2015 оны аялал жуулчлалын салбарын онцлох Энтрепренер ЖЕНКО ТУР БЮРО компанитай танилцах аян

МҮХАҮТанхимаас тухайн онд Entrepreneur-оор шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтран ажиллах хүрээг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхээр “Entrepreneur -ийн нэгжийн аян”-г 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. 

Энэ удаад бид 2015 оны Аялал жуулчлалын салбарын Онцлaох Энтрепренер Женко тур Бюро ХХК-ний үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах арга хэмжээг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 09.00 – 18.00 цагийн хооронд зохион байгуулах тул оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд бvртгүүлнэ үү.

Хүний тоо: 1 компаниас 1 хүн
Танхимын гишүүн: Татварын зөрчилгүй компани
Бүртгэлийн хураамж: хураамжгүй
Үргэлжлэх хугацаа: 9 цаг
Цугларах газар: МҮХАҮТанхимын байрны үүдэнд 09.00 цагт 

Жич: Бүртгүүлэхдээ оролцох хүний нэр, албан тушаал, холбоо барих утас, емайл хаягаа бичнэ үү.
• Арга хэмжээнд оролцохдоо нэрийн хуудсаа авч ирнэ үү.
• Урьдчилсан хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү. 

Холбоо барих: 324394, 88117309
Цахим шуудан:  membership@mongolchamber.mnaltangaad@gmail.com 

Товч хөтөлбөр:

Маршрут: УБ -Чингис хааны морьт хөшөө-13-р зуун цогцолбор –УБ

09:00 МҮХАҮТ-ын үүдэнд цугларах 
10:30 Чингис хааны морьт хөшөөн дээр ирэх 
•  Дэлхийн хамгийн том үндэсний гутал сонирхох 
•  Хүннү гүрний хүрэл зэвсэгийн музей үзэх 
•  Монголын эзэнт гүрний музей үзэх 
•  Монгол баатрын болон ноёны хувцас өмсөж зургаа авахуулах 
•  Танилцуулга бїтээн байгуулалтын тухай кино үзэх 
•  Морины дэлэн дээр гарах 
11:10 Морьт хөшөөтэй танилцаж дурсгалын зураг авахуулах 
12:40 13-р зуун цогцолбор дээр ирэх 
12:50 Өртөө улаа харуулын отогтой танилцах 
13:20 Хааны отогтой танилцах \өдрийн хоол зооглох\ 
13:30 Малчны отогтой танилцах 
14:30 Малчны отогт 
15:00 Бөөгийн отогтой танилцах 
15:30 Номын өргөөтэй танилцах 
16:00 Урчуудын отогтой танилцах 
16:30 Цогцолбороос хөдлөх 
18:00 Улаанбаатар хотод ирэх

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГАЗАР