“Гэрэлт ирээдүй” Сайн үйлсийн аян

Санаачлагч: “Женко Тур Бюро” ХК-ийн  хамт олон бид улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа  ухамсарлан ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа  төлөө сайн үйлсийн аянг өрнүүлж байна.

Аяны зорилго: Энэхүү аяны зорилго Чингис хааны морьт хөшөөгөөр аялан нэгэн өдрийг их түүхээрээ бахархах үндсэний соёл, түүх дурсгалыг түгээн дэлгэрүүлэх түүгээр дамжуулан түүхийн боловсрол олгох нэгэн өдрийг их түүхийн жимээр аялуулах зорилоготой.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг  хорооноос амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдийн 8 -14 насны 45 хүүхдүүдийг нэг өдөр цэвэр агаарт гарган Чингис хааны морьт хөшөө цогцолбороор аялуулан сонирхолтой хөгжөөнт тоглоом тоглон, өглөө өдрийн хоолоор ундлан гарын бэлэг гардуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

“Женко Тур Бюро” ХК-ийн Гадаад аяллын ашгийн тодорхой хувийг Гэрэлт ирээдүй сайн үйлсийн аян хүүхэд багачуудад зарцуулдаг тул та бүхэн Манай аяллаар аялан сайн үйлсийн аянд өөрийн хувь нэмэрээ оруулан нэгдээрэй.