Чингис Фестиваль - 2016

Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөрт 

зориулсан ТҮҮХЭН аялал

“Чингис хааны өдөр”-тэй байх, энэ нь Монголын бахархал юм. Нэгэн цагт Дэлхийн талыг эзэгнэн хүчирхэг Их Монгол улсыг байгуулж морин дэл дээрээс гүрнээ удирдсан аугаа их суу билэгт эзэн Чингис хааны мэндэлсэн энэхүү бахархалт, хүндэтгэлт өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Монгол Улсын УИХ-ийн тогтоол гарсан билээ. Энэхүү өдөр 2016 оны 10 сарын 31 өдөр тохиож байна. Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэний 853 жилийн ойд зориулж “Женко Тур Бюро” ХК –аас “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” –д “Чингис Фестиваль” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

                                                                                                    АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР 


10:00. Баянгол зочид буудлын “А” байрны гаднаас Чингис хааны морьт хөшөөт цогцолборын зүг хөдлөнө.
11:00. “Чингис хааны морьт хөшөөт цогцолборт” хүрэлцэн ирсэнээр нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ. 
11:20 Ардын урлагийн богино хэмжээний тоглолт
12:00. Цогцолбортой танилцах:
 Дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бичигдсэн дэлхий дээрх хамгийн том Морьтой хөшөө
 “Алтан ургийн их хаадын” хөргийн үзэсгэлэн
 " Монгол гэр ахуй " үзмэр
 Цогцолборын бүтээх явцыг харуулсан богино хэмжээний баримтат кино үзэх
 Морины дэл дээрээс орчныг тольдох 
 Номын өргөөний багшаар өөрийн нэрийг Монгол бичгээр бичүүлэх 
 Монгол үндэсний дээл хувцас өмсөж зураг авахуулах
 Зөвхөн энэ өдөрт зориулж Нислэг центрийн “Тэнгэрийн аялал”-ын үнийн дүнгээс 15% -ийн хөнгөлөлттэй нислэг үйлдэх эрхийг олгож байна.
 Морь унах, зураг татуулах боломжтой бөгөөд 80%-ийн хөнгөлөлттэй 
 Гэр бүл,хамт олноороо цэвэр агаарт манай “Чингисийн морьт хөшөөт цогцолбор дахь гэр баазад” 30% ийн хөнгөлттэй буудаллах боломжтой бөгөөд өглөөний цай багтсан болно.
 Ирсэн бүх зочдод халуун аарц ,боорцгоор үйлчилнэ. /үнэ төлбөргүй үйлчилнэ/

12:20 Түүхэн жүжиг
13:00 “Чингисийн хишиг” тусгай өдрийн хоол (монгол үндэсний хоол ,сет хоол)
13:30 Түүхийн холбогдолтой лекц 
15:30 Их Эзэн Чингис хааны мэндэлсэний 853 жилийн ойд зориулсан АХА асуулт хариултын тэмцээн.
17:00. “Үндэсний хувцастай шилдэг хос” шалгаруулж шагнал гардуулснаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөнө.


Зорилго: 

 Эх орон, уламжлалт түүх соёл, Монгол ахуй, нүүдэлчин амьдралын хэв маягийг танин мэдэж, үндэсний бахархлыг төлөвшүүлэх
 Монгол орныхоо ирээдүй болсон хойч үеийнхээ эрдэм оюунд танин мэдэхүйн олон талын мэдлэг мэдээллийг өгөх
 Үндэсний өв соёл,түүх дурсгалын үнэт зүйлсийг таниулан мэдүүлэх суртчилах, Оюуны болон гоо зүйн мэдэгдэхүүн олгох 


Аяллын үнэд багтсан зүйлс:

 Тухайн өдрийн бүх үзвэр 
 Тэмцээний хураамж
 Чингис хааны морьт хөшөөт цогцолборын 2 давхарт байрлах “Алтан ташуур” ресторанд тусгай меню бүхий өдрийн хоол 
 Аяллын хөтөч 


Аяллын үнэд багтаагүй зүйлс

 Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зүйлс 
 Анги хамт олноороо (25-аас дээш ) хүн явсан тохиолдолд манай компаниас 25% ийн хөнгөлөлттэй үнээр 25 болон 45 хүний суудалтай автобус гаргаж өгч болно.


Хөнгөлөлт урамшуулал

 10-р сарын 31-нд төрсөн болон Чингис Тэмүүжин нэртэй хүмүүс энэхүү аяллын үзвэрийн үнээс 100% чөлөөлөгдөнө. 
/ Аялалд хамрагдахдаа бичиг баримтаа авч ирнэ үү./

 Хамт олон найз нөхдөөрөө аялж байгаа тохиолдолд 10 хүн тутамд нэг хүн үнэгүй.
 6 хүртэлх насны хүүхэд 100% үнэгүй
 6- 12 насны хүүхэд 50% хөнгөлөлт 


Биднийг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа!
Таны аяллын түнш “Женко Тур Бюро” ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:70120202, 91961900, 93229323

                                                                                             
ТА САЙХАН АЯЛААРАЙ 
                                                                                            “ЖЕНКО ТУР БЮРО” ХК