Аяллын нэр
Бали аялал
Үнэ
1,450,000 төгрөг+тийз
Хугацаа
5 шөнө, 6 өдөр
  • Бали арал нь Зүүн Өмнөд Азийн Индонези улсад харьяалагддаг ба нийслэл Жакарта хотын зүүн талд орших Жава арлын дэргэд оршино. Арлын талбай нь 5.633 км2. Бага Зондын арлуудын баруун захын арал бөгөөөд Их Зондын арлуудад харьяалагдах Жава аралтай зэрэгцэн байрладаг. Баруун талд нь Балийн хоолойгоор тусгаарлагдсан Жава арал, зүүн талд Ломбокын хоолойгоор тусгаарагдсан Ломбок арал оршино. Бали арлын эргээс Жава арал харагддаг (Балийн хоолой нь хамгийн нарийн хэсгээрээ 3 км өргөн ) гэдэг. Балийн Хинду шашны ариун уул гэгдэх Агунг уул (3,142м өндөр) болон Батур уул зэрэг олон галт уултай. Батур уулын орчимд халуун рашаан элбэгтэй. Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан, мөн далайн эргийн наран шарлагийн газрууд олноор байгуулагдсан тул жуулчдын тоогоор өдгөө дэлхийд дээгүүр орох хэмжээнд аялал жуулчлал хөгжжээ. Тус арлын төсвийн ихэнх хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Балид мөн дэлхийн өнцөг булан бүрээс жилийн аль ч улиралд серфингчид цуглардаг.

    1-р өдөр

    Улаанбаатар - Бали

    Энэ өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудалд цуглан Газрын Диваажин Бали  арал руу ниснэ. Энэ үед хөтөч таныг угтан авч үйлчилнэ. Орон нутгийн хөтөч Балигийн  ОУ-н онгоцны буудал дээр биднийг хүлээж авна. Энэ өдөр чөлөөтэйгээр буудалдаа амарна.

    2-р өдөр

    Бали

    Энэ өдөр Балигийн хамгийн үзэсгэлэнтэй жуулчны алдарт газруудаар аялна. Цэлюк тосгон алт, мөнгөний дарханаараа алдартай билээ. Мүн Мас хэмээх модон сийлбэрээр алдартай тосгоноор аялж дараа нь Убуд хэмээх Балигийн алдарт жүжигчдийн тосгоноор аялах ба аялал Барон мөн Керис бүжгээр эхэлнэ. Уг бүжгийн гол утга санаа нь сайн муу хоёр талын мөнхийн тулааны тухай өгүүлдэг. Бүжгийн үзүүлбэр үзсэний дараа Тампак сиринг хэмээх сүмд зааны агуйг үзэж сонирхон Кинтамани тосгонд өдрийн хоол иднэ.Дараа нь Балигийн галт уул дээр үүссэн үзэсгэлэнт Батур нуур хавиар зугаалж зураг авна. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

    3-р өдөр

    Бали

    Зочид буудалдаа өглөөний хоол иднэ. Дараа нь Танжун Бэноад тосгонд  далай доогуур шумбах, банана завиар давхих, шүхрээр хөөрөх зэрэг сонирхолтой аялалтай. Дараа нь Балигийн хамгийн өндөр хэсэгрүү очиж Улувату Пура Лухур буюу далайн төвшнөөс дээш 76 метр өндөрт байрлах газарт очно. Далайн төвшнөөс дээр байрладаг учраас алсыг харах боломжтой. Үүний дараа Гаруда Висну Кэнкана соёлын паркад байрлах Балигийн хамгийн том Будда хөшөөг үзэж сонирхоно. Өдрийн хоолоо Танжун Бэноа хотын ресторанд идэх ба далайн эрэг дээрх Кафэ Жимбаран ресторанд далайн хавчтай амтат оройн хоол зооглоно. Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.

    4-р өдөр

    Бали

    Энэ өдөр Таман Аюун хэмээх хааны сүмийг үзэж сонирхсоны дараа Бедүгүл хотын үзэсгэлэнт Братан нуур орчмоор зугаалж, Канди Кунинг хотод очин, Улун Данду хийд болон эртний муслим соёлтой танилцах болно. Канди Кунинг хот бол муслим соёлтой бөгөөд Бедүгул хотоос хойш хэдхэн километрт байрлах болно. Улун Данду нь Буддист, Хинду хийд бөгөөд Дэви Данау хэмээх усны хатанд зориулан баригдсан аж. Бедүгүл хотын орчим маш гайхалтай үзэсгэлэнт байгальтай мөн янз бүрийн цэцэг, жимс, ногоо ургадаг учраас та нутгийн амтат жимс, ногоог амтлах боломжтой. Өдрийн хоолоо Бедүгүл хотын ресторанд иднэ. Өдрийн хоолны дараа Тана Лот хийдийг очиж сонирхоно. Тана гэдэг нь газар, Лот гэдэг нь далай гэсэн утгатай. Тана Лот хийдийг үзэж сонирхсоны дараа оройн хоолоо ресторанд иднэ.Оройн хоолоо идээд буудалдаа буцан ирж амарна.

