Компанийн хүний нөөцийн бодлого

“Женко Тур Бюро” компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох хамгийн гол хүчин бол Хүний нөөц юм. Бид Хүний нөөцийн бодлогоороо ажилтан бүрийн ур чадварт тулгуурласан мэргэжлийн чадварлаг багийн ажиллагаагааг орчин үеийн хүний нөөцийн менежменттэй хослуулж бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох-ыг зорин ажиллаж байгаа ба ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлийг идэвхтэй дэмжин мэдлэг чадварыг бий болгох таатай нөхцлийг олгодог юм.


Ажилтан сонгон шалгаруулах үе шат

“Женко Тур Бюро” ХК нь ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримтладаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий та бүхэнд бид ажлын байрыг санал болгохдоо таатай байдаг.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат:

I үе шат: Анкет бөглөх

II үе шат: Эхний шатны ярилцлага

III үе шат: Мэргэжлийн шалгалт, тест

IV үе шат: Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага

V үе шат: Эцсийн шийдвэр гаргах

 


Манай компанид ажилласнаар

ЯАГААД ЖЕНКО ТУР БЮРО ХК-ИЙГ СОНГОХ ВЭ ?

  • “Женко Тур Бюро” нь Монголдоо аялал жуучлалын салбартаа ТОП компаниудын нэг ба бидний бизнесийн цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байна.
  • Чадварлаг эрч хүчтэй, нөхөрсөг, дайчин хамт олонтой, ажлын таатай орчин нөхцөл, өрсөлдөхүйц цалин, урамшуулал
  • Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, сурч хөгжих, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрэн бүрдсэн
  • Женко Группийн харьяа бизнесийн бусад салбаруудад хүчээ сорьж шинэ үеийн чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах

 


Нээлттэй ажлын байр