Заавал аялах дэлхийн хамгийн үзэсгэлэнт 21 газар

Доор бичигдсэн улсууд нь архитектурын өвөрмөц шийдэл, диваажин мэт халуун орны үзэсгэлэнт байгаль зэргэрээээ дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй заавал очиж үзэх хэрэгтэй 21 улс орны жагсаалт болно. Хэрвээ та эдгээр улсуудын 1/3-д нь очиж үзсэн бол өөрийгөө азтайд тооцож болно.

Хамгийн үзэсгэлэнтэй халуун орны улсууд, хамгийн үзэсгэлэнтэй хүйтэн орны улсууд болон Хамгийн гоёмсог, өвөрмөц ахрхитектур шийдэлтэй улс орнууд гэсэн гурван хэсэгт хувааж жагсаалтыг гаргалаа. Дэлхийн ямар ч оронд амьдарч байсан, тухайн улс бүр заавал очиж үзэх хэрэгтэй үзэсгэлэнт байгаль болон архитектурын өвөрмөц шийдлүүдтэй барилгуудтай байгаа. Зөвхөн энэ жагсаалт гэхгүйгээр очиж үзэх дэлхийд зөндөө олон үзэсгэлэнтэй орнууд байгаа.

Хамгийн үзэсгэлэнтэй халуун орны газар

 

Kauai, Hawaii (Credit: Trip Advisor)

Хавай нь дэлхийд хамгийн их бороо ордог халуун орны диваажин мэт үзэсгэлэнт газар юм. Уулаар аялах, усанд сэлэх, дугуйтай аялал хийх болон усанд шумбах зэрэг спортыг хийх бүрэн боломжтой.

 

Rice terrace fields of Longsheng, China (Credit: Wikipedia)

Longsheng нь Longji гэсэн үгнээс гаралтай бөгөөд орчуулбал луугийн нуруу гэсэн утгатай. Уулын бэлд лууны хайрс мэт харагдах цагаан будааны газар юм.

 

Victoria Falls, Zambia/Zimbabwe (Credit: springbokatlas.com)

Замби, Зимбабве 2 улсын холбосон Victoria хүрхрээ нь дэлхийд эзлэх хэмжээгээрээ хамгийн томд ордог. Энэ хүрхрээ нь 350 foot өндрөөс секунд тутамд 1,088 куб.метр-ээр унаж байдаг.

 

Amazon River, Brazil (Credit: Dailybackgrounds.com)

Амазон гол нь хамгийн том ширэнгэн ойтойгоороо болон хамгийн урт гол гэдгээрээ дэлхийд нэгд ордог.  Голыг хүрээлэн буй ойд нь дэлхийн байгаа бүх ойдын талыг бүрдүүлдэг.

 

Rainbow Mountains of Zhangye Danxia, China (Credit: Huffington Post

Хятадын Zhangye Danxia-д байрлах Солонгон уулс нь дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй газрын нэгд яалтачгүй ордог. Уулсын элс нь ашигт малтмалтай холилдсоны үр дүнд солонгийн мэт улаан, ногоон, шар өнгүүдийг бүрдүүлжээ.

 

Railay, Thailand (Credit: magic4walls.com)

Тайландын хойг дээр орших Railay нь зөвхөн завиар очих боломжтой ид шидийн мэт газар юм. Та энэхүү газарт чулуун дээр авирах, агуйгаар зугаалж болон ойролцоо орших жижиг арлуудруу сэлж цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

 

Хамгийн үзэсгэлэнтэй хүйтэн орны газар

 

Neuschwanstein Castle, Germany (Credit: unikwallpaper.blogspot.com)

Өмнөд Германд байрлах Neuschwanstein цайз нь арван есдүгээр зууны үед баригдсан бөгөөд Диснайландийн “Нойрсож буй гүнж” энэхүү цайзаас санаа авч хүүхэлдэйн кинондоо оруулж байжээ. Дайны үед цайз нь энх тайвны бэлэг тэмдэг болон зуны саруудад германчууд цайзад ирдэг байсан.

 

Northern Lights, Iceland (Credit: Icelandonline.com)

Исландад жуулчлалыг татдаг зүйл бол төрөл бүрийн байгалийн өнгийг харуулсан Туйлын туяа юм. Туйлын туяа нь хэзээ хэр удаан гарах нь тодорхойгүй байдаг нь жуулчдын хувьд хэцүү байдаг.

