Бидний тухай

“Женко Тур Бюро” Хувьцаат Компани нь 1997 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.

Үйл ажиллагааны чиглэл

Манай компани нь аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлээр доорх үйлчилгээнүүдийг гадаад, дотоодын аялагч, жуулчдад үзүүлж байна. Үүнд:

       -   Дотоод, Гадаад аялал

       -   Дотоод, Гадаадын шууд нислэг захиалга

       -   Бүх төрлийн тээврийн билет захиалга

       -   Зочид буудлын өрөө захиалга

       -   Гэр жуулчны бааз

       -   Уламжлалт баяр наадам зохион байгуулах

       -   M.I.C.E Хурал, семинар зохион байгуулах

Одоогийн байдлаар компани нь дотоодын өндөр зэрэглэлийн 10 гаруй зочид буудал, 20 гаруй ресторан, зоогийн газар, байгалийн үзэсгэлэнт газрууд бүхий 50 гаруй жуулчны бааз, бусад үзвэр үйлчилгээ, соёл амралтын томоохон газруудтай хамтран ажиллаж байна. Мөн Ази, Европын орнуудтай, тэр дундаа, Япон, Сингапур, Солонгос, Хятад, Орос, Германы аялал жуулчлалын бизнесийн байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Компани нь дотоодын болон олон улсын чанартай аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт жил бүр амжилттай оролцон, жилээс жилд өөрийн гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна. Манай хамт олон салбарынхаа анхдагч, шинийг санаачлагч байхын төлөө хүчин чармайлт гаргаж, хичээн ажилласаар ирсэн юм.

Бид ч зорьсондоо хүрч ажиллаж байна. Улаанбаатар-Сингапур чиглэлийн анхны чартерийн нислэг, анхны хувьцаат компани, анхны Их эзэн Чингис хаантай холбоотой аялал жуулчлалын цогцолбор гээд олон зүйлийг дурьдаж болно. Бид цаг ямагт шинийг санаачлагч, анхдагч байхын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго, уриа

Гадаад дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн, олон улсын түвшинд үнэлэгдэх үндэсний тур оператор компани болох.

Бидний уриа:    

Тухлах газрыг та сонго Туулах замыг бид хөтөлье