Бид хамтдаа аяллаар хэрхэн аялах вэ?

“БИД ХАМТДАА-2016”

ЕБС-ийн сурагчид, оюутан залууст зориулсан

танин мэдэхүйн аялал

Монголын аялал жуулчалын тэргүүлэгч компани “Женко Тур Бюро” ХК ЕБС-ийн сурагч, их дээд сургуулиудын оюутан залуусын амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, цэвэр агаарт гаран, түүх танин мэдэхүйн мэдлэг, мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор танин мэдэхүйн “БИД ХАМТДАА” нэг өдрийн аялалыг 2006 оноос эхлэн 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Сурагч, оюутан залуус та бүхэн өөрсдийн амралтын өдрүүдээрээ анги  хамт олон, гэр бүлээрээ Чингис хааны сүрлэг хөшөөгөөр зочлон, эх түүх, эх орноороо бахархаж, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом тоглон, цагийг хөгжилтэй өнгөрөөх аялалыг зөвхөн та бүхэнд зориулж байна. 

Аяллын үнэ: 22.000

Аяллын багцад:

  • Чингис хааны хөөшөөгөөр аялах
  • XIII зуун цогцолбороор аялах
  • Өдрийн хоол

Аяллын хөтөлбөр

10:00 Улаанбаатар хотоос хөдлөх

11:00 Чингис хааны морьт хөшөөн дээр ирэх

  • Дэлхийн хамгийн том үндэсний гутал сонирхох
  • Хүннү гүрний хүрэл зэвсэгийн музей үзэх
  • Монголын эзэнт гүрний музей үзэх
  • Монгол баатрын болон ноёны хувцас өмсөж зургаа авахуулах
  • Танилцуулга бїтээн байгуулалтын тухай кино үзэх
  • Морины дэлэн дээр гарах

11:10 Морьт хөшөөтэй танилцаж дурсгалын зураг авахуулах

12:40 13-р зуун цогцолбор дээр ирэх

12:50 Өртөө улаа харуулын отогтой танилцах

13:20 Хааны отогтой танилцах \өдрийн хоол зооглох\

13:30 Малчны отогтой танилцах

14:30 Малчны отогт

15:00 Бөөгийн отогтой танилцах

15:30 Номын өргөөтэй танилцах

16:00 Урчуудын отогтой танилцах

16:30 Цогцолбороос хөдлөх

18:30 Улаанбаатар хотод ирэх

Биднийг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа!

Таны аяллын түнш  “Женко Тур Бюро” ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:70120202, 91961900, 93229323

ТА САЙХАН АЯЛААРАЙ  “ЖЕНКО ТУР БЮРО”  ХК !