлс:

    • Бээжин хотод зочид буудлын энгийн өрөөнд хоёроор байрлах.
    • Нислэгийн тийз, таксын хамт
    • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
    • Орон нутгийн хөтөч
    • Монгол хэлтэй орчуулагч
    • Хөтөлбөрт заасан тооны хоол
    • Жуулчны автобус
    • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

     

    Аялалын үнэд багтаагүй зүйлс:

    • Цагаан хэрэм дээр кабель машины үйлчилгээ 12 ам.доллар
    • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
    • Хувь хүний зардал
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Бээжин

    Бээжин хот нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл, Хятадын шууд харъяа хотуудын нэг. Бээжин хот нь умардын тал газрын хойт хэсэгт 16,800 км2 талбай эзлэн оршдог ба 13,082 сая хүн амтай, 16 дүүрэг, 2 тосгонтой бөгөөд эдгээрт хятад, хотон, манж, монгол зэрэг маш олон үндэстэн ястан оршин суудаг.

    Бээжин хот 3000 жилийн өмнөөс буюу баруун Жоу улсын үеэс эхлэн нийслэл болсон түүхтэй. Харин Юань гүрний үед шинэ нийслэл хот байгуулагдан Дээд нийслэл гэж нэрийдсэн билээ.

    Анх 1403 онд Мин гүрний Чензү хаан одоогийн Бээжин хотыг Жүди Бэйпин гэж нэрийдэж, 1421 онд нийслэлээ болгон Бээжин гэх болжээ. Түүнээс хойш Чин гvрэн ч Бээжинд нийслэлж байлаа. Дараа нь 1928 онд Хятад улсын засгийн газар Нанжинд нийслэлээ шилжүүлсний дараа Бээжинг 1930 онд Бэйпин хэмээн нэрийдэж онцгой хотоор зарлажээ. 1949 оны 1-р сарын 31-д Бейпинг тайван замаар чөлөөлж, 10-р сарын 1-д Бvгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаар Бэйпинг буцаан Бээжин гэж нэрлэх болсон.

    Бээжин хот бол хамгийн орчин үеийн томоохон нийслэлүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Орчин үеийн Бээжин хотод 2008 оны зуны олимпийн наадам болохтой холбогдуулан Бээжин хотын эдийн засаг нь маш хурдацтай хөгжин, ойрын жилүүдэд хотын үзэмж, шинэ барилга байгууламж маш олноор бий болж буй. Үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжин гадаад дотоодын аяллыг маш олон төрөл, хэлбэрээр зохион байгуулах болсон. 

  • Зорих ёстой газар:

    • Тянь Ань Мэнь
    • Хориотой хот
    • Цагаан хэрэм
    • CCTV цамхаг
    • Далайн акквариум
    • Дэлхийн парк
    • Happy Valley  
  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд Танд дараах зөвөлгөөг хүргүүлж байна:

     

    1. Аялахад тохиромжтой улирал: хавар болон намар.
    2. Хөтчийн зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    3. Хятадын юань авч явах нь хамгийн тохиромжтой.
    4. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет бусад бичиг баримтыг чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.
    5. БНХАУ руу ороход хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.
    6. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    7. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    8. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.

    Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа.

     

    ТА САЙХАН АЯЛААРАЙ

     

    ЖЕНКО ТУР БЮРО ХК

    УТАС: 9401-1900, 70120202, 91961900

    Имэйл: outbound@genco-tour.mn

    Website: www.genco-tour.mn

    Facebook: Genco Tour Bureau

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202