Аяллын даатгал таньд яагаад хэрэгтэй гэж.

Аяллын даатгалын талаарх мэдээлэл

Та гадаад улс орнуудад аялахаар шийдсэн бол гадаадад зорчигчдын амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг зөвлөж байна. Манай компаниар аялах аялагч бүр даатгалын үйлчилгээнд үнэ төлбөргүй аяллын даатгалд хамрагдана.

Аялагчдын аялах улс орны бүсчлэл, явах хугацаанаас хамаарч даатгалын хураамж нь даатгалын компани бүрт харилцан адилгүй ихэвчлэн 3-250$ байдаг. Аялал бүрийн даатгалын хугацаа нь дээд талдаа 90 хоногийн хугацаатай байдаг ба хэрэв та гадаад улс орнуудад байнга зорчдог бол бүтэн жилээр даатгуулж бас болно.

Даатгалын гэрээт баталгаа нь аялагч болон даатгалын компаний хооронд байгуулсан гэрээ болох учраас даатгуулагч нь даатгалын нөхцөлүүдтэй урьдчилан сайтар танилцсан байх ёстой.

Гадаадад зочигчдын иж бүрэн даатгалд хамрагдсанаар дараах тохиолдлуудад нөхөн төлбөр авна.

Үүнд:

  • Нислэг хойшлогдох Ачаа тээш хоцрох
  • Бичиг баримт хулгайд алдагдах
  • Хувийн эд зүйлс болон ачаа тээш алдагдах
  • Хувийн хариуцлага алдах
  • Нутаг оронд нь яаралтай хүргэх болон тээвэрлэх

Гадаад улс оронд эмчлүүлэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдах болон амь насаа алдсан гэх мэт тохиолдлуудад нөхөн төлбөрийг авна.

Нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгуулсан тухайн Даатгалын компаний нөхцөлөөс шалтгаална. Тиймээс даатгуулагч нь даатгалын нөхцөл ялангуяа  ” Даатгалд хамаарахгүй хэсэг” болон “Бид төлөхгүй”, “Дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй” хэсгүүдэдтэй сайтар танилцах нь зүйтэй.

Даатгалын тохиолдол болсон үед та холбогдох бичиг баримт, нотолгоонуудыг сайтар цуглуулах ба хулгайд эд зүйлээ алдсан бол цагдаагийн бичиг, нислэг саатсан бол тэр тухай тээврийн байгууллагаас албан бичиг авах ба нислэг саатсантай холбоотойгоор гарсан зардал /хоол, ариун цэвэр, зочид буудалд төлсөн төлбөрийн баримт гм/, эмчилгээ хийлгэж,  эм тариа авсан бол төлбөрийн баримтуудаа заавал авах ёстой. Энэ нь таны даатгалын байгууллагаас нөхөн төлбөр гаргуулах үндсэн баримт болдог.

Хэрэв та хүсвэл манай компанитай гэрээтэй даатгалын компаниудаас гадна өөрийн хүссэн даатгалын компанидаа хандаж давхар даатгалд хамрагдах боломжтой.

Тухалах газрыг та сонго

Туулах замыг бид хөтөлье

Таны аялалд амжилт хүсье! Аян замдаа сайн яваарай.