    5-р өдөр

    Бали

    Энэ өдөр Кэртагоса Балигийн Шүүхийн ордонг үзэж сонирхоод Балигийн хамгийн том Хинду сүмрүү орж сонирхоно. Нутгийн хүмүүс Пура Бэсаки хийдийг Балигийн ээж хийд гэж нэрлэдэг. Өдрийн хоолоо идээд Балигийн хамгийн өвөрмөц Тэнганан хэмээх тосгоноор аялна. Өдөр болон оройн хоолоо Букит Жамбул хотод идээд буудалдаа буцан ирж амарна.

    6-р өдөр

    Бали

    Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Хөтчийн зарласан цагт зочид буудлын гадаа цуглан хотын нисэх буудалруу очин Улаанбаатар хотруу ниснэ. Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардсанаар бидний аялал өндөрлөнө.

  • Аяллын үнэд багтсан зүйлс:

    • 3 одтой зочид буудалд буудаллах
    • Өглөөний цай, өдөр, оройн хоол
    • Агааржуулагчтай жуулчны автобус
    • Аялалд багтсан үзвэрийн орох тасалбарын үнэ
    • Монгол хэлтэй хөтөч
    • 2 талын онгоцны тийз, нисэх буудлын хураамж
    • Аяллын болон нислэгийн даатгал

    Аяллын үнэд багтаагүй зүйлс:

    • Хувийн хэрэглээний зардал
    • Орчуулагч, жолоочийн гарын мөнгө  
  • Бали арал

    Бали арал нь Зүүн Өмнөд Азийн Индонез улсад харьяалагддаг ба нийслэл Жакарта хотын орших Жава арлын дэргэд, зүүн талд нь оршино.

    Бали аралд эртнээс хүн амьдарч байсны ул мөр элбэг олддог бөгөөд 4-р зуунд хинду шашинтнууд нүүдэллэж ирснээр арал нь хөгжил цэцэглэлийн замдаа оржээ.

    Газарзүй:

    Арлын талбай нь 5,633км2. Бага Зондын арлуудын баруун захын арал бөгөөд Их Зондын арлуудад харьяалагдах Жава аралтай зэрэгцэж байрладаг.Баруун талд нь Балийн хоолойгоор тусгаарлагдсан Жава арал, зүүн талд нь Ломбокын хоолойгоор тусгаарлагдсан Ломбок арал оршино. Бали арлын эргээс Жава арал харагддаг (Балийн хоолой нь хамгийн нарийн хэсгээрээ 3км өргөн) гэдэг.

    Балийн Хинду шашны ариун уул гэгдэх Агунг уул (3,142м өндөр) болон Батур уул зэрэг олон галт уултай. Батур уулын орчимд халуун рашаан элбэгтэй.

    Уур амьсгал:

    Халуун бүст багтдаг бөгөөд борооны улирал (10-3 сар), хуурай улирал (4-9 сар) нь эрс тэс ялгаатай.

    Аялал жуулчлал:

    Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан, мөн далайн эргийн наран шарлагын газрууд олноор байгуулагдсан тул жуулчдын тоогоор өдгөө дэлхийд дээгүүр орох хэмжээнд аялал жуулчлал хөгжжээ. Тус арлын төсвийн ихэнх хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Балид мөн дэлхийн өнцөг булан бүрээс жилийн аль ч улиралд серфингчид цуглардаг.

    Зорих ёстой газар:

    • Бесаких сүм
    • Далайн акквариум
    • Кинтанами галт уул
    • Мэлхий арал
  • Таны аяллыг тавтай сайхан байлгахын тулд Танд дараах зөвөлгөөг хүргүүлж байна:

    1. Аялахад тохиромтой улирал: бүх улирал.
    2. Хөтчийн  зарласан цаг, товлосон газарт цагтаа цуглаж бусаддаа хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
    3. Хятадын юань авч явах нь хамгийн тохиромжтой.
    4. Та өөрийн биедээ авч яваа гадаад паспорт, онгоцны билет бусад бичиг баримтыг чандлан хадгалж, гээхээс сэргийлээрэй.
    5. Бали арал руу ороход хилийн шалгалт чанга байдаг тул архи согтууруулах ундаа, хутга мэсний төрлийн зүйлс, бохь, мах махан бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг авч орохыг хориглодог болохыг анхааруулъя.
    6. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
    7. Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
    8. Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай болохыг анхааруулж байна.

     

    Санамж, зөвлөмжийг хүлээж авсанд баярлалаа

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202