 

Antarctica (Credit: visitworldplaces.com)

Антарактид нь дэлхийд хамгийн хүйтэн, салхитай, хуурай тив бөгөөд олон сая сая оцон шувуудын гэр юм.

 

Bison of Yellowstone National Park, Wyoming

Yellowstone National Park нь АНУ-ын хамгийн эртний үндэсний парк юм. 10-аад FEET –ийн холгүй орших зэрлэг ан амьтдын паркын дунд та машинаар танилцаж явах боломжтой.

 

Tracy Arm Fjord, Alaska (Credit: Jack Moskovita)

Tracy Arm Fjord нь Аляскд байрладаг дэлхийн үзэсгэлэнт газрын нэг юм.

  1. Torres Del Paine Patagonia, Chile (Credit: Wikipedia)
  2. д байрлах Torres Del Paine нь үзэсгэлэнт уулс, гол, нууруудаар хүрээлэгдсэн үндэсний парк юм. Өмнөд Patagonia-д уулс хадаар явган аялал хийж байгалийн үзэсгэлэнт тогтцуудыг зурганд буулгах боломжтой.

 

Svalbard, Norway (Credit: nordnorge.com)

Svalbard арал нь умард мөсөн далайд байрлах бөгөөд төв Европын хойдод байрладаг. Svalbard суурин хүн амтай. Та Svalbard-д аялаж байх хугацаандаа туйлын баавгай, цаа, магадгүй нь Арктикийн үнэг харах боломж ихтэй.

 

Хамгийн гоёмсог, өвөрмөц ахрхитектур шийдэлтэй улс газар

 

Temples of Bagan, Burma (Myanmar) (Credit: Quinn Ryan Mattingly)

Burma (Myanmar)-ийн төвд байрлах Temples of Bagan нь эртний Myanmar байдлаар баригдсан.Эдгээр сүмүүд нь 11 болон 12-р зууны үеийн Буддист сүмүүд дээр үндэслэгдэж баригдсан байгаа.

 

Petra, Jordan (Credit: Dave Bouskill)

Эртний хот Петрад байрлах Jordan нь архитектурын гайхамшигт бүтээлийн нэг юм. МЭӨ 312 онд хадан хавцлыг ухаж сийлэн барьсан юм.1812 он хүртэл дэлхийд танигдаагүй байсан бөгөөд энэхүү газар нь дэлхийн үнэт өвийн нэг юм.

 

Machu Picchu, Peru (Credit: Mypetyak on Flickr)

Machu Picchu ууланд авиран гарваас та Инка хүмүүсийн өдөр тутмын амьдралийн хэв маягийг дээрээс харах боломжтой. Энэхүү үзэсгэлэнтэй газар 1450 онд баригдсан.

 

Venice, Italy (Credit: Findpik.com)

Усан дээр байрлах Венеци хот нь өргөн сувгуудаар тусгаарлагдсан 118 жижиг арал дээр баригдсан. Энэ хот нь Venetian Lagoon дээр баригдсан дэлхийд хаана ч байхгүй онцгой улс юм.

 

Giza Pyramids, Egypt (Credit: Dale Johnson, 500px)

Египетийн Эл Гизад байрлах Гизагийн пирамид нь дэлхийн долоон гайхамшгийн нэг юм. МЭӨ 2560 онд пирамид нь баригдсан.

 

Ta Prohm, Cambodia (Credit: sovanady.com)

Prohm эртний сүм нь Буддист шашны хийд болон их сургуулийн зориулалтаар анх баригдаж байжээ. Tetrameles nudiflora хэмээх мод сүмийн хананд ургасан нь архитектурын хувьд гайхамшигт бүтээлийн нэг болж чадсан.

 

Taj Mahal, India (Credit: Nedim Chaabene on Flickr)

Энэтхэгийн хойд хэсэгт байрлах Таж Махал нь Муслимийн үзэсгэлэнт гантиг бунхан юм. Таж Махал нь Энэтхэгт лалын шашитнуудын хувьд үнэт баялаг бөгөөд хүмүүс ихэвчлэн сүсэглэх гэж болон аялал жуулчлалын зорилготойгоор очдог.