100,000 мод хөтөлбөр

Манай компани Монгол орны ойн нөөцийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах үүднээс  “100 мянган мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн Зорилго:

Чингэс Хааны Хөшөөт Цогцолборын орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах

Цогцолборын орчны тохижилтыг өнгө үзэмжтэй болгох

Төр засгийн хэрэгжүүлж буй байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төсөл хөтөлбөрүүдийг дэмжих

Хөтөлбөрт оролцсон иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүх талаар дэмжих, сурталчилах

Хөтөлбөр хэрэгжих газар:

Улаанбаатар хотоос 54 км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Цонжин болдог хэмээх газар байрлах Чингэс хааны хөшөөт цогцолборын 212 га талбайд хэрэгжинэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч: “Женко Тур Бюро” ХК

Хөтөлбөрийн хугацаа: 2006-2020 он

Хөтөлбөрийн бүтээгдэхүүн:

  • Хайрын төгөл: 

Энэ төгөл нь хосуудад зориулагдсан бөгөөд  тэдний хайрыг илэрхийлсэн өнгө аястай өөрийн гэсэн өвөрмөц тохижилт дизайнтай байна. Хос бүр нэг мод тарина.

  • Гэр бүлийн төгөл:

Хувь хүн гэр бүл, ах дүүсээрээ манай энэ төгөлд мод тарих боломжтой. Хожим үр хүүхдэдээ дурсамж болгон үлдээх энэхүү төгөл нь гэр бүлийн эв найр, халуун дотно уур амьсгалыг бүрдүүлсэн байдлаар тохижуулагдана. Доод тал нь 3 ширхэг мод тарина.

  • Дурсамжийн төгөл:

Их дээд, сургууль, ЕБС-ийн төгсөгчид, ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал нь тохиож буй хувь хүн, хамт олонд зориулсан төгөл юм.

  • Албан байгууллагын төгөл:

Бүхий л хэлбэрийн аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагын нэрэмжит төгөлтэй байж болно. Төгөлд тухайн байгууллагын онцлогийг харуулсан чимэглэл, тохижилтыг хийж болно. Байгууллагын нэрэмжит төгөлд хамгийн доод тал нь 100 ширхэг мод байна.

  • My memory in Mongolia

Монгол улсад гадаадаас ирсэн жуулчин, Монголд амьдарч буй гадаад иргэдэд зориулсан төгөл юм.

Жич: Мод тарьсан хүн бүрийн нэртэй пайзыг тухайн модон дээр хадна.