Гэр бүл - амралтын аялал

Сингапур & Малайзын Аялал

Аяллын тухай

Сингапур нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас тогтож, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм. Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт,аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

21-р зуун бол мэдлэгт суурилсан, мэдээлэл технологийн эрин зуун. Дэлхий дахины 5 тив 200гаруй улсаас ази тив хөгжлийн загвар хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй. Хүн төрөлхтөн хэрхэн богино хугацаанд хөгжлийн дээд шатанд хүрч болдгийг өөрийн ахархан хөгжлийн түүхээрээ харуулсан улс бол жижигхэн хотоос өнөөгийн гайхамшигт Азийн Бар хэмээгдэж хөгжлөөрөө гайхуулж буй гайхамшигт улс бол СИНГАПУР юм.

 

Бээжин хот - Амралтын өдрийн аялал

Аяллын тухай

Бид танд цаг, мөнгө хэмнэсэн аяллаа санал болгож байна. Та зөвхөн амралтынхаа өдрүүдээр Бээжин хотоор аялж амраад ирэх боломжтой.

Бээжин хот бол Дунд Газрын Эзэнт Гүрний нийслэл бөгөөд Beijing гэдэг үгийн “Bei” нь “Хойд”, “Jing” гэдэг нь “Нийслэл” гэсэн утгатай. Одоогийн Бээжин хотыг яг үгчлэн орчуулбал “Хойд зүгийн нийслэл” түүнчлэн “Nanjing” гэдэг нөгөөтэйгүүр “Өмнөдийн нийслэл” гэсэн утгыг агуулна. Сүүлийн жилүүдэд маш том хот болж хөгжин цэцэглэж байгаа  бөгөөд дэлхийн анхаарлыг 2008 оны Олимпийн Наадмаараа татаж чадсан. “Сэргээн боссон” гэдэг үг нь энэ хотод илүү тохирсон нэр томьёо болох бөгөөд 13-р зууны Юань төрт улсын (Монгол гүрний үеийн) үеэс Эзэнт Гүрний нийслэл нь байсаар ирсэн юм. Мин төрт улсын (1368-1644 он) үеэс Бээжин нь жинхэнэ утгаараа том хот болсон байна. Одоогийн оршин байгаа хот буюу Хориотой хотыг Эзэн хаан Ёонглегийн удирдлагаар сая сая ажилчдын хүчээр бүтээн цогцлоосон байна.

Шанхай аялал (Дисней лэнд)

Аяллын тухай

Шанхай нь Хятад улсын хамгийн том төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм. Хятадын мужийн зиндааны 4 хотын нэг ба 2010 оны тооллогоор 23 сая хүнтэй байна. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг, ЖианьсуЖезян мужуудтай баруун талдаа хил залгана. Шанхай нь анх загасны аж ахуйдаавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байсан боловч 19-р зууны үеэс өөрийн байр суурьтай болжээ. Үүний учир нь Шанхайн боомтын ашигтай байрлал болон 1842 оны Нанкины гэрээгээр гадаадтай худалдаа хийхийг зөвшөөрсөн хотуудын нэг байсанд оршино. Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны төв болж хөгжсөн бөгөөд 1930-аад он гэхэд санхүүбизнесийн томоохон төв болсон байв. Гэвч 1949 онд Коммунистууд засгийн эрхэнд гарснаар гадаадын хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг нь гэнэт зогсчээ. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомт болсон байна.

Шанхай нь өсч буй аялал жуулчлалын төв бөгөөд БундШинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пудонг дүүргийн байшин барилга, соёл урлагдизайны төв гэдгээрээ алдартай. Өнөө үед Шанхай нь худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Шанхайг "ирээдүйн дэлхийн хот", дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн "үзүүлэн" хэмээн тодорхойлж байна.

Хонг Конг – Макао хотын аялал

Аяллын тухай

Хонг Конг нь 1942 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын засаг захиргаан дор байжээ. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонг Конгийн Үндсэн Хуулинд зааснаар шилжүүлэхээс тавин жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонг Конг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонг Конгийн аюулгүй байдалгадаад бодлогыг хариуцах бол хуулийн системцагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгтгаалийн бодлогоцагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна.

Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонг Конг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ.Капиталист эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг бөгөөд засгийн газар үл оролцох бодлого нь ихээхэн тус үзүүлдэг. Хүн ам нь голдуу Хятад гаралтай боловч бусад үндэстнүүдийн иргэд нь нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонг Конгод барууны, зүүний соёл урлаг ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь хоолкинохөгжмийн урлагуудад нь тод харагддаг.

Япон аялал

Аяллын тухай

Тус улсын нийслэл Токио хот нь Японы 47 мужийн нэг нь юм. Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүн амтай хотын тоонд ордог. 2013 оны 04 сарын 01-ний байдлаар хүн амын тоо 13,230,000 болсон байна. Байршлын хувьд засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Нийслэл хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын 9 бага хот тосгодоос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь бүрэлдэхүүн тавигдсан.

Токио хотын эдийн засгийн эргэлт 1.479 их наяд америк доллараар хэмжигдэхүйц бөгөөд 2008 оны ХАЧ-аар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрсөн хот болно.