Хүүхдийн баяр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу жил бүрийн 6-р сарын 01-ний өдрийг уламжлал болгон бид “Чингис хааны морьт хөшөөн” дээр өхөөрдөм хөөрхөн үрстэйгээ хамт тэмдэглэдэг билээ. Энэ өдөр “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор” дээр болдог “Чингис Хааны Үрсийн Баяр” арга хэмжээнд  асрамжийн газрын хүүхдүүдийг хотоос зайтай эрүүл агаарт авчран олон сонирхолтой уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ болон тоглолтыг үзүүлэн гарын бэлэг өгдөг байгаа. Мөн энэ өдрийн арга хэмжээнд 16-аас доош насны хүүхэд бүр үнэ төлбөргүйгээр тоглолт болон үзвэр үзэх боломжийг олгон эх үрсийн баяраа үлгэрийн баатруудтай хамт мартагдахааргүй хөгжилтэй өнгөрүүлдэг.