Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

“Женко Тур Бюро” ХК олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагийн хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хандивын гар сунгав. Түүнчлэн энэ өдөр ирсэн бүх эмэгтэйчүүддээ “Чингисийн Морьт Хөшөөт Цогцолбор” болон “13-р зуун цогцолбор”-оор тус тус үнэгүй үзвэр үйлчилгээ үзүүлэх боломжийг олголоо.